fbpx “Баян айраг эксплорэйшн”-ий балаг-1
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Уул уурхай
Огноо
Унших
14 минут 27 секунд

“Баян айраг эксплорэйшн”-ий балаг-1

Завхан аймгийн Дөрвөлжин суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг “Баян айраг эксплорэйшн” гэдэг компани бий. Сүүлийн үед “Баян айраг эксплорэйшн” компани цианит натри алдлаа” гэх мэдээлэл жил дараалан гарах болов. Алс баруун хязгаарын аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг тус компанийн үйл ажиллагааг нутгийн иргэд ихээхэн эсэргүүцдэг. Хүн малын эрүүл мэнд, байгаль орчинд халтай үйл ажиллагаа явуулдаг, цианит натри алдаж ноцтой зөрчил үе үе илэрдэг ч “Баян айраг эксплорэйшн” компани ажиллаж л байдаг.

Уул уурхайн компанийн хариуцлагын асуудлыг сүүлийн жилүүдэд Монгол Улс ярьсаар байгаа. Гэвч хариуцлагагүй ажилладаг компаниуд байсаар байгаагийн нэг эдүгээ “Баян айраг эксплорэйшн” компани болоод байгааг саяхны томоохон зөрчлөөс харагдсан билээ.

Тодруулбал, энэ сарын эхээр тус компани уурхайн талбайдаа дахин цианит натри алдсан зөрчил гарсан юм. УОК-ийн шийдвэрээр МХЕГ, ОБЕГ зэрэг томоохон ажлын бүрэлдэхүүн Улаанбаатар хотоос томилогдон очиж газар дээр нь ажилласан нөхцөл байдал, дүгнэлт тус компанийн үйл ажиллагаа ямар түвшин явдаг байсан, нутгийн ард иргэд ямар байгаа, тэдэнтэй хэрхэн харьцдаг, ялангуяа уурхайн үйл ажиллагаа хууль номын дагуу явагдаж байсан эсэхэд дүн тавьсан том арга хэмжээ болсон юм.

                   “Баян айраг эксплорэйшн” компани 30 жилийн хугацаатай 2 лицензтэй

“Баян айраг эксплорэйшн” компани Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашиглалтын 2 тусгай зөвшөөрөл эзэмшдэг болохыг Ашигт малтмал газрын тосны газрын мэдээллээс харж болно. Харин тус компанийн цахим мэдээлэлд “Баян Айраг Эксплорэйшн ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт 2008 оноос хойш ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Баян Айраг төсөл нь Дөрвөлжин сум төдийгүй Завхан аймгийн хэмжээнд эхлэсэн уул уурхайн анхдагч төсөл юм. Бид 2002-2007 онуудад Завхан аймгийн баруун хойд хэсгийн Ургамал, Завханмандал, Дөрвөлжин, Эрдэнэхайрхан, Сантмаргац сумдын нутагт хайгуулын ажлыг явуулсан. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг 2008 оны 1-р сарын 29-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн бөгөөд 2008 2-р сарын 12-ны өдрийн АМГТХЭГ-ын даргын 47-р тоот тушаалаар ордны нөөцийг улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлсэн. Баян Айраг алт-зэсийн үндсэн ордыг ашиглах 13409А тоот тусгай зөвшөөрлийг 2008 оны 3-р сарын 24-ний өдрийн АМГТХЭГ-ын даргын зөвшөөрлөөр Баян Айраг Эксплорэйшн ХХК-нд 30 жилийн хугацаатайгаар олгосон” гэжээ.

Уурхайн үйл ажиллагаа эхлээд талдаа ч ороогүй байхад сүүлийн 6 жил дараалан цианит натри хэмээх хүн амын эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулах хорт бодис алдсан зөрчил гаргасан нь тус компанийг онцолж, чухам яагаад ийм зөрчил удаа дараа гардаг, засч залруулж болдоггүй, аймаг орон нутгийн хяналтын байгууллагууд ажилладаг эсэхэд анхаарахад хүрсэн юм.

