fbpx Украин тэссээр, тэмцсээр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
НО-той мэдээ Том онцлох
Огноо
Унших
5 минут 7 секунд

Украин тэссээр, тэмцсээр байна

2022 оны 2-р сарын 24-нд эхэлсэн Оросын цэргийн довтолгоо дөрөв дэх жилдээ орсон ч дайны төгсгөл ирж буй шинж тэмдэг харагдахгүй байна. Хоёр талын хохирол асар өндөр, дипломат замаар шийдвэрлэх боломж хязгаарлагдмал хэвээр байгаа энэ нөхцөлд Украин болон Зеленскийн Засгийн газар яг ямар байдалд байна вэ?

Хохирлын тоо баримт нь маргаантай хэвээр байгаа ч томоохон судалгааны байгууллагуудын тооцоо үндсэн багцааг харуулж байна. Стратеги болон олон улсын судалгааны төв (CSIS)-ийн 2026 оны 1-р сарын тооцоогоор Оросын тал нийтдээ 1.2 сая хохирол амсаж, үүний 325,000 хүртэл нь амь үрэгджээ. Харин Украины тал 500,000–600,000 алагдсан, шархадсан, сураггүй болсон цэрэгтэй бөгөөд амь алдагсдын тоо 100,000–140,000 хүрч байна.

2026 оны 3-р сард Украины зэвсэгт хүчний мэдэгдсэнээр Орос нэг сард 35,351 хүний хохирол амссан бөгөөд энэ нь дайн эхэлснээс хойшхи хамгийн өндөр тоо болов. Уг хохирлын 96 хувийг нисгэгчгүй онгоц буюу дроноор үйлдсэн байна.

НҮБ-ын Хүний эрхийн алба (OHCHR)-ийн баталгаажуулсан мэдээгээр 2025 оны 12-р сар гэхэд дайнд амь үрэгдсэн хүний тоо бараг 15,000 хүрчээ. Гэвч бодит тоо нь мэдэгдэж байгаагаас хамаагүй өндөр байж болох гэнэ. a Нутаг дэвсгэрийн хувьд 2022 оны 2-р сарын 24-наас хойш Орос Украины нийт нутаг дэвсгэрийн 13 орчим хувийг — ойролцоогоор 29,170 дөрвөлжин миль — эзэлжээ. Крим болон Донбасын өмнө нь эзэлсэн газруудыг оролцуулбал нийт тус улсын 20 орчим хувь болдог.

Дайны дөрөв дэх жилд Зеленскийн Засгийн газрын хамгийн том ололт бол дроны үйлдвэрлэл, ашиглалтын чиглэлд гарсан дэвшил юм. Дөрөв гаруй жилийн дайны туршид шаардлагын хүчинд Украин дэлхийд тэргүүлэгч дроны үйлдвэрлэл, хамгаалалтын салбараа байгуулсан. Гарааны компаниуд, сайн дурын инженерүүд, фронтын цэргүүд хамтран бодит тулалдааны нөхцөлд дроны системийг тасралтгүй сайжруулж, Оросын давуу талыг сөрөх замыг олсон.

Зеленскийн мэдэгдсэнээр дрон болон роботууд сүүлийн гурван сарын дотор 22,000 гаруй даалгавар гүйцэтгэжээ. "Дайчны оронд робот хамгийн аюултай газарт орсноор 22,000 гаруй удаа амь аварсан" гэж тэрээр онцолсон байна.

2025 онд Украин 4 сая FPV дрон үйлдвэрлэсэн бол 2026 онд 7 сая дрон үйлдвэрлэх зорилт тавьжээ. Одоогийн тооцоогоор Украины батлан хамгаалах үйлдвэрлэлийн хүчин чадал жилд 55 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Фронтын шугам дээрх байдлаас ч илүү сонирхолтой зүйл бол Зеленскийн дипломат үйлдлүүд байж магадгүй юм. Зеленский Саудын Араб, НАЭ, Катартай 10 жилийн батлан хамгаалахын экспортын гэрээ байгуулсныг зарлав. "Бид бодит аюулгүй байдлыг түншлэл дээр тулгуурлан байгуулдаг — бид хүн бүрийг үнэлж, хамтран ажиллахад бэлэн бүхнийг дэмжихэд нээлттэй хэвээр байна" гэж тэрээр мэдэгдсэн. Украин нь Оросын халдлагаас хамгаалах арвин туршлагаа Персийн булангийн улсуудтай хуваалцаж, хариуд нь агаарын хамгаалалтын систем болон өндөр технологийн зэвсэг авахыг эрмэлзэж байна.

Ололтуудын цаана нухацтай асуудлууд тулгарчээ.

Оросын дайралтын улмаас Украины эрчим хүчний дэд бүтэц сүйдсэн бөгөөд боломжит үйлдвэрлэлийн хүчин чадал дайн эхлэхэд байсан 33.7 ГВт-аас 2026 оны 1-р сарын байдлаар 14 ГВт хүртэл буурсан байна. Украин одоогоор ДНБ-ийнхээ 30 орчим хувийг батлан хамгаалалтад зарцуулж буй. Зеленский 800,000 цэрэг идэвхтэй алба хааж байх шаардлагатай гэсэн байр сууриа хадгалж байгаа бөгөөд Европын удирдагчид ч энэ тоог дэмжсэн байна.

Зеленскийн Засгийн газар дроны технологийн чиглэлд дэлхийд өрсөлдөхүйц давуу тал олж, дипломат аргаар шинэ түншүүд олж байгаа. Харин дайн зогсоох замыг олоогүй байгаа нь хамгийн нухацтай асуудал хэвээр байна. Нутаг дэвсгэрийнхээ 20 орчим хувийг алдсан, эрчим хүчийхээ тал хувийг алдсан Украины ард түмний зовлон бодит байдал хэвээр байгаа нь хамгийн харамсалтай.

Б.Намуун

Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​