fbpx Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Даваа гарагаас эхлэн 08:00-17:00 цагт ажиллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/05/13
Унших
0 минут 54 секунд

Нийслэлийн төр, захиргааны байгууллагууд Даваа гарагаас эхлэн 08:00-17:00 цагт ажиллана

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм.  Тодруулбал, ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-н хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна.

Энэ цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг (хороо)-ийн ЗДТГ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, харьяа газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ТАНИЛЦ: Энэ сарын 22-ноос НЭЭГДЭХ зургаан төрлийн үйл ажиллагаа
У.Хүрэлсүх: Би бизнесийн ертөнцийн зэрлэгийг нь зулгаасан, зүлгийг нь биш
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