20-25 тонн уусмал бетонон хучилттай болон нягтруулалт хийсэн хөрсөн талбайд асгарчээ

Энэ удаагийн цианит натри алдсан хэрэг энэ сарын 11-нд гарсан юм. Компанийн баяжуулах үйлдвэрийн уусмал дамжуулах шугам задарч цианит натри агуулсан уусмал асгарсан байна. Осол гарсан мэдээллийн дагуу аймгийн Засаг даргын захирамжаар Ажлын хэсэг шуурхай ажиллаж асгарсан уусмалыг соруулан хөрс хуулалт хийж саармагжуулах арга хэмжээг авсан.

Тухайн осол баяжуулах үйлдвэрийн уусмалын танкнаас боловсруулах үйлдвэрийн хооронд угсарсан ядуу уусмал дамжуулах зориулалттай 110 мм-ийн диаметртэй хуванцар хоолойн наалт, гагнуураараа задарч 20-25 тонн уусмал бетонон хучилттай болон нягтруулалт хийсэн хөрсөн талбайд асгарчээ.

УОК-ийн Шуурхай бүлэг газар дээр нь ажиллаад нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлсэн юм. Уг мэдээлэлд олон ноцтой зүйл дурдагдсан нь анхаарал татна.

МХЕГ-ын Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын газрын дарга Н.Батбаяр: ЦИАНИТ НАТРИ АЛДСАНТАЙ ХОЛБООТОЙ НИЙТ 6 УДААГИЙН ОСОЛ ГАРСАН

-Нийтдээ 525 мкв орчим талбайд бидний тоцоолж байгаагаар 25-30 метр куб ядуу агуулгатай уусмал асгарсан үйлдвэрлэлийн осол гарсан байна. Уусмалын агуулга нь 63-70 PPM гэсэн концентрацитай уусмал байсан байна. Осол гарсантай холбоотойгоор үйл ажиллагааг газар дээр нь зогсоосон. Холбогдох албан тушаалтан байгууллагуудад мэдээлэл өгсний дагуу аймшгийн ЗД, аймгийн ОК-ын даргын шийдвэрээр ажлын хэсэг очиж ажмилласан. Энэ хэсгээс гаргасан хүсэлотийн дагуу УОК-оос Шуурхай бүлэг томилох тушаал гарч, БОАЖЯ,ОБЕГ, МХЕГ-аас бүрдсэн 5 хүний ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллалаа. Удирдамжид заасны дагуу тухайн газар орон дээр аймгийн ЗД-аас томилсон Ажлын хэсгийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгөх ажлыг хийлээ. Цаг хугацаа алдалгүйгээр арга хэмжээ авсан, нөхцөл байдлыг тодорхойлсон. Нөхцөл байдалтай уялдуулаад шийдвэр гаргаж арга хэмжээг авч ажилласан байна. Ер нь мэргэжлийн багийн зүгээс дүгнэж байгааг авч үзэхэд Ажлын хэсэг сайн ажилласан байна. Нөхцөл байдлаа зөв тодорхойлсон гэж үзэж байгаа юм. Удирдамжийн дараагийн нэг чиг үүрэг бол үйлдвэрлэлийн осол гарах болсон шалтгаан нөхцлийг тодорхойлох байсан. Бид газар дээр нь явж үзсэн. Угсралтын акт, тухайн шугам хоолойг барьж байгуулсан бараа материалын гарал үүслийн гэрчилгээ гэх мэт холбогдох бичиг браимттай танилцлаа. Барилга байгууламжийг хүлээж авсан Улсын комиссын бичиг баримттай танилцаж үзлээ. Үүн дээр үйлдвэрлэлийн осол гарах болсон шалтгаан нөхцлийг 2 асуудлаар тодорхойлж байна.

