fbpx Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд
 
Ангилал
Том онцлох
Огноо
Унших
10 минут 45 секунд

Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийгмийн хамгаалал-Нийтийн халамж” сэдвээр гишүүд Ерөнхий сайд Н.Учралаас асуулт асууж, хариулт авлаа. Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд болон хариултаас тоймлон хүргэж байна.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл:

-Хамгийн сайн халамжийн бодлого бол ажлын байр бий болгох. Гэтэл өнөөгийн эрх баригчид ажлын байр бий болгохдоо татвар төлөгчдийн мөнгөөр төрийн өмчит ажлын байр нэмдэг. Энэ нь явсаар байгаад МАН-ын хамаарал бүхий гишүүдийн төрийн албыг бүрдүүлж, ТӨК нь асрамж, халамжийн газар болчихлоо.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Төрийн өмчит компанийн засаглал болохгүй байгаа. Үүнтэй санал нэг. Засаглал болохгүй байгаа учраас сая ажлаа аваад 14 компанийг татан буулгалаа. “Эрдэнэс Монгол”-ыг Баялгийн сангийн хуулийн дагуу ногдол ашиг, орлогыг иргэдэд хүргэх зөв жишгийг тогтоосон.

Өнгөрөгч лхагва гарагийн хуралдаанаар “Чингис хаан баялгийн сан”, төрийн өмчит компаниудад Узбекстанд хөрөнгө босгосны адилаар Олон улсын хөрөнгийнменежментийн компани ажиллуулахаар нээлттэй урилга хүргүүлчихлээ.

Наадмаас өмнө аль нэг компанид компаний менежментийг сайжруулж, ашиг орлогыг иргэний халаасанд хүргэх менежментийг нь бүрэн өгнө. Төрийн өмчит компаниуд болохгүй байгаа учраас ТӨК-ий тухай хуулийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа УИХ-д өргөн мэдүүлсэн. Их хурлын гишүүдэд үнэхээр талархаж байгаа. Эдгээр хуулиудыг баталсны дараа Монголд хувьсгал авчирна шүү. Төрийн өмчит компаний хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс гэж хугацаа тавьсан юм билээ. Хугацааг наашлуулчихвал ТУЗ-ийг хуулийн дагуу бүгдийг нь чөлөөлнө.

Гүйцэтгэх захирлуудад хуульд заасны дагуу шаардлага тавина. Хийсэн ажлын үр дүнгээр нь үнэлнэ. Ногдол ашиг хуримтлуудаад, өр төлбөрөөс гаргаад явж байвал түүнийг нь урамшуулна.

14 төрийн өмчит компанийг татан буулгаад цомхотгол хийсэн хэдэн Ерөнхий сайд байсан бэ. ТӨК-ийг засаглалын хямралд оруулсан хүмүүс нь танай, манай намд аль, алинд нь бий. 2024 оны сонгуулийн дараа ТӨК-ийг МАН, АН хамтдаа завааруулсан. Үүнийг ярих ёстой. Хэрэгтэй, хэрэггүй бүтээмжийн менежерүүдийг хамтдаа тавьсан. Энэ хариуцлагаас хэн ч зугтахгүй. Эдийн засгийн эрх чөлөөний анхдагч хуулийн төсөл батлагдсанаар бодит чөлөөлөлтүүд хийгдэнэ. ТӨК-ий хууль батлагдсаны дараа хуульд тавьсан шалгуур, шаардлагыг давж Гүйцэтгэх захирал суух хүн төдийлөн олдохгүй дээ. Мэдлэг боловсролтой, шалгуурт нийцсэн хүн л олдоно.

УИХ-ын гишүүн Ц.Баатархүү:

-Ядуурлыг та бүхэн бууруулна гэсэн. Энэ амлалт тань юу болов?

Ерөнхий сайд Н.Учрал:

-2016 оноос хойш Их хурлын гишүүн хийхдээ өөрт ногдсон ажлаа хариуцлагатай хийж ирсэн. Цахим салбарыг хөгжүүлж, долоон хууль батлуулж, индексийг 28 байр урагшлууллаа. Цахим засаглалын сүүлчийн цэгийг Бизнесийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслөөр хатгаж байна. Их хурлын гишүүнээр ажиллахдаа Залуучуудын, Багшийн хуулийг батлуулсан. Туслах багшийн орон тоог батлууллаа.

Багшийн хөгжлийг дэмжих хуулийг санаачилж батлуулсан. Хариуцсан ажлаа аваад хариуцлагатайгаар л хийлээ. ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Төрийн өмчит компаний тухай хуулийн төслийг оруулж ирлээ.

