fbpx Ванесса Брайант: Тэр “Миний ганцхан тоглолтыг үзэх гэж мөнгөө цуглуулдаг фэнүүдийг яах юм бэ?" гэсэн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 3 секунд

Ванесса Брайант: Тэр “Миний ганцхан тоглолтыг үзэх гэж мөнгөө цуглуулдаг фэнүүдийг яах юм бэ?“ гэсэн

Өнгөрсөн бямба гарагт Кобе Брайантийн эхнэр Ванесса Брайнт сагсан бөмбөгийн алдрын танхимд нөхөртөө хандан үг хэлсэн нь олны сэтгэлд хүрээд буй. Ванесса Брайантын Алдрын танхимд хэлсэн үгийг хөрвүүлэн хүргэж байна.

“Хэрэв миний нөхөр өнөө орой энд байсан бол урам зориг хайрласан, алдрын танхимд зогсож байх боломжийг олгосон хүмүүс талархлын уртаа гэгчийн жагсаалт гаргах байсан. “Гэр бүл, найз нөхөд, зөвлөгч, багийн Лейкерс багийн гишүүд, шүтээн болон өрсөлдөгч нартаа” гээд.

Гэвч тэр минь энд байхгүй гэдэг олон хатуу үнэний нэг юм. Би зөвхөн баярлалаа гэж хэлж чадна. Түүнийг энэ алдрыг авахад тусалсан бүх хүнд түүний өмнөөс баярлалаа гэж хэлье.

Би нөхрөө олон нийтийн газар магтахаас үргэлж зайлсхийдэг байсан. Учир нь тэрээр шүтэн бишрэгчдээсээ үргэлж магтаал сонсдог тул хэн нэгэн түүнийг бодит амьдралд нь буулгадаг байх хэрэгтэй санагдсан юм.

Яг одоо би түүнийг олон түмний өмнө магтах гэж байгаа тул тэрээр намайг хараад инээж байгаа гэж итгэж байна. Би түүнийг одоо харж байна.

Хүмүүс үүнийг тэр бүр мэдэхгүй л дээ. Нөхөр маань маш их гэмтэл авсан ч, хичнээн зовууртай байсан ч тоглосоор байдаг. Тэр маань бага байхдаа аавтайгаа хамт цэнгэлдэхийн хамгийн арын суудал дээр дуртай тоглогчийнхоо тоглолтыг үзэх гээд сууж байснаа дурсдаг байсан. Зүгээр л цэнгэлдэхэд тоглолт үзэх болсондоо л баярладаг байлаа. Тийм л учраас, Коби шүтэн бишрэгчдээ гомдохыг хүсдэггүй байсан. Ялангуяа түүний тоглолтыг үзэх гээд мөнгө цуглуулдаг, цэнгэлдэхэд тоглолт үзэх гэж догдолдог байсан хүүхдүүдийн урмыг хугалахыг тэр хүсдэггүй байлаа. Би нэг удаа түүнээс гэмтэлтэй байж, тоглолтод оролцохгүй яагаад амарч болдоггүй юм бэ гэхэд “Миний ганцхан тоглолтыг үзэх гэж мөнгөө цуглуулдаг фэнүүдийг яах юм бэ?" гэсэн. Тэр үнэхээр фэнүүдээ мартаж байсан удаагүй. Тэр боломжтой л бол тоглолтын минут бүрт талбайд байхыг хүсдэг байсан. Тэр фэнүүддээ маш их хайртай байсан.

Хүндэт Коби минь,

Хамгийн сайн аав, хамгийн сайн нөхөр байсанд чинь баярлалаа. Үргэлж алдаанаасаа суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг байсанд чинь баярлалаа. Үргэлж илүү байхыг хичээдэг байсанд чинь баярлалаа. Хэзээ ч бууж өгөөгүйд чинь баярлалаа. Шаргуу хөдөлмөрлөсөнд чинь баярлалаа. Гэр бүл болон охиддоо баярлалаа. Биднийг тэжээх гэж эцэж, цуцашгүй хөдөлмөрлөж, гайхалтай амьдрал бэлэглэсэнд баярлалаа. Өглөө 04.00 цагт босож, бэлтгэл хийгээд өглөөний мэнд гэж намайг үнсээд, охидоо сургуульд нь хүргэж өгдөг байсанд чинь баярлалаа. Цаг наргүй байсан ч хэзээ ч төрсөн өдрийн баяр, бүжгийн концерт, сургуулийн шагнал гардуулах ёслол, охидынхоо оролцсон тоглолт, шоуг тасалж байгаагүйд баярлалаа.

Гэр бүлээ нэн тэргүүнд тавьдаг байсанд чинь баярлалаа. Эцсээ хүртэл намайг хайрласанд чинь баярлалаа. Хэдэн ч удаа дахин амьдарсан би чамайг л сонгоно

Том охид болох Наталиа, Жианна нартаа хандаж хэлэхэд, аавдаа хамгийн шилдэг нь болоход тусалж, аавтайгаа өнгөрүүлэх хугацаагаа золиосолсонд баярлалаа. Бага охид болох Бианка, Капри нартаа хэлэхэд, та нарыг өнөөдөр үүнийг харж байгаад баяртай байна. Аав нь гайхалтай хүн байсан шүү. Охидынхоо юу юунаасаа илүү хайртай байсан. Эцэст нь, хонгор минь, чамдаа баяр хүргэе. Чиний нөр их хөдөлмөр, гаргасан золиос бүхэнд чинь баяр хүргэе. Чи надад “Хэн нэгэн дээр мөрий тавих хэрэг гарвал өөр дээрээ тавина” гэж хэлж байсан. Тэгвэл чи мөрийгөө авч чадлаа. Чи чадлаа. Чи алдрын танхимд элсэж чадлаа. Чи бол жинхэнэ аварга. Чи зүгээр нэг MVP биш. Чи бол бүх цаг үеийн хамгийн агуу нь. Чамаараа бахархаж байна. Чамайгаа үүрд, үргэлж мөнх хайрлах болно, Коби Брайант.

ВАКЦИН ЭСЭРГҮҮЦЭГЧДИЙН БУРАНГУЙ ҮЗЭЛ ӨДӨӨН ТУРХИЛАЛТ ҮҮСГЭЖ ЭХЭЛЛЭЭ
ВАКЦИН ЭСЭРГҮҮЦЭГЧДИЙН БУРАНГУЙ ҮЗЭЛ ӨДӨӨН ТУРХИЛАЛТ ҮҮСГЭЖ ЭХЭЛЛЭЭ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​