Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн хугацааг энэ сарын 11-ний 06.00 цаг хүртэл буюу тав хоногоор сунгажээ. Хэдийгээр ЭМЯ-наас 14 хоног сунгах саналаа хүргүүлсэн ч УОК, Засгийн газрын зүгээс 5 хоногоор сунгах нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн байна.
Мөн Сар шинийн баяр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэжээ.
Хурлаас гарсан шийдвэрийн талаар Засгийн газраас мэдээлэл хийнэ. Бид шуурхай мэдээлэх болно.