fbpx Д.ИХБАЯР: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАН НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАНА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
21 минут 18 секунд

Д.ИХБАЯР: МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ АШИГЛАН НИЙСЛЭЛИЙН ХӨГЖЛИЙГ ХУРДАСГАНА

Монгол Улсын Засгийн газраас цахим шилжилтийг хийж төр, иргэн, аж ахуй нэгжийг холбосон “Цахим үндэстэн” болох том зорилтыг дэвшүүлээд байгаа билээ. Энэ хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд Нийслэлийн иргэн, аж ахуй нэгж “E-Mongolia” цахим системээс 512 үйлчилгээг цахимаар түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжтой болсон бөгөөд Нийслэлийн хэмжээнд 2014-2018 онуудад “Ухаалаг Улаанбаатар” төслийг хэрэгжүүлж цахим шилжилтийн бааз суурийг тавьж байсан бол өдгөө 2021-2024 онуудад “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаар Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, НИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяртай ярилцлаа.

Нийслэлийн Засаг даргын Орлогч буюу Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулж, үр дүнг нь хэлэлцэх хангалттай хугацаа өнгөрсөн гэж бодож байна.

Миний хувьд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдон ажиллаж байна. Энэ хугацаанд Коронавируст /Ковид-19/ халдварт цар тахлын батлагдсан тохиолдол Монгол Улсад илэрч өндөржүүлсэн бэлэн байдлын зэргээс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж цар тахалтай бүх нийтээрээ тэмцэх хүндхэн сорилттой цаг хугацаа өнгөрч байна. Цар тахлаас үүдэн дэлхий нийтээрээ амьдралын шинэ хэв маягт шилжиж аливаа уулзалт, арга хэмжээ, хурал, зөвлөгөөнийг цахим хэлбэрээр зохион байгуулах, алсын зайнаас ажиллах, харилцах хэв маягт орсон байна. Монгол Улсад ч ялгаагүй нийгмийн харилцаа, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээ хурдацтайгаар цахим хэлбэрт шилжиж байна. Хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй Нийслэл Улаанбаатар хотын хувьд цар тахлын өндөр эрсдэлтэй тул мэдээллийн технологи ашиглан төрийн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгжүүдэд түргэн шуурхай чирэгдэлгүй хүргэх, хөл хорио тогтоосон хугацаанд иргэд болон тээврийн хэрэгслийн зорчилт, хөдөлгөөнийг бүртгэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах чиглэлд бүхий л арга хэмжээг цахим хэлбэрээр зохион байгуулах чиглэлд тодорхой ажлуудыг хийж, үр дүнтэй хэрэгжүүлээд байна.

ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙН QR КОД АШИГЛАЛТ ЭРС САЙЖИРСАН

Иргэдийн зорчилт, хөдөлгөөнийг бүртгэх QR кодыг нэвтрүүлснээр тухайн иргэний халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд www.qr.ulaanbaatar.mn гэсэн сайтаар нэвтэрч иргэний цахим үнэмлэхний кодыг уншуулсанаар тухайн иргэний зорчилт хийсэн байдал, маршрут, ойрын хавьтал зэргийг тогтоох боломжтой болсон юм. Үүнийг улсын хэмжээнд нэгтгэх зорилгоор иргэд үйлчилгээ авах гэж буй байгууллагын үүсгэсэн QR кодыг Ebarimt аппликейшн ашиглан гар утсаараа уншуулж бүртгүүлдэг болсон. Хөл хорио тогтоосон хугацаанд төрийн байгууллагын үйл ажиллагаа болон төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй хүргэхийн тулд 2 дугаар сарын 1-ний өдрөөс иргэдийн албан хүсэлтийг тоон гарын үсэг шаардахгүйгээр цахимаар авдаг болсон. Мөн www.smartoffice.mn сайт руу нэвтэрч тоон гарын үсэг авах заавар оруулсанаар иргэд тэндээс төрийн үйлчилгээг цахимаар авч эхэлсэн. Мөн Нийслэлийн нутгийн захиргааны 900 гаруй байгууллагад албан бичиг болон хүсэлтээ илгээх боломжтой болсон.

Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх “Нэг тархи-Нэгдсэн систем” төслийг санаачлан боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна.