  1. Угсралт суурилалтын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн байдал байж болзошгүй. Зураг төсөлд тусгагдсан тулгуур бэхэлгээнүүдийг дутуу тавьсан, эсвэл чанаргүй материалаар хийсэн байдпал ажиглагдаж байсан. Мөн зураг төсөлд заасны дагуу наалт гагнуурыг хангалттай хийгээгүй. Шугам хоолойг татаж наасан байдал ажиглагдаж байна. Үүнээс гадна ашиглалтын явцад шугам хоолойнуудад засвар үйлчиолгээ хийгдээгүшй, зарим шаардлоагатай тулгуур нэмэлтээр тавьж өгч хүчитгээгүй зүйлүүд ч байна.
  2. Мөн хүний хүчин зүйлийн нөлөөлөл байж болзошгүй. Тухайн шугам хоолойны ашиглалтын үеийн технологийн заавар, ажиллуулах шингэн шахах үеийн ажлын дараалал техник ашилалтын дүрэм зөрчсөн байж болзошгүй.

Аливаа байгууламжийг ашиглах үед туршилт тохируулгын ажил хийдэг. Энэ ажлыг шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгээгүй байдал байна. Үүнээс шалтгаалж шугам хоолойн дээр даралтиын өөрчлөлт өгөх үед хамгийн эрсдэл ихтэй хүчдэл ачаалал авсан хэсгээрээ задарсан байна гэж үзэж байгаа. Мөн бид байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, химийн бодисын эрсдлийн үнэлгээ, Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийн үнэлгээтэй танилцлаа. Ер нь энэ холбогдох бичиг баримтууд дээр химийн бодис алдагдах асгарах үүнтэй холбоотой осол эндэгдэл гарах учрах тухай асуудлуудыг тодорхой хэмжээгээр тусгасан боловч нарийвчилсан мэдээлэл хангалттай биш байна. Дээр нь Гамшгаас хамгаалах ажлын төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүмүүсийн сургалтын асуудал хангалтгүй байна гэж харсан.

Байгальт орчин хамгаалах төлөвлөгөө, БОНБНҮ гэх мэт төрийн байгууллагуудаар батлуулдаг бичиг баримтуудыг бүрдүүлсэн ч үнэлгээний дотоод боловсруулалт чанар шаардлага хангаагүй байна гэж дүгнэлт хэлж байна. Химийн бодисын эрсдлийн үнэлгээг нарийвчлах шаардлагатай. Ямар нэгэн эрсдэлтэй асуудал гарахад ямар ажлыг хийх талаар зарим талаар дутагдалтай. Эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүрэн төлөвлөгөөгүй байдалтай байна. Ингээд аймгийн Засаг даргаас томилсн АХ шаардлагатай арга хэмжээг авсан байна. Энэ осолтой холбоотой хүн мал байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг арилгаж ажилласан байна гэж үзэж байна.

Хэд хэдэн зүйлээр чиглэл өгөх нь зүйтэй.

