fbpx Ирэх оны төсөв, мөнгөний бодлого хямралаас сэргийлэхэд уялдана 
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
14 минут 37 секунд

Ирэх оны төсөв, мөнгөний бодлого хямралаас сэргийлэхэд уялдана 

УИХ-аар ирэх оны төсөв болон мөнгөний бодлогыг хэлэлцэж байгаа энэ үед төсөв болон мөнгөний бодлого хоорондоо хэрхэн уялдаатай ажиллах вэ гэдэг нь анхаарал татаж буй. Энэ оны хувьд дэлхий дахинд нүүрлэсэн “Ковид-19” цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямралыг хохирол багатай даван туулахад төсөв, мөнгөний бодлого чиглэсэн бол ирэх онд эдийн засгийг тогтворжуулах, өсөлтийг бий болгох нь дээрх хоёр бодлогын гол зорилт болж байгаа юм. Гэхдээ судлаачдын хувьд хямралын үед мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг тэтгэхийн сацуу төгрөгийн ханшийн уян хатан байх зарчмыг аль болох хангаж ажиллах нь чухал гэдгийг санууллаа. Мөн төв банк болон Засгийн газрын тооцоолж буй өөдрөг төсөөлөл бодит байдалтай тэр бүр нийцэхгүй байх эрсдэл бий гэдгийг ч онцолсон юм. 2021 оны төсөв, мөнгөний бодлогын хослолын талаар судлаач, эдийн засагчид хэрхэн үзэж буйд уншигч таны анхаарлыг хүргэе.

Монголбанкны мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

Энэ жилийн төсөв болон мөнгөний бодлого нь хоорондоо бүрэн уялдаатай бөгөөд хоёул эдийн засгийг хямралаас гаргах, уналтаас сэргийлэх, аль болох хурдан сэргээхийг зорьж байгаа. Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал өндөр байгаа ч энэ нь хямралын үед нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах, иргэдийн орлогыг дэмжих, аж ахуйн нэгжүүдийг дампуурлаас сэргийлэхийг зорьсон бодлого юм. Нөгөө талд нь төв банкнаас мөнгөний бодлогын хүүг бууруулах, зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээ авснаар эдийн засагт банкны системээр дамжуулан дараагийн дэмжлэгийг үзүүлэхийг зорьж ажилласан. Төв банкны эдгээр бодлогын үр дүн нь 2021 оноос илүүтэй мэдрэгдэж эхэлнэ. Тэгэхээр төсвийн бодлогын нөлөөлөх хугацаа нь хоцрогдолгүйгээр шууд орж ирдэг учраас энэ жилийн хувьд төсвийн бодлого илүү идэвхтэй ажиллалаа. Харин цаашид буюу ирэх 2-3 жилийн хугацаанд төсвийн хүрээний мэдэгдлийн дагуу алдагдлыг үе шаттайгаар 5-2 хувь хүртэл бууруулахаар байна. Өөрөө хэлбэл, төсвийн алдагдал харьцангуй буурах буюу төсөв тэлэхгүй байх энэ нөхцөл байдал нь мөнгөний бодлогод тэлэх орон зайг үүсгэж байгаа.