Нийслэлийн бүх төрлийн үйлчилгээ, тусгай зөвшөөрөл олголт, иргэд, аж ахуйн нэгжийн санал хүсэлт, албан бичгийг цахимаар авч, өгөх боломжтой боллоо. Цар тахлаас үүдэлтэй нийгмийн амьдралын хэв маяг өөрчлөгдөхтэй зэрэгцэн Нийслэл Улаанбаатар хот цахимжихад бэлэн үү?

Монгол Улсын эдийн засгийн эргэлт, хүн амын нягтаршил Нийслэл хотод төвлөрч байна. Үүнтэй холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжийн 291 үйлчилгээ, барилга байгууламжийн 18, газар өмчлөлтэй холбоотой 26, бусад 247 үйлчилгээ зэрэг нийт 582 үйлчилгээг үзүүлдэг. Үүнээс 58 үйлчилгээний тусгай зөвшөөрлийг Нийслэлээс олгож байна.

Тухайлбал, 2018 онд 3790 тусгай зөвшөөрөл, 2019 онд 4796 тусгай зөвшөөрөл, харин 2020 онд цар тахлын үе байсан учир бага зэрэг буурч 2509 тусгай зөвшөөрөл олгогдсон байна.

“НЭГ ТАРХИ НЭГДСЭН СИСТЕМ” ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг тархи нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Уг төслийн эхний ээлжинд Нийслэлээс олгох 34 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар олгох “Онлайн бизнес төв”-ийг байгуулах ажлыг эхлүүлээд байна. Тус төв нь Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулж, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг 100% цахим болгож ил тод байдлыг хангах, эргэх холбоог сайжруулж, нэгдсэн датаг цуглуулж, цаашид нийслэлийн татварын суурь баазыг нэмэгдүүлж төрийн хяналтыг ухаалгаар тавих боломжийг бүрдүүлж ил тод, нээлттэй болно гэсэн үг юм. Цаашлаад иргэд нэг цэгийн үйлчилгээний төв дээр очиж бөөгнөрөл үүсгэхгүй, нэг цэгийн үйлчилгээний төвлөрлийг сааруулж иргэд цаг зав, мөнгөө хэмнэж төрийн үйлчилгээг цахимаар түргэн шуурхай, чирэгдэлгүй, ил тод авах боломж нээгдэх юм.

Дээрх 34 төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар авахын тулд технологийн ямар шийдэл гаргаж байгаа вэ?

Тусгай зөвшөөрөл олголтын хувьд Нийслэлийн мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээний www.ulaanbaatar.mn цахим хуудсаар дамжуулан “Онлайн бизнес төв” цэснээс иргэн, аж ахуйн нэгж тусгай зөвшөөрлийн үйлчилгээ авах хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх боломжтой байхаар төлөвлөж байгаа. Мөн цахим үйлчилгээний нэгдсэн портал www.e-mongolia.mn системээр дамжуулан хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх боломжтой.

Тус үйлчилгээ нь иргэдэд маш ойлгомжтой байхаар зохицуулагдсан. Жишээ нь: Тухайн иргэний гаргасан хүсэлтээс хамааран ТЕГ, УБЕГ, НЗДТГ, ЗАА зэрэг Нийслэлийн байгууллагуудын цахим систем руу шилжиж орно. Тухайлбал иргэн архины өндөр агууламжтай бараа, бүтээгдэхүүн худалдан борлуулах зөвшөөрөл хүссэн бол Нийслэлийн захирагчийн ажлын алба руу шилжинэ гэсэн үг юм.

Түүнчлэн төрийн мэдээлэл солилцооны Хур системээр дамжуулан ирүүлсэн хүсэлтийг зөвшөөрөл олгогч эрх бүхий байгууллага шалгаж үзсэний үндсэн дээр хяналт, шалгалтын байгууллагын албан хаагчид газар дээр нь очиж ажиллан дүгнэлт гаргаж шаардлага хангасан тохиолдол QR код бүхий тусгай зөвшөөрлийг олгож аж ахуй нэгж QR код бүхий мэдээллийн сантай болно гэсэн үг юм. Ингэснээр иргэд гэрээсээ ч ажлаа амжуулах хялбар боломж бүрдэж байгаа юм.

