fbpx “Эзэн Хаан” Путин титэмээ алдах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
11 минут 39 секунд

“Эзэн Хаан” Путин титэмээ алдах уу?

Миний бие сайн нөхдийн дэмжлэгээр Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүн, клубын гол сайт индэр baabar.mn-д гишүүн боллоо. Ийм их итгэл хүлээснийх бичээд байдаг хэрэг ээ. Шинэ нийтлэл маань. Ухаангүй “Хаан”-ы урагшгүй албатуудын байж байгаа царайг хараад, уурлаж бухимдсан Москвагийн элитүүд хуйвалдан “Operation Twilight” (“Үдшийн ажиллагаа”) нэртэй төрийн эргэлт хийх аюултай Путин нүүр тулж магадгүй байна хэмээн Британийн “Mirror” сонины 2026.04.18-ны дугаарт бичсэнийг уншлаа. Зарим чухлыг нь хөрвүүллээ.

Уг нийтлэлд “Орос гүрэн 1905 онд Японтой хийсэн дайнд ялагдсан явдал давтагдаж болзошгүй гэсэн нэгэн хувилбар хаа сайгүй яригдаж байна” гэжээ. Хаа сайгүй гэдэг нь Лондонд ч, Улаанбаатарт ч бас Вашигтон, Токио, Канберра, Бангкок, Будапешт, Найроби, Варшавт ч, мэдээжийн хэрэг Киевт, гудамж талбай, албан тасалгаа, айл өрх, нийтийн унаа, ууш цэнгээний газар, ер нь хаа сайгүй л ил тод ярьцгааж элдэв таамаг, хувилбарууд дэвшүүлцгээж байна гэсэн үг юм биш үү? Уншигч Та ч бас тэдний нэг байж магадгүй. Харин Орост бол Москвад, хот тосгодод, хөдөө хээр, фронт дээр, орон дотроо шивнэн ярьж байгаа л даа!

Тус сонины редакцад Эстониос “Оросын цэрэг тагнуул, улс төр, эдийн засаг, банк санхүү, бизнесийг атгадаг полигархи баячууд өөрийн хөрөнгө, нэр төрөө аварч үлдэхийн тулд ямар ч утгагүй дайн хийж байгаа “Хаан”-ыхаа эсрэг “Үдэш”-ийн цагаар “довтлож” магадгүй бололтой” гэсэн утгатай мэдээлэл иржээ. Гитлерийн “Урт хутганы шөнө”-ийг санаж байна уу? Түүнийг давтах гэж байгаа юм болов уу? Хэрэв ийм бүтэлгүй янзаараа цаашид “мөлхөөд” байвал тун магадгүй.

Орост “толгойгоо сольдог” хэд хэдэн сонгодог арга бий. Оросын полигархиуд КГБ-ФСБ-тэйгээ хуйвалдан “Эзэн Хаан”-аа“нас барсан” гэдэг “эмгэнэлт-инээдмийн жүжиг” дахин нэг үзүүлж магадгүй л байх. Аймшигт КГБ-ФСБ бол Ленин, Сталин, Брежнев, Андропов, Ельцин нараа “нас баруулаад” араас нь гашуудан уйлдаг, уйлуулдаг нэг мэргэн аргатай. Угаасаа сурцтай. Эсвэл “Хуурамч Дмитрий хаан”-ыг гаргаж ирж нэг болох юм. Дараалсан гурван “Хуурамч Дмитрий хаан” 1607-1612 онд Орост хаанчилсан даа. Яг засгийн эрхийг бол тэр үед “Ордны тайганууд” барьж байсан. Тэд 1970-1980-аад онд Брежневийг, 1990-ээд онд Ельцинийг “хүүхэлдэй” болгоод засаглаж байсан туршлагатай. Тэр сценар нь юу вэ гэхлээр Путин гэдэг хүн бол байж л байна. Мэдээжийн хэрэг эрх мэдэл нь “нету-ла”. Тэр бээр олны өмнө харагдана. Гэхдээ Ельцин шиг ил тод ууж идээд явахгүй, нуугдаж байдаг бункерээсээ on-line-аар харагдана. Амжилттай байлдаж байгаа тухайгаа сайхан ярина. Амь тариа. Ард түмэн тайширна. Яг Лавров шиг. Лавров ОХУ-ын Гадаад яамыг одоо ч de-jure толгойлж байгаа л даа. Гэхдээ хөөрхий аль эрт гэрийн хорионд de-facto орсон байх.