  1. Энэ компанитай орон нутагт ажлын байр бий болгох, дэд бүтэц сйажруулах, байгаль орчин хамгаалал чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах шаардлагатай байна. Ашиглаж байгаа химийн бодисын хор хөнөөл үүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар орон нутгийн иргэдэд мэдээлэл өгөх шаардлагатай. Ямар нэгэн осол аваар гарахад ард иргэд маш их олон зүйлийн эргэлзээтэй байдалд ордог. Айдас болгоомжлолууд бий болдог. Үүнийг тайлж өгөх ёстой. Холбогдлох арга хэмжээг танилцуулж байх ёстой. Ийм ажил хийгдэхгйү байна гэж үзэж байгаа. Компани орон нутгийн засаг захиргаа тухайн орчинд амьдарч байгаа ард иргэдийг оролцуулсан хамтын мониторингийн ажлыг хийдэг болмоор байна.
  2. Тухайн орчинд амьдарч байгаа ард иргэдийн малаас шинжилгээ хийх зориулалттай авч шинжилгээнд дээж өгөх ёстой. Ард иргэдийнг зүгээс малын дотоод эрхтэнд толбо гараад байна. Үүнээс болж айдас болгоомжлолтой байгаа учраас үүнийг нарийвчилсан шинжилгээнд хамруулж шалтгаан нөхцлийг тодорхойлох ёстой. Үүнийг аймгийн Мал эмнэлгийн газар хариуцаж зохион байгуулах шаардлагатай.
  3. Тухайн уурхайн нөлөөллийн бүсэд судалгаа хийх шаардлагатай. Ан амьтны зүй бус хорогдол байна уу гэдгийг судлах ёстой, ойрын хугацаанд. Энэ ажлыг БОАЖГ зохион байгуулж эргэж танилцуулах ёстой.
  4. МХГ-т үүрэг чиглэл өглөө. Ажлын хэсгийн гаргаж байга аэцсийн шийдвэр энэ. ААН-ийн үйл ажиллагааг тодорхойгүй хугацаагаар зогсоох актыг МХГ-аас гаргасан байсан. Энэ Ашигт малтмалын тухай хуулийн 66.3-ыг баримтлан ТЗ эзэмшигчийн үйл ажиллагааг 2 сар хүртэл хугацаагаар түр зогсоох нь зүйтэй. Энэ хугацаанд зөрчлийг арилгах даалгавар өгнө. Цаашид ийм төрлийн осол аваар гаргуулахгүй байх зөрчлийг бүрдүүлэхийг хэлж зааж өгөхёстой. Энэ хугацаанд зөрочил арилагагүй бол ТЗ хүчингүй болгуулах хуулийн зохицуулалттай. Энэ бол хатуу заалтуудын нэг. Үүнийг шаиглахаас өөр аргагүй. Учир нь энэ төрлийн зөрчил шугам хоолойтой холбоотой 2 дахь удаагийн, цианит натри алдагдсантай холбоотой нийт 6 удаагийн үйлдвэрлэлийн осол гарч байгаа учраас цаашид ийм төрлийн зөрчил дутагдлыг гаргуулахгүй үүднээс ийм арга хэмжээ авч байгаа юм.

АХ өнгөрсөн хугацаанд ийм ажлыг хийлээ. Тухайн газар дээр танилцаж зарим нэг шуурхай шийдвэрлэх асуудлуудыг шийдвэрлэж удирдлагаар хангах чиг үүрэг Шадар сайдаас өгсөн. Үүний дагуу үйлдвэрийн дотоод шугам хоолойд эргэлдэж байгаа цианит натритай уусмалын орчин шүтлэгээс хүчиллэг рүү шилжих процесс явж байгаа юм билээ. Үүнээс шалтгаалж семиллийн хүчил үүсдэг. Энэ хүчил үүсэх юм бол үүнээс дутахгүй хортой үр дагавар үүсч эрсдэлтэй учраас зарим химиийн бодисыг хэрэглэх зөвшөөрлийг олголоо. Мөн баяжуулах үйлдвэрийн ханасан идэвхжүүлсэн нүүрсийг цэвэрлэх шаардлагатай. Цэвэрлэгээнд шаардлагтай азотын хүчлийг хэрэглэхийг зөвшөөрсөн. ААН-ийн зүгээс төрөл бүрийн санал хүсэлтийг тавьж байна. 2 сарын хугацаанд яаралтай зөрчлөө арилгах, шаардлагатай зөвшөөрлүүдийг цаг алдахгүй гаргаж өгөхийг аймгийн ОК-д дамжуулж өгөөч гэсэн. Дөрвөлжин сумаас Улиатай, Улиастайгаас Улаанбаатар явах зөвшөөрлийг цаг алдалгүй гаргаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан.

                                                                                                                               Үргэлжлэл бий....

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Б.Эрдэнэтуяа: Сигал бид хоёр салаагүй
Б.Эрдэнэтуяа: Сигал бид хоёр салаагүй
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​