Цахим үйлчилгээний нэгдсэн портал www.e-mongolia.mn систем хэрэглээнд нэвтрээд багагүй хугацаа өнгөрлөө. Уг системд Нийслэлийн 12 байгууллагын 113 үйлчилгээг нэвтрүүлж, хүлээлгэн өгсөн. Мөн сүүлд нийслэлийн 8 байгууллагын 20 үйлчилгээг хөгжүүлж дуусган e-mongolia системд хүлээлгэж өгөхөд бэлэн болоод байна.

ЦОМХОН БҮТЭЦТЭЙ, СОЁЛТОЙ ШУУРХАЙ ҮЙЛЧИЛГЭЭТЭЙ, АЮУЛГҮЙ УХААЛАГ ХОТ БАЙГУУЛАХАД ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ДЭД БҮТЦИЙГ БИЙ БОЛГОНО

Та өмнөх яриандаа “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэхэд бэлэн болсон гэж хэллээ. Энэ төслийн талаар бидэнд дэлгэрэнгүй танилцуулна уу?

Нийслэлийн салбар бүрт мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын засаглалыг сайжруулах, иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад үзүүлэх төрийн үйлчилгээний шат дарааллыг багасгах, үйлчилгээг цахимжуулах, нийслэлийн харьяа газруудын үйл ажиллагаандаа ашиглаж байгаа мэдээллийн системийг дахин төлөвлөсний дагуу орчин үеийн ухаалаг нэгдсэн системд шилжүүлэн иргэдийн ажиллаж амьдрахад таатай, аюулгүй ухаалаг хот байгуулах зорилгоор “НЭГ ТАРХИ-НЭГДСЭН СИСТЕМ” төслийг санаачлан боловсруулсан.

Нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзоригийн хамт

Энэхүү төсөл маань Нийслэлд тулгамдаж буй төрийн үйлчилгээний шат дамжлага, авто замын түгжрэл, авто зогсоолын хүртээмж, зам тээврийн осол гэмтлийг бууруулах авилга хүнд сурталыг арилгах, замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлтэй холбоотой харилцааг технологийн шийдлээр сайжруулах, телехяналтын ухаалаг системд түшиглэн иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах дэд төслүүдээс бүрдэх юм. Үүнд:

- Хэсгийн ахлагчийн үйл ажиллагааг цахимжуулах
- Иргэн, Аж ахуйн нэгжийн цахим үйлчилгээний Онлайн бизнес төв
- Нийслэлийн мэдээ мэдээлэл, төрийн үйлчилгээний Шинэчлэгдсэн ulaanbaatar.mn портал
- Нийслэлийн татвар, төлбөр хураамжийн нэгдсэн тогтолцоо
- Орон зайн дүн шинжилгээний нэгдсэн төв
- Аюулгүй хот зэрэг төслүүдээс бүрдэх юм.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийт 171 хороонд 1700 гаруй хэсгийн ахлагч буюу 250-300 өрх тутамд 1 хэсгийн ахлагч ажилладаг. Тэдгээр хэсгийн ахлагчид маань төр, иргэн, аж ахуй нэгж хоорондын гүүр болон ажилладаг.

Иймд төрийн үйлчилгээг анхан шатны нэгжээс үзүүлж буй Хэсгийн ахлагчдыг чадавхжуулах, иргэдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээг ойртуулах, үйлчилгээний шинэ соёл, стандартыг бий болгох шаардлага байгаа нь харагдсан. Тиймээс төр, иргэн, аж ахуй нэгж хэсгийн ахлагч нарын уялдаа холбоог хангасан нарийн системд оруулж өгөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Ингэснээр иргэд нэг цэгийн үйлчилгээнд нэг төрийн үйлчилгээг авахын тулд 2 удаа очиж, дараалал үүсгэн цаг хугацаа алддаг энэ чирэгдлийг багасгах боломжтой. Төрөөс гаргасан шийдвэр, мэдээллийг төрийн анхан шатны нэгж дээр иргэдтэй хамгийн ойрхон ажилладаг хэсгийн ахлагч иргэдэд түргэн шуурхай, цаг алдалгүй хүргэж байх ёстой. Ингэснээр хяналтын нэгдсэн тогтолцоотой хариуцлагатай төрийн алба бий болно.