Энэ бол хувьсгал. Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн тэнцвэржүүлсэн орлого ДНБ-ий харьцааг 30-28 хувь хүртэл буулгах төсөл оруулж ирсэн. Хувийн хэвшилд орон зай бий болгосон шүү. Хариуцсан ажлаа хариуцлагатайгаар хийж ирсэн нь миний цаг үе. Ерөнхий сайдын ажлыг аваад 80 хонож байна. Энэ хугацаанд зүтгэж байгаа. Олон жил дуусдаггүй яриаг дуусгах гээд явж байгаа.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

-Бүх насаараа төр түмний төлөө зүтгээд тэтгэврийн хамгийн доод хэмжээгээр амьдарч байгаа 450 мянган иргэн байна. Та энэ мөнгөөр хэд хоног амьдрах вэ. Тэтгэвэр гараад ахмадууд ядуурлын эгнээнд шилжиж байгаа шүү. Энэ нийгмийн хамгаалал юм уу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Өнөөдөр сонгууль болж байгаа юм шиг л байна даа. Та ч дарга байсан шүү. 10 хүний 6 нь бага тэтгэвэр аваад байгаа учраас шинэчилье гээд байгаа юм. Таны үзэл санаа, зарчим, ард түмнээ сайхан амьдруулах хүслийг асар хүндэтгэж яаж хэрэгжүүлэх вэ гэдэг арга замыг оруулж ирлээ.

Их хурлын гишүүд батлаад өгвөл тэтгэврийн шударга тогтолцоо бий болно. Тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байгаа 57 хувийн 3/1 нь 25 жилээс дээш ажилласан.

Ингэж ажиллачихаад тэтгэврийн доод хэмжээгээр авч байгааг өөрчилнө. 2013 оноос өмнөх нь 1.4, 2018 оноос хойшхи нь 2.4 сая гэж бодуулчихаад хэдхэн жилийн зөрүүнд асуудал үүсээд байгаа юм. Энд 140 мянган хүн байгаа. Тэтгэвэр авагч 504 мянган хүнд ажилласан жилээр бодож “Баталгаат тэтгэвэр” нэмэхгүй бол НД-ын сангийн алдагдал жил бүхэн ихэснэ.

Нийгмийн даатгалын сан2050 онд 40 их наяд руу хүрч, төсөв баталж чадахгүйд хүрэх нь ээ. Тэтгэврийн доод хэмжээ чинь амьдралын баталгаа болж чадахгүй байгаа юм.

Тэдэнд ажилласан жилээр нь уялдуулж нэмээд явна аа. Таны үзэл санаа зөв. Надад шийдэх гарц байна. Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлэх гэж л энэ реформыг хийж байгаа. 10 хувиар адил тэгш нэмэхээр ялгааг улам л ихэсгэнэ. Зөрүүг илүү ойртуулна. Би 10 хоногийн өмнөхмэдээллээр хэзээ ч ярихгүй.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-“Эрдэнэс Монгол” тэргүүтэй компаниудын захирлын цалинг аудитын газраас авлаа. Нэг дарга 30 сая төгрөгийн цалин авч байгаа. Нийгмийн халамжийн тэтгэвэр 478 мянга байгаа. Нэг монгол иргэн тэтгэмжээр 480 мянга хамгийн ихдээ авдаг. Монгол Улсын иргэд хэзээ танай намын дарга нар шиг амьдрах вэ.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Засгийн газрын дэвшүүлээд байгаа шийдлүүдийн оршлыг маш сайн тавих юм. Би ахиад хэлье. Болж байсан бол би Төрийн өмчит компаний засаглалын тухай хуулийг хэлэлцүүлээд өгөөч гэж гуйхгүй шүү дээ. Болж байсан бол Тэтгэврийн хуулийг батлаад өг гэж гуйхгүй.

Болохгүй байгаад л оруулаад ирлээ. Болохгүй байгаа учраас 260 орон тоо цөөлчихлөө. Монгол хүн оролцоод байгаа учраас гаднаас ХОМК томилох гээд байгаа юм.

Үнэхээр ашиг орлого олоод, баялгийг төвлөрүүлээд, ард иргэдэд өгөөж нь очоод байвал цалин урамшуулал авах нь нээлттэй. Алдагдалтай бол ийм цалин авахыг хэрхэвч зөвшөөрөхгүй. ТӨК-ий тухай хуулиа батлаад өгчих. Наадмаас өмнө гадны менежмент оруулж байгаад цэгцлээд өгье. Сюрприз барина. Харин ар өврөөс янз бүрийн хүн амьтан яриад байв. Ер нь тэгээд Монгол жижигхэн учраас Ерөнхий сайдын ажил зовлонтой юм билээ. Хүн амьтан яриад, маргааш нь оруулаад ирэхээр эсэргүүцдэг. Надад жаахан хугацаа өгөөрэй.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Би тантай далд халамжийн талаар ярина. Хагас коксон түлшний талаар ярья. Манайх өөрсдөө нүүрстэй атлаа Хятад улсаас нүүрс авч түлээд 2 жил болж байна. 360 мянган тонныг авчээ. Хил дээр ирж буй тонн тутмын үнэ 780, Улаанбаатарт ирэх өртөг 1.1 сая ч гэлээ иргэдэд худалдах үнэ нь 200 мянга. Төрөөс 960 мянгыг дааж байгаа нь далд халамж юм. 355 тэрбумаар нүүрс авчээ. Өнөө жил дахиад нүүрс авна гээд төсвийг нь баталчихлаа. Энэ бидний бодлого мөн юм уу?

