fbpx Ц.Аззаяа & Vanessa Pulgarin
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
7 минут 28 секунд

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

П.АМГАЛАН

Хорвоо дээр орших найман тэрбум гаруй хүн арьс өнгө, үзэл бодол, хүсэл сонирхол, соёл уламжлалаас эхлээд сонсдог хөгжим, уншдаг ном, үздэг киногоороо харилцан адилгүй. Тэр дундаа нас чацуу хүмүүс ч өссөн орчин, хувь хүний хандлага, төрсөн улсаасаа шалтгаалан тэс өөр байх нь бий. Тиймээс бид Монголын болон дэлхийн нас чацуу алдартнуудын амьдралын хэв маяг, эерэг дадал, биеэ авч явах соёлоос хуваалцах “Чацуутнууд” буланг хүргэж байна. Энэ удаа дэлхийн топ 18 миссийн нэгээр шалгарсан мисс, жүжигчин Ц.Аззаяа болон “Miss Grand International All Stars 2026” тэмцээний тэргүүн мисс Vanessa Pulgarin нарыг онцоллоо.

Дэлхийн тайзнаа тод гэрэлтэх эрхэмсэг монголжингоо Ц.Аззаяа

Тэр бол урлаг, загвар, гоо сайхны ертөнцөд өөрийн өнгө төрхийг бүтээж, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд дуурсгаж яваа гоо бүсгүй юм.Түүний томоохон амжилтын нэг нь Тайландын xаант улсын нийслэл Бангкок xотод тавдугаар сарын 18-30-нд зоxион байгуулагдаж 38 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн “Miss Grand International all star” тэмцээний шилдэг 18 миссийн нэгээр шалгарсан явдал байлаа. Мөн тус тэмцээний “Best runway challenge” номинацид ялалт байгуулж, түүxэн амжилт гаргасан юм.

Ц.Аззаяа 1995 оны тавдугаар сарын 23-нд төрсөн, удам дамжсан урлагийн гэр бүлийн гишүүн. Гавьяат тамирчин, улсын заан Д.Амгаагийн зээ оxин, гавьяат жүжигчин, дуучин Д.Ширмэнтуяагийн охин юм. Харин эмээ нь гавьяат жүжигчин Л.Чаминчулуун. Тиймээс ч түүний бага нас театрын тайзны ард өнгөрчээ. Ээж, эмээгийнхээ тайзны хувцсыг өмсөж үзэн, урлагийн уур амьсгал дунд өссөн нь ирээдүйн мэргэжлээ сонгоход нь нөлөөлсөн байна.

Тэрээр СУИС-ийн Хөгжимт театрын жүжигчний ангийг 2016 онд төгссөж, жүжигчин, дуучин, бүжигчин гэсэн хосолсон мэргэжил эзэмшжээ. Ц.Аззаяа загварын тайзнаа гоо үзэсгэлэнгээрээ гэрэлтэхээс гадна театрын тайзнаа ч мөн чадварлаг уран бүтээлч гэдгээ харуулж чадсан юм. Тэрээр УДЭТ-д ажиллах хугацаандаа “Жаргаагүй нар”, “Адууны түүх”, “Би эндээс явахгүй” зэрэг жүжигт дүр бүтээсэн байдаг. Мөн “Вансэмбэрүү”, “Рэкет”, “Залуу нас”, “Киносутра” зэрэг кино, олон ангит бүтээлд тоглосон билээ. Тэрээр анх зургаан настайдаа “Вансэмбэрүү” кинонд дүр бүтээсэн юм.

Загварын тайзын хувьд тэрээр 18 настайдаа анхны миссийн тэмцээнд оролцож, “Авьяаслаг мисс” өргөмжлөлийг хүртсэнээр амжилтынхаа эхлэлийг тавьжээ. Харин 2015 онд “Miss Mongolia” тэмцээний тэргүүн титмийг хүртэж, Монголын сайхан бүсгүйгээр шалгарсан нь түүний амжилтын нэгэн тод өнгө байв. Үүнээс хойш тэрээр эх орноо төлөөлөн олон улсын нэр хүндтэй тэмцээнүүдэд оролцсон. “Miss International 2015”, “Miss Earth 2019” тэмцээнд эх орноо төлөөлж, дэлхийн тайзан дээр гоо үзэсгэлэн, ихэмсэг донж төрх, мэдлэг чадвараараа тодоор гэрэлтэж яваа гоо бүсгүй юм. Өдгөө Ц.Аззаяа загварын “Андра” агентлагт багшилж, залуу моделиудад өөрийн мэдлэг туршлагаа хуваалцаж байна.

