fbpx ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
4 минут 23 секунд

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

“Бодь интернэйшнл” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 792 сая + 213 сая ам.доллараар барьсан бөгөөд үүний 792 сая ам.доллар нь 2013 оны ТЭЗҮ-д тусгагдсан дүн гэдгийг “Бодь” группын ТУЗ-ийн дарга Д.Баясгалан мэдэгдсэн байдаг. Тэрбээр энэ мөнгөө нүүрсээр авч, БНХАУ-ын хэрэглэгчдэд худалдах замаар эргүүлж авах зорилготой байсан бөгөөд ажил явуулах арга, схемийн тухайд ямар нэг шүүмжлэл байхгүй. Харин, энэ мөнгөн дүн дотор, эс бөгөөс бартердаж аван гадагш гаргасан нүүрсний үнийн дүн дотор авлига байжээ гэдэг нь гол асуудал юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлж байгаагаар чухамдаа авлига байсан бөгөөд улстөрчид энэ авлигаа гар дээрээ авах гэж хэт яарснаас “Бодь”-ийн нүүрсийг оочерын урдуур дайруулж байгаад мэдэгдсэнээр асуудал үүссэн. Улмаар Л.Оюун-Эрдэнэ 2022 оны арванхоёрдугаар сарын 9-нд 440 дүгээр тогтоол гаргаж, “Бодь”-ийн бүх оффтейк гэрээнүүдийг нууцаас гаргасан байдаг. Сүүлд Г.Занданшатар Ерөнхий сайд болсны дараа нэг хэсэг “Ил болголоо” гэж хэвлэлээр мэдээлж байсан гэрээнүүд нь энэ гэрээ байсан юм.

Улмаар 2023 оны арванхоёрдугаар сард “Нүүрсний сонсгол” хийсэн. Б.Энхбаяр сайд үндсэн асуудлаа орхигдуулж, “Бодь”-ийн асуудлыг “Админерал”-ын болгож өөрчилсөн гэдэг сонсгол нь энэ.

Б.Энхбаяр сайд сонсголын үеэр “Бодь”-ийн Д.Баясгаланг загнаж, өндөр дуугаар ярьж байсан ч дараа нь “Бодь”-иос мөнгө авсан гэж Л.Оюун-Эрдэнэ ярьсныг бид бүгд сонссон.

“Гэрчлээд өгье” гэсэн хүн ч бий. Тэр хүн бол “Бодь” группын гүйцэтгэх захирал байсан А.Амундра. Тэрбээр гэрчийн хамгаалалтад авчихвал "Бодь"-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” гээд мэдэгдчихэн. Ард түмэн энэ амлалтыг нь мартаагүй байгаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ авлига хээл хахууль, бүлэглэлийн тэмцлийн талаар НТВ телевизэд өгсөн ярилцлагадаа “Миний ярьсан зүйлс “Цаг хугацаа, үйлдэл /эс үйлдэл ч орно/, томилгоогоор нотлогдоно” гэх утгатай үг олон хэлсэн. “Бодь”, Б.Энхбаяртай холбоотой хэрэг дээр ч энэ байдал тод харагддаг.

Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны есдүгээр сарын 30-нд нүүрсний хулгайтай хийх тэмцлийг үргэлжлүүлэхийн тулд УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль Зүй, Дотоод Хэргийн сайдаар томилж буйгаа зарласан.

2025 оны аравдугаар сарын 9-нд “Бодь” группын гүйцэтгэх захирал асан А.Амундра “Б.Энхбаяр аа чи намайг гэрчийн хамгаалалтад авчих. Би "Бодь"-ийн оффтэйк гэрээнээс хэн нь хэдийг авсныг мөнгөтэй, мөртэй нь олон нийтэд яриад өгье” гэж мэдэгдсэн. Ам алдвал барьж болдоггүй.

Гэрчийн хамгаалалт авч чадаагүй А.Амундра өдгөө хилийн чинадад бий. Түүний хүсэлтийг ХЗДХ-ийн сайд олж харсан нь лавтай ч одоо хүртэл оффтэйк гэрээний талаар дуугараагүй, эс үйлдлээрээ “Бодь”-ийг цээжээрээ хамгаалсаар буй. “Бодь”-ийг ч биш, хар толгойгоо л хаацайлсандаа дуугарахгүй яваад байсан, үүнийг нь А.Амундраа мэдэж байсан ч байж магадгүй дүр зурагтай болчихлоо. Өөрөөр хэлбэл, Б.Энхбаяр Хууль зүйн сайд байсан үед А.Амундраг гэрчийн хамгаалалтад авахгүй гэдэг нь тэнэг хүнд ч ойлгомжтой болж байна.

Тиймээс Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авахад дэмжлэг үзүүлж ажилласнаар 110 сая ам.доллараас хувь хүртэгчид ил болж, ард түмний эрх ашиг хангагдах юм. Угаас энэ хэргийн учрыг заавал тайлах нь ХЗДХЯ, АТГ тэргүүтэй байгууллагуудын зайлшгүй хүлээх үүрэг юм.

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй
Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/05/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​