fbpx Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
3 минут 52 секунд

Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж, яаралтай хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал өнөөдөр Сангийн сайд З.Мэндсайхан, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Нийгмийн даатгал болон Татварын газрын удирдлагуудтай уулзаж, Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийн талаар тодруулга авч, үүрэг даалгавар өглөө.

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих тогтоол гаргаж, татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй хуулийн этгээдийн дансыг нээхээр болсон. Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо ажил хэрэг болгон хэрэгжүүлэхээ зарласан. Энэ дөрвөн чөлөөлөлтийн хамгийн чухал нь эдийн засгийн чөлөөлөлт. Ирж буй эдийн засгийн сорилтыг хэрхэн давж гарах вэ гэвэл иргэд, аж ахуйн нэгжүүддээ итгэж боломж олгох. Ийм зорилгоор Засгийн газрын тогтоол гаргалаа. Данс нь хаагдсан, татварын өртэй 12100, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй 6042 компанийн данс нээгдлээ. Тодорхой хугацаанд дансыг нээж, энэ хугацаанд татвараа, нийгмийн даатгалаа төлөх боломжийг олголоо. Ингэж байж эдийн засгаа идэвхжүүлнэ гэдгийг онцлов.

Засгийн газар цаашид хаадаг, хязгаарладаг биш нээдэг, чөлөөлдөг зарчмыг баримталж ажиллана. Хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдээ дэмжинэ. Энэ бол иргэд, аж ахуйн нэгждээ итгэж буй хэрэг. Энэ итгэлийг аж ахуйн нэгжүүд маань зүтгэлээр хариулах ёстой гэлээ. Татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран төлөвлөгөө гаргаж, эргэн төлөх боломжийг нь олгож ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал анхаарууллаа.

Мөн Засгийн газрын дөрвөн чөлөөлөлтийн бодлогын хүрээнд Татварын тухай хуульд аж ахуйн нэгж, иргэддээ боломж олгосон нэмэлт, өөрчлөлт оруулж өргөн мэдүүлэх шаардлагатай. Монголын төр иргэддээ итгэж байж эдийн засаг идэвхэжнэ гэлээ.

Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтөд борлуулалтын орлого 400 саяас доош байвал НӨАТ-с чөлөөлөх, үл хөдлөх хөрөнгийн хоёр хувийн татварыг болиулах зэрэг шинэчлэл оруулах ёстойг Ерөнхий сайд хатуу анхааруулаад Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг яаралтай боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болголоо.

сонин mn

12,153 татвар төлөгч хуулийн этгээдийн 3,547.0 тэрбум төгрөгийн өрд арилжааны банк дахь данс битүүмжлэлтэй байсан. Данс битүүмжлэлийг чөлөөлөх ажиллагаа улсын хэмжээнд бүрэн хэрэгжсэн гэж Сангийн сайд З.Мэндсайхан танилцууллаа. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна. 21 аймаг, есөн дүүргийн нийгмийн даатгалын газрын дарга нартай цахим хурал зохион байгуулж данс нээх ажиллагааг чирэгдэл үүсгэхгүй зохион байгуулна. Нийгмийн даатгалын газруудад зөвлөх утсаар зөвлөгөө мэдээлэл өгч байна. Мөн уулзалт хийж, өр төлөх график гаргаж өгч байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлөх ажил олгогч болон ажилтны тоо 2025 онд 20 гаруй мянгаар нэмэгдсэн. Энэ нь НДШ төлөхийн ач холбогдлыг иргэд ойлгож, хариуцлагатай хандаж буйн илрэл гэж ГБХНХ-ын сайд Т.Аубакир хэллээ.

Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоов
Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг хуульд нийцүүлтэл түр зогсоов
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​