Гэхдээ Путин бол маанаг Брежнев, согтуу Ельцин биш. ОХУ-ын Ерөнхийлөгч гэдэг албан тушаал нь Путины өнгөн дээр дундат зууны үеийн хэмжээгүй эрхэт “Эзэн Хаан” болсон гэж мэд! Орост хэн түүнийг дийлэх юм бэ, одоо?

Түүний дэргэд АНУ-ын Ерөнхийлөгч ч жулдана. Түүнийг Конгресс, Сенат, Шүүх, Прокурор, сөрөг хүчин нь, намын нөхөд нь, сонгогчид нь, ард түмэн нь “Боль чи” гээд зандарч “дээрэлхэж” чадна. Британи, Япон, Тайландын Эзэн хаад бол ёстой жинхэнээсээ “хүүхэлдэй” шүү, Путины дэргэд. Африкийн “Хаад” дөхөж очиж магадгүй. Ким “дүү” нь харин дөхөж очихоор барахгүй давж гарах байх. Иймд КГБ-ын мастер-чекист Путинтэй ингэж “тоглох” бол тун осолтой!

Гэхдээ “Нохой хамартаа хүрэхээр усч” гэдэг ардын мэргэн үг бий. Полигархиуд КГБ-ФСБ-тэй хуйвалдан “Эзэн Хаан”-аа гэрийн хорионд оруулаад дайныг зогсоон, түүнийг “өндөр үнээр” Олон Улсын Шүүхэд “зарах” нэг хувилбар бас бий.

Энэ их унацтай наймаа. Далиманд нь дайн зогсоосон гавьяатай. Тэд бол хоосон үзэл сурталчид биш сонгодог прагматикууд гэдгийг нэг бодчихоорой. Нэг иймэрхүү хар сэр явж байтал 2026.04.22-нд Орос-Зөвлөлтийн цуст хувьсгалын удирдагч В.И.Ленин “багш”-ынхаа төрсөн өдрөөр Оросын хоёр дахь том нам болох ОХУКН-ын дарга Г.Зюганов Төрийн Думд үг хэлэхдээ ёстой алж тавилаа:–Бид Ерөнхийлөгч Путиныг болон түүний стратеги, бодлогыг дэмжихийн тулд чадах бүхнээ хийсээр ирсэн. Харин Та нар, Засгийн газар сонсохгүй байна. Хэрэв Та нар, Засгийн газар санхүү, эдийн засаг болон бусад яаралтай арга хэмжээг нэн даруй авахгүй бол энэ намар гэхэд 1917 онд болсон явдал давтагдах аюул биднийг хүлээж байна. Бидэнд тэр алдааг давтах эрх байхгүй. Ямар нэг шийдвэр гаргацгаая! Ёстой ориг мэдэгдэл. Москва дахь Reuters агентлагийн сурвалжлагч “Leader of Russia's Communists warns parliament of risk of revolution due to faltering economy” гарчигтай нийтлэлдээ дурдсан байна. Өөр ч олон эх сурвалж энэ сонирхолтой мэдээг дамжуулж байна. Оросын коммунистуудын удирдагч “Путины зарлан хуралдуулсан саяхны Засгийн газрын хурал “Хамгийн түгшүүртэй уур амьсгалд дунд болж өнгөрсөн” гэж нэмж хэлжээ. Яасан юм бол? Хэрэлдсэн юм болов уу, эсвэл нармайгаа нээлцэв үү?

Энэ сүүлчийн өгүүлбэрийг анхааралтай уншвал “Эзэн Хаан”-ы өөрийнх нь сонгож авсан сайд нар нь эзнээ үл тоомсорлоод эхэлжээ гэмээр тун ноцтой агуулга уншигдаж байх шиг. Энэ өгүүлбэрийг эргүүлээд “Operation Twilight”-тай холбоод бодохоор логик нь гараад ирж байгаа юм биш үү?

