fbpx Л.ЦЭДЭВСҮРЭН: КЕМБРИЖИЙН БОЛОВСРОЛЫГ НЭВТРҮҮЛЭХИЙН ГОЛ ЗОРИЛГО БОЛ МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫГ ДЭЛХИЙД ҮНЭЛҮҮЛДЭГ БОЛГОХ ЮМ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
18 минут 19 секунд

Л.ЦЭДЭВСҮРЭН: КЕМБРИЖИЙН БОЛОВСРОЛЫГ НЭВТРҮҮЛЭХИЙН ГОЛ ЗОРИЛГО БОЛ МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫГ ДЭЛХИЙД ҮНЭЛҮҮЛДЭГ БОЛГОХ ЮМ

БСШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Таныг БШУЯ-д олон жил удирдах албанд ажилласан, салбараа мэддэг, туршлагатай хүн гэж харж байна. Ярилцлагаа таны намтраас эхэлье гэж бодлоо?

-Би Говь-Алтай аймагт төрсөн. Аав, ээжээс зургуулаа. Дэлгэрэнгүй намтар маань та бүхэнд хэдийнээ танил болсон байх гэж бодож байна.

1994 онд анх төрийн захиргааны албанд ажиллаж эхэлснээс хойш 26 жил тасралтгүй боловсролын салбарт ажиллажээ. Төрийн захиргааны албанд мэргэжилтнээс эхлээд бүх шатанд нь шатлан дэвших зарчмаар ажиллаж байна.

-Ер нь та олон сайдын арга барил, өөрчлөлтийг мэдэрч байсан байх. Харин таны хувьд энэ салбарт ямар шинэчлэлт өөрчлөлтийг авчрах вэ?

-Төрийн захиргааны албанд ажиллаж эхэлснээс хойш би 15 сайдтай хамтран ажиллаж, тухайн үеийн Засгийн газрын бодлого болон сайд нарынхаа бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд хуульд заасны дагуу дэмжлэг үзүүлж байсан.

Миний хувьд, боловсролын чанарт өөрчлөлт оруулж, ахиц, дэвшил гаргахад голлон анхаарч ажиллана. Боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлэх ажлаа Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган Улсын Их Хурлаар батлуулсан байгаа. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дээд боловсролын сургалтын чанарыг сайжруулах чиглэлээр ажиллана гэсэн үг. Учир нь 2018 оноос эхэлж ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар ямар байх вэ гэдэг дээр хөндлөнгийн томоохон судалгаа явуулсан. Энэхүү судалгааны дүнгээр суралцагчдын боловсролын сургалтын чанар улсын дунджаас доогуур дүнтэй гарлаа.

Тиймээс албан тушаал хашиж байгаа хүнийхээ хувьд ч тэр, өөрөө ээж хүнийхээ хувьд ч ерөнхий боловсролын сургалтын чанарыг сайжруулах ажлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй гэж зорьж байна.

-Өөрөөр хэлбэл, сурагчид төдийлөн чанартай боловсрол авч чадахгүй байна гэсэн үг үү?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Ер нь Их, дээд сургуульд элсэн орж байгаа хүүхдүүдийн сургалтын чанар хангалттай сайн биш байгаа талаар шүүмжлэл гардаг болсон. Тиймээс манай Ерөнхий боловсролын сургуулиуд ямар боловсрол олгож байна вэ, хүүхдүүд маань чанартай боловсрол авч чадаж байна уу гэдэг дээр томоохон хөндлөнгийн судалгаа хийгээд үр дүн нь сая харагдлаа. Үнэлгээгээр Ерөнхий боловсролын бага, суурь, бүрэн дунд боловсролын агуулгын чанар нийлбэр дүнгээрээ улсын дунджаас доогуур хувьтай гарсан. Одоо бид Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт боловсролын чанарыг 60 хувь болгох томоохон зорилт дэвшүүлээд ажиллаж эхэллээ.

-Тэгвэл боловсролын чанарыг дээшлүүлэхэд ямар тодорхой ажлуудыг хийх вэ?

