fbpx Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
7 минут 34 секунд

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Өдрөөр тооцох нь ээ бүтэн жил хүрэхгүйн дараа Ерөнхийлөгчийн сонгууль болно. Урьдын жишээгээр бол өдий гэхэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчид язганаж байдаг цаг. Гэтэл таг. УИХ 24 оноос таван намтай болсон. Урьд нь УИХ үндсэндээ хоёр намтай, тэр хоёр нь жил гаруйн өмнөөс Ерөнхийлөгчид дэвшигчээ сойгоод, эдүгээ ид пиардаад эхэлсэн байдаг байв. Гэсэн ч нам таг. Тэрүүгээрээ 27 оны Ерөнхийлөгчийн сонгууль ихээхэн хачин болохоор шиг.

Уул нь 26 он гараад зарим нам нь эрч хүчтэй дуугарч эхэлсэн. ИЗНН-ын дарга Б.Батбаатар: Би дэвшинэ гэсэн. АН-ын Н.Алтанхуяг: Нэр дэвшинэ гэлээ. АН-аас С.Ганбаатар ч тэрэрхүү байр суурь хэлсэн. Хэдэн өдрийн өмнө 2 том намын байр суурь их хачин болоод ирлээ. МАН-ын генсек Я.Содбаатар: Ард нийтийн хүссэн Ерөнхийлөгчийг Ардын нам тодруулж дэвшүүлнэ гэв. Я.Содбаатарын хэлснийг тамхины цэг хавиар: Ард нийтийн санал асуулга явуулах л гэж төлөвлөж байгаа, тэрүүгээр ард нийтийн хүссэн Ерөнхийлөгч гээд МАН-ын хүсэмжит Ерөнхийлөгчийн нэр гарч ирнэ гэх. Энэний учир жанцанг арай л гүйцэд ухдаггүй. Удаж төдөхгүй ойлгогдох байх гэж найдна. АН-ын дарга болохоор 27 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг алгасаад 28 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сунгаа зарлаж байгаагаа зарлалаа. Энэнээс өөр юм байхгүй. Яагаад юм бол? Учир жанцанг нь ухаж ойлгож байгаа хүн алга.

Гэх нь ээ: Г.Занданшатар л өөрийгөө сойж, тарлаад яваад байна. Тэрээр: Би Ерөнхийлөгчид үзнэ гэхгүй байгаа ч нэр дэвших гээд хамаг байдгаараа зүтгэж буй тухай яриа тамхины цэгээр тараад удсан.

Г.Занданшатар УИХ-ын дарга байхдаа УИХ-д нэр дэвшээд ойчсон. Ойчоод нэр нь унасан. ЕТГ-ын дарга болсон. Тэр дээрээсээ Ерөнхий сайд болсон. Ерөнхий сайдын албан тушаал өөрөө нэр өсгөдөг, басхүү муутгадаг. Гоц гойд ажиллаагүй ч хувь нэр хүнд нь хамаагүй өөрчлөгдсөн. Тэгж яваад унасан. Унаснаасаа хойш бол Г.Занданшатарын нэр хүнд байнгын өсөлттэй байгаа. Өөрөө ч Ерөнхийлөгчийн сонгууль харчихсан, тасралтгүй ажиллаж байна. Тэр нь нөлөөлж байгаа байх.

Сүүл үеийн судалгааны байгууллагуудын дүнгээр өнөөдөрдөө МАН-ынхны Ерөнхийлөгчид үзчихээр 50+ насныхан дунд Г.Занданшатарын урд гишгэх хүн гарахгүй нь.

Уул нь: Г.Занданшатар Ерөнхий сайдаас унаад багагүй удсан. Найман сар болж байгаа. Гэсэн хэр нь: МДА судалгааны байгууллагын гаргасан 26 оны 6 сарын сошиалд сүлжээний хандалтын сентиментийн бодит дэмжлэгээрээ цээжний хэдэн улстөрч дунд давхиж явна. Түүнийг: 30.4 хувийн дэмжлэгтэй гэж. Г.Занданшатарын дээр байгаа хэдийг дэмжлэгийн хувиар нь эгнүүлбэл, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Шадар сайд Н.Номтойбаяр, Ерөнхий сайд Н.Учрал, Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва, УИХ-ын гишүүн П.Сайнзориг, УИХ-ын дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Жаргалан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар байна. Г.Занданшатарын ард: ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар орж. Түүний дээр байгаа хэдээс 27 онд өрсөлдөж болох нь С.Бямбацогт. Гэлээ гэхдээ Г.Занданшатар ажилгүй, С.Бямбацогт УИХ-ын дарга. Тэр хоёрын зөрүү нь 14 орчим хувь. МДА энэхүү судалгааг Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн иргэдээс авч.