Г.Зюганов өнгөн дээрээ Засгийн газар руу дайрч байгаа боловч энэ сайдуудыг хэн томилсон билээ гэдгийг бяцхан орос хүүхэд ч мэднэ дээ. Түүнийг энэ үгээ хэлж байхад Думын танхимд зарим гишүүд (айж ичсэн шинжгүй?) алгаа хорстол ташиж байхыг Төрийн Думын дарга, Путины ойрын холбоотон В.Володин тун анхааралтай (магадгүй нэн түгшүүртэй?) сонсож суусан аж. Лондонгоос илгээсэн “1905 онд Японтой хийсэн дайнд ялагдсан явдал давтагдаж болзошгүй байна” гэсэн түгшүүрийн дохионы дуу замхраагүй байхад 4-хөн өдрийн дараа Оросын төрийн индрээс “1917 онд болсон явдал давтагдах нь” гэсэн бас нэг түгшүүрийн дохио залган хангинаж байгаа нь байдал тун ноцтой болсны шинж байх. “1917 онд болсон явдал” гэдэг нь Октябрь сарын цуст хувьсгалаар Хаант Оросын төрт-улс нуран унасан, ард иргэний нэртэй дотоодын дайн самуун дэгдсэн гэдгийг манай мэргэн уншигчид мэднэ дээ. Тэгэхээр ийм эмгэнэлт явдлуудаасаа сургамж авч Оросууд одоо ямар алхам хийх нь вэ гэдгийг дэлхий нийт анхааралтай харж байна.

Одоо “Эзэн Хаан” Путин титэмээ алдах уу? гэдэг асуудал руугаа эргэж оръё.

сонин mn

Хийсвэрээр сэтгэвэл (бас онолын хувьд?) боломжтой. Харин бодит амьдрал дээр бол асуудалтай. Гэхдээ л аминд тулсан цагт ямар ч асуудлыг шийдэж болдог. Тэр тусмаа эрх мэдэлтнүүд нь мөнгөтөй хүмүүстэйгээ нэг талдаа гарчихвал тулгарч буй асуудал “онолын хувьд” биш бодит амьдрал болон хувирна.

Оросын диссидент Игорь Эйдман “The Sun”сонинд ярилцлага өгөхдөө:

-Олигархууд болон бизнесийн магнатууд урт хугацаанд Путинд эрх мэдлээ бататгах гол тулгуур болж ирсэн.

-Гэсэн хэдий ч Украинд халдан довтолсноос хойш Орос улс барууны эдийн засгийн хоригт орж баячуудын банкан дахь асар их зоос нь аривжих биш гоожиж дууслаа.

-Тэд энэ дайныг үтэр түргэн дуусгаж, баян Европын зах зээлийг эргүүлэн олж аваад нүүрс болон газрын тосоо элдэв хоригоос ичиж эмээлгүй зарж борлуулан, Баруун руу чөлөөтэй аялдаг байсан хуучны сайн цаг үеэ эргүүлэн авчирахыг маш их хүсч байна.

-Гэтэл “Эзэн Хаан” дайны ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд улсынхаа хамгийн баян иргэдийн халаас руу гар дүрж байгаа нь олон арван жилийн дараа анх удаа, эрх баригчид болон элитийн ашиг сонирхолтой ил тод зөрчилдөж байна.

-Баянчууд тайван, тав тухтай амьдарч байсан бол одоо тэд байнга стрессдэж байна.

-Тасралтгүй өсөж буй төсвийн алдагдлын цоорхойг нөхөх гэж үйл тамаа үзэж байна гэжээ.

Путиныг тун аюултай байдалд оруулсан эргэн тойрных нь “цөөвөр чонууд” түүн рүү эв нь таарвал тал талаас нь ноцоход бэлэн болсон бололтой. “Эзэн Хаан” Путин титэмээ ч алдаж магадгүй гэж Барууны олон ажиглагчид үзэж байна. Дарангуйлагч унах үед "Даалууны эффект" үйлчилдэг. Путин унах нь одоо цаг хугацааны л асуудал байх. Ганцхан "даалуу" сугалахад л систем нурдаг зүй тогтолтой. Харин тэр “Ганцхан даалуу" нь хэн бэ, юу вэ? Хэн түүнийг “сугалах” вэ? “Ямар нэг шийдвэр гаргацгаая!” гэж Зюганов уриалж байгаа нь юуны дохио вэ?

Тодын Отгонбаяр (Лондон зураач) 2026.04.24

сонин mn

Х.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга
Х.Нямбаатар: Тойруулж “буудаж” байхаар намайг шалга
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​