fbpx СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халдварын тархалт 4 хувиас 9 хувь болон нэмэгдэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Хэзээ
2021/05/18
Унших
0 минут 57 секунд

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Халдварын тархалт 4 хувиас 9 хувь болон нэмэгдэж байна

Цар тахлыг хумих сүүлийн хатуу хөл хорио энэ сарын 8-нд тавигдсан билээ. Халдварын тохиолдол 1000 хол давж бүртгэгдэж байсныг бодоход сүүлийн хэдэн өдөр 500 гарантай байна. Харин нас баралтын хувьд ч тийм буурсан үзүүлэлт харагдахгүй байгаа юм.

Тэгвэл судалгаагаар халдвар тохиолдол хөл хорио тавигдсанаас хойш өсч байгаа үзүүлэлт гарчээ. Хөл хорио үргэлжилж байх үед халдварын тархалт 4 хувьтай байсан бол одоо 9 хувьд хүрч байгааг дээрх судалгаанаас харж болох.

Эрүүл мэндийн яам, холбогдох албаныхан хөл хорио тавигдсан энэ үед халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлахыг анхааруулсаар байгаа. Эс бөгөөд шинэ давалгаа үүсэх ч эрсдэлтэй гэж анхааруулж байна.

Эх сурвалж: shuurhai.mn 

Голомт банк ирээдүйн банкируудыг бэлтгэх “Young Banker-2021” хөтөлбөр зарлалаа
Б.Бат-Эрдэнэ гишүүний зуслангийн байшингийн хашааг эвдэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