-Энэ ажлыг мэдээж шууд хийчихгүй, мөн яам дангаараа хийхгүй. Бид салбараараа хамтарч хэрэгжүүлнэ.Энэ сард улсын хэмжээнд 5, 9, 12 дугаар ангийн 70000 гаруй хүүхдийг хамарсан чанарын үнэлгээний хөндлөнгийн шалгалт авна. Зэрэгцүүлэн шалгалтад хамрагдсан сургуулийн удирдлага, тухайн хичээлийг зааж байгаа багш, шалгалтад хамрагдсан хүүхдүүдийн эцэг, эхээс сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлсийн асуулга, судалгаа авахаар бэлтгэл ханган ажиллаж байна.

Мөн багш нараа чадавхжуулах, тасралтгүй сургах нөхцөлийг хангана. Шавийн эрдэм багшаас гэдэг. ЗГҮАХ-т тусгасан “Чадварлаг багш хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр багш нараас санал авч байна. Багшаа сургаж, чадавхжуулах ажлыг боловсролын цахим шилжилтийн хүрээнд тасралтгүй хийхээр төлөвлөж байгаа. Мөн багш нарын цалинг үр дүнд суурилуулж олгохоор судалгааны ажлуудаа эхлүүллээ. Миний шавь үнэхээр сайн байгаад гурван удаагийн шалгалтаар сайн дүн авбал тэр багшийн ажил сайн байгаа юм байна, олгох ёстой мэдлэгээ өгч чадаж байгаа юм байна гээд багшийн цалин хөлсийг нэмдэг ийм чиглэл рүү орох гэж байна. Гэхдээ бас нөгөө талаас шавь чинь муу дүн аваад байна гээд багшийн цалинг шууд хасахгүй. Эхлээд судалгаа хийж, одоо энэ багш дээр маань асуудал үүсчихлээ, энэ багшыгаа бид яаж чадавхжуулах уу, яаж дэмжлэг үзүүлэх үү гэдэг дээр анхаарч сургалтад хамруулж чадавхижуулна. Багшаа сургаж, чадавхжуулах ажлыг Боловсролын цахим шилжилтээр хийнэ. Өөрөөр хэлбэл, хуучин шиг хөдөө орон нутгаас багш нараа бөөнд нь авчраад , явдал суудал зардал их гаргахгүйгээр сургалтын механизмыг өөрчилж, ажлаа хийж байхад нь цахимаар сургах, ажлын байран дээр нь тасралтгүй сургах тэр зарчмаар ажиллана. Өнгөрсөн хугацаанд цахим сургалтыг хийж үзсэн. Болж байна. Үр дүн гарсан. Тиймээс энэ мэтээр эхний ажлуудыг хийгээд эхлэхээр бидний хүсэн хүлээгээд байгаа боловсролын чанар тодорхой хэмжээгээр биелнэ гэдэгт итгэж байна. Өөрөөр хэлбэл, чанар, үр дүнд суурилсан цалин, урамшууллын систем нэвтрүүлнэ гэсэн үг.

Нөгөө талаар Боловсролын цахим сургалтын тогтолцоог бий болгох эрх зүйн орчин бүрдүүлж, цахим агуулгыг хөгжүүлэн, платформ бий болгосноор бүх насны иргэд насан туршдаа суралцах боломж бүрдэх юм.

-Засгийн газрын 100 хоногт салбар салбарууд өөрсдийн хийсэн ажлаа тайлагнадаг жишиг байдаг. Таны хувьд сайдын ажлыг хүлээн авснаас хойш хийсэн гол ажлаасаа танилцуулаач?

-2018-2020 онд салбарын суурь болон хөгжлийн тойм тав зургаан төрлийн маш том судалгаанууд хийгдсэн. Энэхүү судалгаануудын дүнд суурилан боловсрол, шинжлэх ухааны салбарын дунд болон урт хугацааны хөгжлийн төлөвлөлтүүд тодорхойлогдсоноор бодлогоо боловсрууллаа. Эдгээрийг УИХ-аас баталсан “Алсын хараа 2050”, ЭЗН-ийг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, ЗГҮАХ-т тусган батлууллаа.

Боловсролын салбарын дунд хугацааны хөгжлийн бодлого 2030-ыг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар дэмжүүлэн баталж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэхүү бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд боловсролын салбарт дэмжлэг үзүүлэн ажилласаар ирсэн АХБ, ДБ болон холбогдох донор байгууллагууд хамтран ажиллахаар зөвлөлдөж байна.