Төсвийн бодлогын хувьд сүүлийн 2-3 жилийн хугацаанд 2019 онд хөрөнгө оруулалтын зардал их өндөр гарсныг эс тооцвол харьцангуй сайн, мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа. Энэ нь төв банкны мөнгөний бодлогоор дамжуулж, хувийн секторын бизнесийг тэлэх орон зайг үүсгэж өгсөн. Нөгөө талаас төв банкны мөнгөний бодлогын хувьд мөчлөг дагасан бодлого хэзээ ажиглагдсан бэ гэхээр 2012-2013 оны үед зээл 60 хувиар өсч байсан үеийг хэлж болно. Хоёрдугаарт 2015-2016 оны үед эдийн засаг унаж байх үед зээлийн өсөлт 0 хувьд хүрч байснаас харж болно. Гэхдээ 2017, 2018 онд зээлийн өсөлт 20 гаруй хувьтай байсан. Үүнийг бид зохистой өсөлт гэж хардаг. Өмнө нь бид мөчлөг дагаж байсан шалтгаан нь юу вэ гэхээр зөвхөн бодлогын хүүгээр зээлийн өсөлтийг хязгаарлах боломж хомс байсан. Хоёрдугаарт, банкуудын өөрсдийнх нь бизнесээ харьцангуй урт хугацаанд төлөвлөх чадвар дутмаг байсантай холбоотой. Тийм учраас төв банк 2018 оны төв банкны тухай хуулийн өөрчлөлтөөр макро зохистой бодлого хэрэгжүүлэх бодлогын мандатыг авсан. Ингэснээр зохистой харьцааны үзүүлэлтүүдэд үндэслэн зээлийн өсөлтийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Энэ нь үр дүнгээ өгсөн, цаашдаа ч үр дүнгээ өгнө.

Тэгэхээр 2021 онд зээлийн өсөлт төдийлөн өсөхгүй хэвээр байвал макро зохистой бодлогын хүрээнд банкуудын зээл олголтыг идэвхжүүлэх арга хэмжээ авах бололцоотой. Нөгөө талаас зээлийн өсөлт их даруухан буюу банкууд болгоомжилж байгаа үед төв банк хуучны репо санхүүжилтийн цонхоо өөрчлөөд, харьцангуй урт хугацаатай, хүү багатай, хэмжээ болон бусад параметрүүдийг мөнгөний бодлогын хороогоор тодорхойлох санхүүжилтийн шинэ цонхыг нээж өгсөн. Энэ нь нэгдүгээрт, эдийн засагт зээлийн тасалдал үүсэхээс сэргийлэх, хоёрдугаарт санхүүжилт дутмаг байгаа салбаруудад зээлийн эх үүсвэрийг чиглүүлэх зорилготой.

Дэлхийн банкны эдийн засагч Б.Даваадалай:

Эх үүсвэрийн долларжилт нэмэгдэж байгаа үед төв банкнаас макро зохистой бодлогын арга хэрэгслээр нэлээд арга хэмжээ авч, долларжилтыг бууруулахыг зорьж ажиллаж байгаа. Энэ нь ч тодорхой үр дүнд хүрч байгаа байх. Ер нь бол нийт эх үүсвэрийн 30 орчим хувь нь доллар болчихсон байгаа үед ханшийг барина гэдэг нь төв банкны хувьд хүнд хэцүү зүйл болчихоод байна. Тэгэхээр бидний зүгээс өгч байгаа гол зөвлөмж нь төгрөгийн ханшийг аль болох хөвөгч, уян хатан байх боломжийг хангаасай. Нэг зүйлийг дурдахад өнөөдрийн байдлаар төгрөгийн ханш оны эхнээс долларын эсэрг 4.3 хувиар суларсан байгаа. Гэхдээ нөгөө талаас төв банк бараг 2.3 тэрбум долларыг захад нийлүүлж байж, ханшийг энэ түвшинд тогтвортой барьсан байна. Үүнд мэдээж, том компаниудаас худалдаж авсан долларыг тооцвол арай өөр дүр зураг гарч ирнэ. Гэхдээ л бид ийм өртгөөр бид ханшийг хамгаалж байна гэдгийг аль аль талдаа анхаармаар байна. Энэ оны хувьд маш хүнд жил өнгөрч байна. Төсөв болон мөнгөний бодлогоор эдийн засгийг дэмжих зайлшгүй шаардлагатай байсан. Бидний тооцоолсноор төсвөөс гарч байгаа дэмжлэгийн хэмжээ эдийн засгийн 7 хувьтай тэнцэж байгаа. Нэмээд төв банкнаас хэрэгжүүлж буй хөнгөлөлтийн бодлогоор бараг эдийн засгийн 3 хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг өгсөн. Нийлээд ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний дэмжлэгийг эдийн засагт өгч байгаа. Энэ нь бүс нутгийн орнуудтай харьцуулахад тийм ч бага биш. Гэхдээ цаашид эдийн засгийг нэмж дэмжих шаардлага гарч болзошгүй. Харамсалтай нь бодлогын орон зай тийм ч хангалттай бус байна. Ялангуяа банкны салбар дээр асуудлууд хүндэрч байна. 3.8 их наяд төгрөгийн зээл эргэлзээтэй буюу хүндрэлд орсон байна. Одоогоор чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн нийт дүн 17 хувьд хүрсэн. Үүнээс цааш нэмэгдвэл банкны салбарт асуудал үүсч болзошгүй байгааг Мөнгөний бодлогын Үндсэн чиглэл дээр онцолсон байсан. Бидний зүгээс ч тэгж харж байгаа.

