Нийгэм / 2018/07/06 / 3

Дахин нэг хүүхэд цахилгаанд цохиулан амиа алджээ



Цагдаагийн байгууллага өчигдөр "Налайх дүүргийн VI хороонд байрлах амралтын газрын хойно шонгийн модны тогтой утсанд долоодугаар сарын 5-ны 15:00 цагийн үед хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан “ гэсэн мэдээллийг хүлээн авч шалгажээ.

Амралтын газраас хойш 250 метрийн зайд газар унасан байсан дугааргүй шонгийн модны цахилгааны утсанд долоон настай “Н” гэгч охин унадаг дугуйтай явж байгаад хүрч, цахилгаанд цохиулан, нас барсан харамсалтай хэрэг гарсныг шалгаж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү мэдээллээ.



  • Зочин · [157.185.130.55] · 2018/07/07


  • Зочин · [103.212.117.14] · 2018/07/06

    hairan saihan mongol huuhduudee ingeed aldaad duusah yum uu


  • bbb · [43.242.241.86] · 2018/07/06

    ene neg tsahilgaaan shugam svljee ongtsgoi baidal geh ene 2r gazar yagaad ajilaa hiidgvi durakuud we ene 2r gazriin l ajil vvreg shdee