fbpx Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэд онцлох
Огноо
Унших
5 минут 40 секунд

Эрдэнэтийн овоолго: “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид өөрчлөгджээ

Монгол Улс анх удаа Үндэсний баялгийн сангийн хуультай болсон. “...Сайн, муу” гээд янз бүрээр л ярьж байна. Мэдээж, энэ богинохон хуульд сайн, муу талууд байж л таарна. Хамгийн гол нь олон жил дуншсаны эцэст Үндэсний баялгийн сантай болсон нь чухал юм. Наад зах нь энэ хууль батлагдсанаар стратегийн ач холбогдолтой ордууд цэгцрэх шинж харагдаад явчихлаа. Хэдхэн хүн халаасалдаг байсан баялгийн өгөөжийг нийтээрээ хүртэх гарц нээгдсэн байна. Баялгийг, тэр дундаа “...Стратегийн” хэмээн хуулиар тогтоосон ордуудыг хэдхэн хүн эзэмших нь яавч шударга хуваарилалт биш.

Угаасаа баялаг гэдэг газрын хэвлийд хэдэн зуу, хэдэн сая жилийн туршид бүтэж боловсорсон эд, хэсэг хүнд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах боломжгүй байгалийн хишиг л дээ. Тэгэхээр “...Хайгуул хийсэн, судалгаа явуулсан, тооцоо гаргасан” гэдгээр дулдуйдаж хэдхэн хүн хувьдаа ашиглах нь шударга бус явдал юм.

Харин оймс гутал, ширээ сандал бол маргах зүйлгүй үйлдвэрлэгчийн өмч болно. Үүнийг л бүгдээрээ ялгаж салгаад ойлгочих хэрэгтэй. Үндэсний баялгийн сангийн хууль ч ийм агуулга дээр гарсан юм билээ. Хууль батлагдсаны дараахан Засгийн газар энэ сарын 1-нд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоолыг баталсан. Тус тогтоолд хэд хэдэн асуудлыг тусгасан. Нэг нь уул уурхайн олборлолт, ашигт малтмал боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум төгрөгийг хуульд заасны дагуу Хуримтлалын санд төвлөрүүлэхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ, гүйцэтгэх захиралд даалгасан байдаг. Энэ хүрээнд "Ачит Ихт" ХХК-тай холбоотой шийдвэрийг гаргасан. Тодруулбал, тус компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмших 2014 оны гэрээг хэрэгжүүлэх, өнгөрсөн найман жилийн хугацаанд олох байсан орлого буюу 34 хувьд ногдох ашгийг нэхэмжлэх үүргийг "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т өгсөн. “Ачит Ихт” ХХК нь 2014 онд катодын зэс гаргах үйлдвэрээ нээсэн. Хувь эзэмшлийн тухайд “Степп куппер” ХХК 78, “Цаглавар” ХХК 22 хувийг нь эзэмшдэг. Энэ хувь эзэмшлийн хэмжээ удахгүй өөрчлөгдөнө гэсэн үг. Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ганцхан “Ачит Ихт” ХХК ашигладаггүй, тэнд одоогоор гурван компани тийм үйл ажиллагаа явуулдаг. Энэ талаар сүүлийн үед яригдаж эхэлж байна.

Хамгийн анх овоолго ашиглаж эхэлсэн нь “Эрдмин” ХХК байдаг. 1994 оноос овоолгуудад туршилт судалгаа хийж эхлээд 1997 онд үйлдвэрээ ашиглалтад оруулсан. “Эрдмин” ХХК анх 1994 онд байгуулагдахад 51 хувийг “Эрдэнэт” концерн, 49 хувийг АНУ-ын RCM Inc компани эзэмшдэг байв.

Улмаар 2001 онд АНУ-ын RCM Inc компани 65 хувьтай болж, “Эрдэнэт” УБҮ 25 хувь, “Эрдэнэт” концерн 10 хувь эзэмших болсон. 2005 оноос АНУ-ын RCM Inc компани 58.5 хувь, МИКО холдинг ХХК 10 хувь, иргэн Ж.Дамдинжав 6.5 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 25 хувьтай болсон байна. Энэ хоёроос гадна “Зэс эрдэнийн хувь” гэдэг компани бий. Анх 2010 Д.Алтанхуяг гэдэг хүн санаачилга гаргаж Орхон аймгийн 24552 иргэний нэрийг оролцуулаад “Зэс эрдэнийн хувь” нэртэй хувьцаат компани байгуулсан. Улмаар 2015 онд тус компани нь аймгийн ИТХ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-тай зөвшилцөлд хүрсэн тухай зарлаж, “...Овоолгыг түшиглэн жилд 5000 тонн катодын зэс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулах” гэрээнд гарын үсэг зурсан. Гэвч тэд хөрөнгө оруулалт босгож чадаагүй. Дараа нь 2020 оноос “Бльюмон металс” ХХК 36, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувь, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 34 хувийг эзэмших болсон. Улмаар “Бльюмон металс” ХХК 70 хувь эзэмшиж, Орхон аймгийн 24552 иргэн 30 хувиа эзэмшиж үлдсэн. 2023 оноос тус компанийн 30 хувь бас өөр эзэмшигчид шилжсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа эзэмшигчид дахин өөрчлөгджээ. Өөрөөр хэлбэл, Эрдэнэтийн овоолгыг ашиглаж буй гурван компанийн нэг “Ачит Ихт”-ээс төр 34 хувийг нь авахаар болсон. Харин “Эрдмин” ХХК-ийн 25 хувь нь л “Эрдэнэт үйлдвэр”-ийн нэр дээр үлдэж, үлдсэн нь хувьд очжээ. Мөн “Зэс эрдэнийн хувь”-ийн хувьцаа бүгд хувийн компани, хувь хүмүүсийн нэр дээр байна.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 оны сонгууль улстөрийн тэмцэл биш мөнгөний дайн болж байна
2024 оны сонгууль улстөрийн тэмцэл биш мөнгөний дайн болж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​