Тэгэхээр ийм нөхцөлд гол анхаарах ёстой зүйл нь ирэх онд төсөв хэрхэн эргэж төсвийн реформ руугаа шилжиж, алдагдлыг зохистой түвшинд хүргэх вэ гэдэг асуудал. Нөгөө талаас мөнгөний бодлого хэрхэн гадаад тэнцвэртэйгээ илүү нийцтэй байдлаар ханшийг удирдаж, инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулах вэ гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Ялангуяа сүүлд олон улсын хөрөнгө оруулагчидтай уулзахад энэ асуудлуудыг онцгой анхаарч, ярьж байсан.   

Эдийн засагч Б.Түвшинтөгс: 

Эдийн засгийн уналт, хямралын үед мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх талаар маш олон жил ярьж байгаа. Уул уурхайгаас өндөр хамааралтай учраас энэ талаар ярихаас өөр аргагүй. Шууд хамаарлыг нь тооцвол ДНБ-ий 20 гаруй хувь, шууд бустайгаа нийлбэл, 30 гаруй хувь нь уул уурхайгаас хамаарч байгаа. Тийм учраас бид Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баталсан. Даанч өнгөрсөн хугацаанд янз бүрийн байдлаар өөрчилж, хуулийн хязгаарлалтуудаа дагаж мөрдөөгүй учраас энэ хууль Монголын хөрсөнд бодитойгоор бууж, хэрэгжээгүй. Хэрвээ сонгодог утгаар нь төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг хэрэгжүүлсэн бол мөчлөг сөрсөн бодлого явах байсан. Гэхдээ Ковидтой холбоотойгоор юу болсон бэ гэдгийг эргээд харвал, төсвийн зардал маш их хэмжээгээр өссөн. Энэ бол мөчлөг сөрсөн бодлого мөн. Тэгэхээр Монгол улс мөчлөг сөрсөн бодлого огт хэрэгжүүлдэггүй гэж хэлж болохгүй. Янз бүрийн байдлаар мөнгө тарааж байна. Энэ нь бас л мөчлөг сөрсөн бодлого. 

Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн хувьд сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд “Бодлогын орон зай” гэсэн индексийг тооцож байгаа. Монгол Улсад төсөв, сангийн бодлого болон Мөнгөний бодлого байна. Эдгээр нь эдийн засгийн мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэх ёстой. “Ковид”-той холбоотой эдийн засгийн нөхцөл байдлыг харвал төсөв, сангийн бодлого дээр тэлэх орон зай үндсэндээ дууссан. Энэ нь Засгийн газрын өр, төсвийн алдагдлаар хязгаарлагдсан байгаа. Үүнээс цааш тэлэх орон зай байхгүй гэсэн үг. Хуулиа өөрчилбөл, бага зэргийн орон зай гарч болох ч энэ нь тогтворгүй байдлыг бий болгох учраас тэгж болохгүй. Тэгэхээр одоо мөнгөний бодлого дээр орон зай байна. Тэр тусмаа мөнгөний бодлогод хангалттай их орон зай байна гэж харж байгаа. Яагаад гэвэл 2020 оны хувьд инфляцыг 8 хувь гэж зорьсон. Өнөөдрийн байдлаар 2 хувьтай байна гэдэг маань мөнгөний бодлогыг тэлэх орон зай хангалттай байгааг илэрхийлж байна. Сүүлийн саруудын тоон үзүүлэлтийг харвал нөөц мөнгө, М2 гээд бүхий л үзүүлэлтүүд буурчихлаа. Энэ үед бодлогын хүүгээ 11 хувиас 8 хувь болгож бууруулсан нь хангалттай юу гэдэг асуулт бий. Бодлогын хүүг бууруулсан нь зөв алхам мөн. Гэхдээ зөвхөн энэ арга хэрэгсэлдээ 100 хувь найдаж болохгүй.

Эдийн засагч Ч.Хашчулуун: 

Эдийн засгийн хүндрэлийн үед Монголбанк болон Сангийн яамнаас хийж буй эдийн засгийн нөхцөл байдлын төсөөлөл нь бодит байдлаас зөрөх магадлал тодорхой хэмжээнд бий гэдгийг санах хэрэгтэй. Гэхдээ энэ нь бодлогын зорилтуудыг тодорхой хэмжээнд харуулж байгаа. Энэ утгаараа ирэх оны төсөв, мөнгөний бодлого нь Монголын төрөөс эдийн засгийн хямралтай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлэх бодлогын ерөнхий шинж чанарыг илэрхийлж байгаа. Мэдээж хэвийн нөхцөлд хэн ч төсвийг алдагдалтай байгаасай гэж хүсэхгүй. Мөн мөнгөний бодлогыг хэтэрхий зөөлөн байгаасай гэж бодохгүй, үүний цаана инфляц болон ханшийн эрсдэл бий. Гэхдээ бид өнөөдөр хэвийн нөхцөлд биш, сүүлийн 30 жилийн хамгийн хүнд үеийг даван туулж байна. Тэгэхээр 2021 оны хувьд ерөнхийдөө 2 өөр нөхцөл байдал үүсч магадгүй. Нэгдүгээрт, их удаан шатлалтайгаар хямралаас гарах. Энэ нь магадгүй практикт илүү ойр байх. Яагаад гэвэл ирэх оны хувьд дэлхий даяар түгшүүртэй байдал хэвээр үргэлжлэх магадлал өндөр байна. Манай урд хөршийн байдал ч бас тийм хурдан өөрчлөгдөхгүй. Хоёрдугаарт, Засгийн газар болон Монголбанкны хэлж байгаачлан гэнэтийн 8 хувийн өндөр өсөлт бий болохыг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр хоёр нөхцөл байдал хоёулаа хэрэгжих боломжтой байгаа үед мөнгөний болон төсвийн бодлого аль аль нь дундыг барьсан байдлаар хэрэгжих нь зөв юм. Харин мөнгөний бодлогын талыг харвал инфляц нам дор түвшинд тогтоно гэдэгт итгэлтэй байгаа нь харагдаж байгаа. Мөн мөнгөний бодлого дээр төрөл бүрийн арга хэмжээ авах боломжтой байна. Энэ жилийн хувьд инфляц доогуур гарч байгаа нь сайн үзүүлэлт юм. Үүнээс гадна бидний санах ёстой нэг зүйл нь санхүүгийн систем нь бодит эдийн засаг хүчтэй донсолж байгаа үед амортизатор нь болж өгснөөр хүндрэлийг даван туулах, системийг сайжруулах чиглэлд ажиллах ёстой. Төсвийн талаас авч үзвэл эдийн засгийн нөхцөл байдлыг нэлээд эерэгээр харж байх шиг байна. Гэхдээ яг тийм байж чадах уу гэдгийг бодох л ёстой. 

Шуурхай.мн

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​