“Miss Grand International All Stars 2026” тэмцээний тэргүүн мисс Vanessa Pulgarin

Гоо сайхны тайзан дээр ч мөн олон жилийн хөдөлмөр, уналт, босолт хамт оршиж байдаг. Колумбын мисс Vanessa Pulgarin-ийн амжилт бүхний ард ч мөн ялгаагүй энэ бүхэн хамт байсан. Тэрээр 1991 оны есдүгээр сарын 13-нд Medellin хотод төржээ. Багаасаа урлагийн хүн болох мөрөөдөлтэй хүүхэд байв. Vanessa Pulgarin 2016 онд Антиокиа мужийн гоо бүсгүйгээр шалгарч, дараа жил нь үндэсний томоохон тэмцээнд оролцсон нь түүний олон улсын тайзнаа тодоор гэрэлтэх амжилтын эхлэл үе байв. Тэрээр 2017 онд “Miss International” тэмцээнд Колумбыг төлөөлөн оролцсон ч титмийн эзэн болж чадаагүй. Гэсэн ч Vanessa-ийн хувьд энэ нь туршлага болж үлдсэн. Тэрээр дараагийн тэмцээнүүддээ тууштай оролцож, өөрийгөө дахин бүтээж, илүү хүчтэй, илүү туршлагатай болж эргэн ирсэн юм. Тэрээр олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог нөлөө бүхий эмэгтэй болон төлөвшсөн байлаа. 2025 он түүний хувьд эргэлтийн цэг байв. “Miss Universe Colombia 2025” тэмцээнд түрүүлж, эх орноо дэлхийн хамгийн том тайз болох “Miss Universe 2025” тэмцээнд оролцох эрхээ авч финалын шатанд шилдэг 12-т багтсан юм.Гэвч энэ цаг хугацаа түүний амжилтын оргил үеийн эхлэл байв. Түүний амжилтын оргил үе энэ жил тохиож байна. Учир нь, тэрээр Bangkok хотод анх удаа зохион байгуулагдсан “Miss Grand International All Stars 2026” тэмцээнд амжилттай оролцож тэргүүн миссээр тодорсон юм.

Vanessa тайзан дээр гарах бүрдээ гоо үзэсгэлэн төдийгүй дотоод хүч, туршлагаараа ялгарч байв. Түүний хариулт бүр бодит амьдралын туршлага дээр тулгуурласан, түүний алхам бүр итгэлтэй байсан гэдгийг шүүгчид онцолж байлаа. Финалын үдэш ялагчийн нэрийг зарлах мөч ирэхэд тайз нам гүм болж, хэдхэн секундийн дотор бүх мөрөөдөл, хүлээлт нэг цэг дээр огтлолцсон юм. Тэр мөчид Vanessa-гийн нэр дуудагдаж, ялагчийн титмийг хүртсэн агшин бол түүний хувьд олон жилийн тууштай хөдөлмөр, зүтгэлийн шагнал байв.“Miss Grand International All Stars 2026” тэмцээний финалын шатанд “Та яагаад Miss Grand International All Stars-ийн титмийг хүртэх ёстой гэж” гэж асуухад тэрээр “Би энэ мөчийн төлөө олон жил хөдөлмөрлөсөн. Өөртөө итгэж, мөрөөдлөө хэзээ ч орхиогүй” гэж хариулсан нь хүсэл мөрөөдөл, өөртөө итгэх итгэл, тууштай байдлыг илэрхийлсэн сэтгэл хөдөлгөм хариулт байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 4. ПҮРЭВ ГАРАГ. № 105 (7847)

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ
 
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Observador: Роналду үдэлтийн тоглолтоос татгалзжээ

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Трампыг ямар сорилтууд хүлээж байна вэ?

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

Ираны дайн Хятадын эрчим хүчний аюулгүй байдал, сөрөн тэсвэрлэх чадавхын бэлэн байдлыг харуулав

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Д.Баярхүү: Саудын Араб: Мэхт мэхэндээ болоход тун дөхлөө

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Туулын хурдны зам” төсөл Арбитраар шүүгдэхгүй, трассаа үргэлжлүүлж 500 тэрбумын өртгөөрөө хийгдэхээр болжээ

“Дутуу алсан могой”...

“Дутуу алсан могой”...

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

“Miss International”-д эх орноо төлөөлж буй Ш.Хүслэн

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Донбассыг Орост өгч яасан ч болохгүй!

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Оюу толгойн ногдол ашгийг Ц.Даваасүрэнгийн “Бяслагны үйлдвэр” шиг төслүүдэд үрж байснаас иргэддээ шууд тараасан нь илүү өгөөжтэй дөө

Цахим намагт шигдсэн монголчууд

Цахим намагт шигдсэн монголчууд

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловрлуулахыг үүрэг болгов

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Сэтгүүлч Б.Отгон: Оюутолгойн ногдол ашгийг төсөл, хөтөлбөрт зарцуулбал импортыг дэмжиж, хэдхэн хүн хувааж иднэ. Иргэдэд өгвөл дотоодын эдийн засгаа дэмжинэ

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Өв соёлоо дэлхийд сурталчилсан 11 настай хүү Е.Сүбээдэй

Польшид юу болж байна вэ?

Польшид юу болж байна вэ?

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

“Эрдэнэс Тавантолгой”-н орлого оны эхний 10 сард 2 тэрбум долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеэс 68,1 хувиар өслөө

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Самбалхүндэвийн цэцэрлэгт хүрээлэн мөнхөд амар амгалангийн өлгий болж байна

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Авлигын хэргээр яллагдсан “Ардчиллын лидерүүдийн нулимс“ Ерөнхийлөгчийн сонгуулийн үнэд хүрэх үү!!!

Төрийн эзэн нь хэн бэ?

Төрийн эзэн нь хэн бэ?

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​