Боловсролын цахим шилжилтийн үйл ажиллагааг эхлүүлэн улсын хэмжээнд 90 сургуульд туршилт хийж байна. Боловсролын сургалт, удирдлагын үйл ажиллагааг хэрхэн цахим хэлбэрт шилжүүлж болох талаар томоохон үзэсгэл гаргаж, Ерөнхий боловсролын сургуулийн холбогдох албан хаагч нарт үе шаттай сургалт хийж байна.

Бас боловсролын салбарын хуулиудыг шинэчлэх ажлаа эхлүүлсэн. Саяхан хуулийн төслийн үзэл баримтлалаа Хууль зүйн сайдтай хамтран баталлаа. Салбарын хэмжээнд төслийн эхний хэлэлцүүлгүүд эхэлсэн. Энэ сарын 17-ны өдрөөс улсын хэмжээний хэлэлцүүлгээ эхлүүлэхээр бэлтгэл ажлаа манай яамныхан, ажлын хэсгийнхэн маань хангаж байна. Бүх аймагт хэлэлцүүлэг зохион байгуулж, багш, ажилтан, эцэг эхээс цахимаар болон цаасаар, уулзалт хийж санал авна.

-Сурах бичиг тойрсон олон шүүмж, санал гардаг. Энэ талаар таны хийх ажил юунаас эхлэх вэ?

-Ерөнхий боловсролын сургуульд 128 нэр төрлийн сурах бичиг сургалтад хэрэглэгдэж байна. Үүнд казах хэл дээрх болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчын брайль болон бусад сурах бичиг багтсан байгаа.

Сурах бичиг сургалтын хөтөлбөртөө суурилагдан шинэчлэгддэг, сайжирдаг. Сурах бичгийн агуулга, жишээ, боловсруулалт, дүрмийн алдаа, зураг зэрэг дээр шүүмжлэл гардаг. Үүнийг Боловсролын хүрээлэн, зохиогч нартай хамтран засан сайжруулаад байхад яагаад асуудал сайжрахгүй байна гэдэг дээр дүгнэлт гаргахыг зорьсон. Яамны нийт албан хаагчдаас тэднийг аав, ээж, ах, эгч гэдэг өнцгөөс нь хандуулж нийт 90 сурах бичгийг хуваарилан өгч нэг сарын хугацаанд уншуулж, санал, дүгнэлт гаргууллаа. Нэгтгэсэн дүгнэлт, саналаар бидэнд сурах бичиг дээр засан сайжруулах хэд хэдэн асуудлууд гарсан, үүнийг хэрэгжүүлэх талаар Боловсролын хүрээлэнд үүрэг өгөн ажиллаж байна.

-Кембрижийн боловсролыг Монголд нэвтрүүлнэ гэж ярьж байгаа. Энэ ажил ямар шатанд явж байна вэ?

-Олон улсын хөтөлбөр юм л даа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монголд олон улсын хөтөлбөрүүдийг үе шаттайгаар нэвтрүүлэх”-ээр тусгагдсан байдаг. Энэ нь шууд Кембрижийн сургалттай сургуулийн тоог олноор нэмэгдүүлнэ гэсэн ойлголт биш. Үүнийг олон хэлбэрээр хийхээр ажлын хэсэг баг байгуулан ажиллаж байна. Цахим боловсролын хүрээнд Кембрижийн хөтөлбөрийн хичээлийг суралцагч цахимаар судлах боломж бүрдүүлэхээр төлөвлөсөн. Мөн сургуулийн тоог үе шаттай нэмэгдүүлэх бодлого барьж байна. Кембрижийн боловсролыг манай сургуулиуд нэвтрүүлэхийн гол зорилго бол Монгол Улсын Ерөнхий боловсролыг дэлхийд үнэлүүлдэг болох юм. Гэхдээ нэгээс тавдугаар ангид энэ хөтөлбөр орохгүй. Энэ ангийн хүүхдүүд үндэснийхээ боловсролыг эзэмшээд явна. Зургадугаар ангиас нь эхлээд Кембрижийн боловсролын хөтөлбөрүүд шатлалаар ороод явах ийм төлөвлөгөөтэй.

“Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургууль дээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжээд нэлээд хугацаа өнгөрлөө шүү дээ. Энэ гурван сургуульд хөтөлбөр нь байна, бэлтгэгдсэн багш нар байна. Энэхүү сургуулиудаа түшиглээд цаашдаа бусад багш нараа бэлтгээд нэмж арван сургууль дээр Кембрижийн хөтөлбөрийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна. 2024 он гэхэд тодорхой хэмжээний сургуулиуд олон улсын хөтөлбөрөөр хичээллэдэг болчихсон, магадгүй олон сургууль олон улсын Кембрижийн төвд шалгалт өгөөд тэнцчихсэн байх боломжтой гэж тооцоод ажлаа эхлүүлээд явж байна.

-Дээд сургуулиуд руу чиглэсэн ямар бодлогын ажлуудыг хийх вэ?

-Их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрийн чанар, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт, хэрэгцээ, эрдэм шинжилгээ судалгааны ажлын бодит үр дүн, ахисан түвшний сургалтад анхаарна. Дээд боловсролын сургалтын байгууллагыг байгууллагын болон хөтөлбөрийн чанараар нь эрэмбэлэх бодлого барьж байна. Олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг дэмжих бодлого баримтална. Их, дээд сургуулиуд олон улсын магадлан итгэмжлэлд орохын тулд заавал дотоодын магадлан итгэмжлэлд амжилт үзүүлсэн байх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл, Их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэлийн чанарыг сайжруулна гэсэн үг.

Засгийн газраас баталсан тэргүүлэх чиглэл, ирээдүйд манай улсад нэн хэрэгцээтэй мэргэжил-хөтөлбөр, улсын хэмжээнд хийгдэх том бүтээн байгуулалтад шаардагдах мэргэжилтнийг чанартай бэлтгэхэд мөн бодлого чиглэгдэж байна.

Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нараа давтан мэргэшүүлэх, чадавхжуулах, дэмжих асуудал тулгарч байна. Их, дээд сургуульд шилдэг бэлтгэгдсэн эрдэмтэн сайн багш хичээл заадаг гэж би ойлгодог. Гэхдээ Их, дээд сургуулиуд багш нараа хэрхэн яаж чадавхжуулдаг, багш нар маань өөрсдөө хэрхэн мэдлэг, чадвараа дээшлүүлдэг юм бэ, багш лекц, семинараа хэрхэн бүтээлчээр баяжуулан шинэчилдэг, өөрчилдөг, энэ нь хугацааны хувьд ямар цикльтэй байдаг гэх мэт асуудлыг яам 2018 оноос хойш судалсан. Тэгээд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Дээд боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд дээд боловсролын багшийн хөгжлийн төвийг байгууллаа. Энэ төв багш нарын хэрэгцээ шаардлагад үндэслэн олон төрлийн сургалт хийх, мэдээллээр хангах, дэмжих, туслах чиг үүрэгтэй ажиллана.

Манай яамнаас оюутнуудыг эрдэм шинжилгээ судалгааны ажил хийхэд нь дэмжих бодлого барьж байгаа. Оюутан хүн өдөр тутмынхаа лекц, семинарыг хийгээд явахын зэрэгцээ эрдэмтэн багш нартайгаа хамт судалгаа шинжилгээ хийдэг байх ёстой. Монгол Улсын залуу судлаачдын залгамж холбоог бэлтгэх ажил нэн шаардлагатай байна.

Их дээд сургуулийн ахисан түвшний чанартай сургалтыг дэмжих бодлого барин Судалгааны их сургуулийн суурийг бий болгохоор ажиллаж байна.

-Их, сургуулийн сургалтын хөтөлбөрт яамнаас хяналт тавьдаггүй юм уу?

-Яамнаас их, дээд сургууль байгуулах, шинээр нээх гэж байгаа хөтөлбөрт нь зөвшөөрөл өгч хэрэгжилтэд нь хяналт тавьдаг. Сургуулиуд сургалтын хөтөлбөр, агуулга, төлөвлөгөөгөө өөрсдөө баталдаг. Ийм журамтай.

Монгол Улсын төрийн өмчийн их сургуулиуд маань ирээдүйд Монгол Улсад нэн хэрэгцээтэй байгаа хөтөлбөрийн шаардлагад нийцүүлэн сургуулийнхаа хөтөлбөр, сургалтын чанар, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаагаа шинээр хийж эхэлсэн. Үүнийг хийснээр шаардлага хангахгүй байгаа хөтөлбөрөөсөө өөрсдөө эхлэн татгалзах, хэрэгцээтэй байгаа шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэх саналаа боловсруулж ойрын хугацаанд яаманд танилцуулах үүргийг захирлуудад өгсөн байгаа.