Ерөнхий сайд Н.Учрал:

-Агаарын бохирдлыг бууруулахад хийж буй алхам. Иргэний гэрт бага үнээр авч очихын тулд төсөвт ачаалал авч ирсэн юм билээ. Гэхдээ Багануурт нүүрс-пиролизийн үйлдвэр барих ажлыг Лу.Гантөмөр дарга бид хоёр ярьж эхэлсэн. Хэчнээн ч хугацаа өнгөрөв. Энэ ажлыг явуулна.

Ирэх жилээс гаднаас түлш авдгийг зогсооно. Багануурт 350 мянган тонн нүүрсийг шинжлүүлж, сайн гэдэг дүгнэлт гарсан. Одоо гарын үсэг зурах баталгаа гаргана.

Хятадын Ерөнхий сайдтай Даляньд уулзахдаа энэ асуудлыг уламжилсан. Ирэх долоо хоногийн мягмар гарагт Багануурын пиролизийн үйлдвэр дээр ажиллаж, сонгон шалгаруулалт зарлана. Хагас коксон нүүрсийг Багануурын уурхайг түшиглэж үйлдвэрлэнэ. Энэ жилийн хувьд НИТХ шийдсэн мэдээлэл авсан. Шийдэхгүй бол иргэдэд ачаалал их ирнэ. Энэ ажилд С.Цэнгүүн гишүүн манлайлж, хариуцлагатай санал дэвшүүлсэнд баяртай байна. Ажлын хэсгийг ахалсан ч болно шүү.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
 
Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа
Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

Д.Ням-Очир: Хорьдол Сарьдагт маань ан амьтдын тоо толгой өсөж, утгаараа “Дархан цаазат газар” болтлоо хөгжсөнд сэтгэл бахдаж явдаг

Д.Ням-Очир: Хорьдол Сарьдагт маань ан амьтдын тоо толгой өсөж, утгаараа “Дархан цаазат газар” болтлоо хөгжсөнд сэтгэл бахдаж явдаг

Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Голомт банк Тогтвортой хөгжлийн нөлөөллийн тайлангаа нийтэллээ

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн хөгжлийг дэмжих санамж бичигт гарын үсэг зурав

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

Дөрвөн сурагч тутмын гурав нь электрон тамхи татаж байна гэв

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

МАН тамхины татвар дээр талцаж, АН захирлуудын цалингийн жагсаалтаар “шүгэл үлээв”

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Н.Алтанхуяг: Монголын баялгийг гадныханд өгөх хуулийн орчин бүрдүүлж байна

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Нийтийн боловсон бие засах газаргүй 100 жилийн түүхтэй сумууд

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Ерөнхий сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог-той уулзлаа

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Т.Буянбат: Зэвсэгт хүчний ирээдүй Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хөгжилтэй салшгүй холбоотой

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

Монголчууд энэ байдлаараа хүнсээ ч авч дийлэхээ болих нь

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

О.Одмаа: Амьсгаадах, зүрх дэлсэх зовиурыг үл тоож болохгүй

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Аялал, зугаалгаа аюул болгохоос сэргийлье

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Б.Бат-Эрдэнийн Ойн тухай хууль ойд халгаатай, өөрт нь ч халтай

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Түүхий эдийг түүхийгээр нь гаргадаг түүхийг хална

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Их Британийн Ерөнхий сайд Кир Стармер яагаад огцров?

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Нүхэн жорлонд таван бяцхан амь осолджээ. Энэ тоо дахиад нэмэгдэх үү...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Дүнжингаравын уулзварт болсон дэлбэрэлтийн хэрэгт “Дашваанжил“ ХХК-ийн жолоочийг дахин яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлжээ

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ иргэдээс асууж тодруулна

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

Баримтын хайрцаг: Ираны цөмийн хөтөлбөр: АНУ-ын дэмжлэгтэй төслөөс дайн өдөөх хүртэл

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

“АПУ”-ГИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Ц.ЭРДЭНЭБИЛЭГИЙН ХҮҮ Э.ЭНХБАЯР ЭЛЕКТРОН ТАМХИНЫ БИЗНЕСИЙГ “АТГАЖ” БАЙНА

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Европын орнууд шинэ аргаар хэт халалттай тэмцэж байна

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Ерөнхий Сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны Давос“ чуулга уулзалтад оролцохоор мордов

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Наранбадрах: Монгол Улс дэлхийн адууны төв болно

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

Б.Бат-Эрдэнэ ойн эсрэг хуулиа УИХ дээр ч “еэвэнгийн хоёр тал” шиг ярьж бантан хутгалаа

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН УИХ-ЫН ГИШҮҮД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

Ван И-гийн айлчлал ба Монгол Улсын гадаад бодлогын тэнцвэр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​