Басхүү МЭК-ийн 26 оны 6 сарын өндөр дэмжлэгтэй улстөрчдийн судалгааны дүн гарч. Тэрүүгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэгдүгээрт, УИХ-ын гишүүн, АН-ын дарга О.Цогтгэрэл хоёрдугаарт, Ерөнхий сайд асан Г.Занданшатар гуравдугаарт орж. Ардаас нь: Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, УИХ-ын гишүүн Ө.Шижир, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж бичигдэж. Эд нараас харах нь ээ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дахиад дэвшдэггүй юм бол Г.Занданшатарын урд байгаа 50+ настнууд бас алга.

Ерөнхийлөхөд: Г.Занданшатар Ерөнхийлөгчид дэвшихэд саад бага харагдана. Гэлээ гэхдээ: МАН хэнийг дэмжих вэ гэдэг сонин. МАН-ын генсекийн хэлсэн: Ард нийтийн хүссэн Ерөнхийлөгч нь тэр мөн үү. Гээд асуудал их.

Г.Занданшатар бол өөрөө Ерөнхийлөгчид асар идэвхтэй, хүчтэй зүтгэж байгааг дээр ч, өмнө ч олон хэлсэн. Түүний эхний бариа нь намынхаа дэмжлэгийг авч: Ард нийтийн хүссэн нэр дэвшигч болох. Эмэгтэйчүүдээс хүчтэй орж ирэх байсан Б.Батцэцэг: Би дэвшихгүй гэсэн. С.Бямбацогт бол УИХ-ын дарга дээрээ удах хүсэлтэй. Гэхдээ: Н.Учрал унавал дагаад С.Бямбацогтын албан тушаалд хөдөлгөөн орно. Гэлээ ч тэр хүртэл хэд хоног ч бай, УИХ-ын даргын суудал дээр байх нь түүний зорилго. Басхүү Ж.Энхбаяр байна. Ж.Энхбаярын сүүл үед Н.Учралын өмнөөс галтай сэдвүүд дээр нь орж шатаад байгаа. Алтны төслөөс эхлээд. Хэрэвзээ Ерөнхийлөгчид явах байсан бол засгийн хамаг галыг өөртөө авахгүй л байсан байх. Гол өрсөлдөгч Б.Жавхлан үлдэж байгаа. Б.Жавхлан дээр яг шийдвэр гараад, нэр дэвшиж байгаагаа зарлаад явбал маш эвгүй. Эдүгээ судалгаанд сураг чимээ үгүй ч тэгсэн нөхцөлд дээшээ гараад ирнэ. Тийм байдаг. Тиймийн учраас МАН 27 онд Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулахаас өмнө Б.Жавхлан Ерөнхий сайд болж байж Г.Занданшатарын зам мөр тэгширнэ. Улаанбаатарын урдах уулын амыг эзлэнхэн төрсөн улстөрч найзынх нь ахалдаг команд хэр зэрэг сайн ажилласан нь Б.Жавхлангийн томилгооноос харагдах ёстой. Тэрнийг хүртэл тэрээр гадаад дотоодод шатар, хиймэл оюун ухаан, эдийн засгийн арга хэмжээ, найр наадам гээд юу ч үлдээхгүй морилон очиж өөрийгөө үзүүлэнгээ афоризм хэлсэн шиг. Тэгж явах нь ч зүй. Өөрөөр: таван нам таг, тарлаад байгаа нь ганц Г.Занданшатар байна. Ийнхүү богино зайд тар хийж явтал нь сонгууль хэмээх баяр наадам албан ёсоор эхэлнэ. Уулаасаа: Сонгууль гэдэг наадам байдаг хойно…

Ө.БАТБИЛЭГ Өдрийн сонин

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​