-Манайд жилд дунджаар хичнээн оюутан төгсөж байна вэ, хэд нь ажлын байраар хангагдаж чадаж байгаа бол?

-Засгийн газраас энэ онд нэн шаардлагатай 36 хөтөлбөр-мэргэжлийг баталсан. Үүнд байгалийн ухаан, мэдээллийн технологи, инженер, технологи, хөдөө аж ахуй, анагаахын чиглэлийн гол мэргэжлүүд орсон. Нийгмийн ухааны салбараас тусгай хэрэгцээт боловсролын багш, цэцэрлэгийн багш гэх мэт мэргэжилтнүүд орсон байгаа.

Энэ жилийн хувьд 150 мянган оюутан суралцаж байна. Өнгөрсөн хичээлийн жилд 23000 оюутан төгссөн. Засгийн газраас баталсан журмаар нэн хэрэгцээтэй мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа болон сүүлийн дөрвөн жилд төгсөгчид нь мэргэжлээрээ хэрхэн хөдөлмөр эрхэлж байгаа судалгаанд суурилан Боловсролын зээлийн сангаас санхүүжилт өгнө. Энэ ажлын хүрээнд дээрх хоёр чиглэлээр сая судалгаа хийж дууслаа.

Судалгаагаар байгаль орчин хамгаалах, технологийн мэргэжлүүд, соёл урлагийн салбарын зарим мэргэжлүүд буюу хөгжмийн мэргэжлүүд,био технологи, биологи, эрүүл мэндийн чиглэлийн мэргэжил эзэмшсэн төгсөгчид зуун хувь ажлын байраар хангагдаж байна. Тэр дундаа сувилагчийн мэргэжил маш их эрэлттэй байдаг юм байна.

-Их, дээд сургуулийг Улаанбаатар хотоос нүүлгэх талаар мэдэгдсэн. Залуусгүй хот гэж байдаг юм уу, оюутнууд дадлагаа хаана хийх вэ гэдгээс эхлээд нэлээд олон шүүмжлэлийг иргэд хөндөж байна. Энэ бүхэнд ямар тооцоо судалгаа хийсэн бэ?

-Ер нь Их, дээд сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлье гээд сүүлийн гурван ч Засгийн газрын үед ярьж байгааг та бүхэн мэдэж байгаа. Тухайлбал, 2011 онд Багануурт Их, дээд сургуулийн цогцолборыг байгуулъя гээд ТЭЗҮ хийгээд, Засгийн газраар батлуулж байсан ч энэ нь хэрэгжээгүй.

Засгийн газраас хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа их сургуулиудаа түшиглээд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулаад Их сургууль-эрдэм шинжилгээ судалгааны цогцолбор бүхий хотхоныг байгуулъя гэж ЗГҮАХ-төө тусган батлуулсан. Дархан-Уул, Ховд, Дорнод, Завхан, Орхон аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Их сургууль болон Их сургуулийн харьяа сургуулийг өргөжүүлж хотхоны хэлбэрээр ажиллуулахаар төлөвлөж байна.

Их сургуулиудыг бүгдийг нь гэнэтхэн нэг өдөр л нүүлгэх юм шиг ойлгоод байна. Одоо үйл ажиллагаа явуулж байгаа сургуулийг түшиглэдэг нь эхлээд тодорхой хөтөлбөр шилжүүлнэ гэсэн үг. Судалгаанууд хийгдэж эхэлж байна. Мэдээж хөтөлбөрөө дагаад оюутан, багш нар тэнд суралцаж ажиллана, үүний бэлтгэлийг хангана. Сургуулийн хичээлийн байр, дотуур байр, багш нарын байр, судалгаа шинжилгээний орчин бүрдүүлэх гээд бэлтгэл ажил их байна.Мөн тухайн хотхоны Их сургууль нь ямар чиглэлээр сургалтаа дагнах вэ гэдэг асуудал гарч байгаа. Дархан, Сэлэнгийн бүс нутаг газар тариалан, мал аж ахуй илүү хөгжсөн тул тэнд ХААИС-ийн хөтөлбөр эхний ээлжинд очно гэх мэтээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов
Махны экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр санал солилцов
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​