Нийгэм / 2018/01/12 / 7

Д.СУМЪЯАБАЗАР САХИЛГА, ХАРИУЦЛАГА ЧАНГАТГАХ АЛБАН ДААЛГАВАР ӨГЛӨӨ



Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өчигдөр буюу 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр яамны нийт ажилтнуудтайгаа уламжлалт өргөтгөсөн хурлаа хийлээ.

Хурлын үеэр сайд энэ он гарсаар салбартай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж шийдвэрлүүлсэн талаар танилцуулав. Мөн Ерөнхий сайдын төрийн байгууллагуудад өгсөн чиг үүргийн дагуу сайд Д.Сумъяабазар сахилга, хариуцлага дэг журмыг чангатгах албан даалгаврыг Төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргалд гардуулав. Үүнд авлигын хяналтыг сайжруулах, иргэдээ сонсч, төрийн албаны хариуцлагыг сайжруулах, ажлын байрны дэг журам болон төрийн албан хаагчийн хууль дүрмийг чанд сахих, төрийн байгууллагын бодлогын залгамж халааг үргэлжлүүлэх зэрэг 12 заалт тусгагджээ.

Түүнчлэн УУХҮ-ийн сайд “Миний бие 2017 оны 10 дугаар сарын 20-нд ажлаа авсан даруйдаа хэд хэдэн аймагт ажиллаж, салбарын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан. Харин он гараад газрын тосны чиглэлийн компаниуд манай улсын хууль дүрмийг баримтлаж байгаа эсэх болон үйл ажиллагаатай нь очиж танилцах болно. Дулаан орохоор алт олборлолт болон энэ чиглэлийн бичил уурхайчдын үйл ажиллагааг газар дээр нь очиж үзэх бодолтой байна” гэлээ.  Мөн тэрбээр энэ онд гадны хөрөнгийн зах зээл, алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг туршлагуудтай танилцахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдыг Монголд татах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буйгаа хэлсэн юм.

Уг ажлын хүрээнд ирэх гурав, есдүгээр сард Монголд гадны хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор форумыг зохион байгуулах, УУХҮЯ манлайлан оролцох ёстойг онцоллоо. 

 Эх сурвалж:  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам



  • Уурхайчин · [59.153.114.162] · 2018/01/15

    Хайгуулийн лицензийг өргөдлөөр чөлөөтэй олгож эхэлбэл гадны хөрөнгө оруулалт та нартай та наргүй өөрөө аяндаа орж ирдэг юм. Харин ашиглалтын лиценз олгохдоо л ухаалаг бодлого явуулахыг хичээ?! Ёстой нөгөөх сонгон шалгаруулалт явуулах ёстой болов уу?!


  • Зочин · [202.21.109.158] · 2018/01/13

    Иймэрхүү хоосон яриа ямар ч үр дүн авчирахгүй лицензээ олгож уул уурхай хайгуулын ажлыг хэвийн явуулахгүй бол улсын эдийн засаг хэзээ чсэхэгүй унана гэдгийг ийм малууд ойлгох уу. Сайд нь бөх хүн, доодчууд нь чадваргүй


  • Зочин · [202.21.109.158] · 2018/01/13

    Ямар ч чадваргүй хүмүүс яаманд байдаг болохоор та ямар ч сахилга хартуцлага яриад нэмэргүй дээ. Мөнгө яаж олох вэ гэсэн хүмүүс төрд дүүрсэн байна.


  • Зочин · [182.160.33.5] · 2018/01/13

    хурал цуглаан үүрэг даалгавар яах вэ бүх л дарга нарын үед байж л байсан асуудал гол нь биелэлтийг нь шалгаж хариуцлага тооцдог байх хэрэгтэй шүү дээ Дулаан контор зөөлөн сэнтийгээсээ хаяахан боловч ховхорч сүйдэж байгаа газар нутгаа эргэж нэг хараач Ухсан нүх ширгэсэн гол горхи улаанаар эргэж байгаа малын билчэрээ нүдээ нээж хараач Хэдхэн төгрөгийн татвар авсан болооод байгалийн баялагаа үнэгүй өгч байгаа юм чинь ядаж сүйдсэн билчээр нутаг ширгэсэн гол горхи байгалаа нөхөн сэргээлгэж хохирлыг төлүүлэх хэрэгтэй биздээ Яамныхаа ажилгүй асман дарга мэргэжилтэн зэрэг орон тоогоо цөөлөх эсхүл ажилд оруулмаар байна


  • Дорнод · [59.153.112.95] · 2018/01/12

    Загджав Оюутолгойн тухай үнэнийг хэлсэн юм биш үү Худал хариу хэлээч, Оюу толгойгоос энгийн иргэд юм хүртээгүй Дээдүүл л ханаж садахгүй байгаа шүү дээ


  • иргэн · [122.201.21.196] · 2018/01/12

    Загджав гэдэг хүн яг л иим араншинтай хүн түүнииг халах хэрэгтэй


  • Зочин · [139.5.219.112] · 2018/01/12

    Ямар ч олон дарга нартай юм бэ дээ, ямар таван жилийн төлөвлөгөө, улс орноороо бүтээн байгулах ажил хийж байгаа биш. энэ салбарын хүмүүсийн 70 хувь нь ажилгүй байгаа биз дээ.