“Нэг тархи-нэгдсэн систем” төслийг санаачлан, боловсруулах хугацаанд нийслэлийн 40.000 гаруй иргэдээс төрийн үйлчилгээний мэдээллийг хаанаас авдаг талаар судалгааг авсан. Судалгаанд оролцсон иргэдийн,

- 35% нь хэвлэл мэдээллээс,
- 23% нь нутгийн захиргааны байгууллагуудаас,
- 10% нь гэр бүл, найз нөхдөөс,
- 8% нь E-mongolia системээс,
- 7,5% нь нэг цэгийн үйлчилгээ,
- 6% нь хорооноос,
- 3% нь гарын авлагаас,
- 2,5% нь хэсгийн ахлагчаасаа авдаг гэж хариулсан байна.

Уг төсөл 4-5 жилийн хугацаанд хэрэгжих тул хэсгийн ахлагч нарыг мэдээлэл дамжуулах терминал машинтай болгохоор зорьж байгаа бөгөөд ингэснээр та иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд, гадаад паспорт шинээр захиалах үед заавал нэг цэгийн үйлчилгээнд очих бус хэсгийн ахлагчаараа дамжуулан төрийн үйлчилгээг авах бүрэн боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

Дээр дурдсанчлан Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хувиараа бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын тусгай зөвшөөрлийн шат дамжлагыг бууруулж, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг 100% цахим болгож ил тод байдлыг хангах, эргэх холбоог сайжруулж, нэгдсэн датаг цуглуулж, цаашид нийслэлийн татварын суурь баазыг нэмэгдүүлж төрийн хяналтыг ухаалгаар тавих боломжийг бүрдүүлэх зорилгоор “Онлайн бизнес төв”-ийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Төр, иргэний харилцааг сайжруулах, төрийн байгууллагуудын мэдээлэл, үйлчилгээг иргэдэд илүү хялбар, хурдан шуурхай хүргэх суваг нь төрийн байгууллагын цахим хуудас юм. Нийслэлийн мэдээ, мэдээлэл, төрийн үйлчилгээний www.ulaanbaatar.mn цахим хуудаст агуулагдаж буй мэдээ, мэдээллийг дэлхийн хотуудын цахим хуудастай эн зэрэгцэхүйц шинэ загвараар загварчилж хэрэглэгч шинэ, хэрэгцээт мэдээлэл, контентыг ойлгомжтой хялбар байдлаар авахаар дахин загварчлах юм.

Бид өнөөдөр татвар төлөхгүй зайлсхийгчдийг илрүүлж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна. Мөн нэг газар дээр хаус барин амьдарч байгаа иргэн газрынхаа татварыг төлж байгаа эсэхийг мэдэхэд учир дутагдалтай байгаа юм. Үүн дээр Засаг даргын захирамжийн дагуу ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Хэрвээ татвар төлөгчдийг цахимжуулж өгвөл хуулийн цоорхой ашиглах, далд эдийн засгийн асуудлууд шийдэгдэж, эрх тэгш татвар төлөгч болох юм. Тиймээс Одоо ашиглагдаж байгаа татвар, төлбөр, хураамжийн мэдээллийн системүүдийн харилцан уялдаа холбоо, мэдээлэл солилцох боломжийг сайжруулж төлбөрийн нэгдсэн платформ нэвтрүүлснээр Нийслэлийн төсвийн орлого бүрдүүлэгч төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо сайжирч нийслэлийн татвар, төлбөр хураамжаас бүрдэх төсвийн орлого бүрдүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ САЙЖРУУЛАХ НЭГДСЭН ТОГТОЛЦОО БИЙ БОЛГОНО

Орчин үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглан төрийн үйлчилгээнд нэгдсэн зохицуулалт, мониторинг хийх, Нийслэлийн төрийн байгууллагуудыг бодит агшны мэдээллээр хангах, төлөвлөлт, гүйцэтгэлд хяналт тавих, үүссэн нөхцөл байдалд уялдуулан шуурхай, оновчтой шийдвэр гаргах, удирдлагуудыг шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх цогц тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор Орон зайн дүн шинжилгээний системийг нэвтрүүлсэн. Коронавирус /Ковид-19/ халдварт цар тахлын үеэр Хотын удирдлагууд халдвар илэрсэн дүүрэг, хороо, байр, тухайн байршил дахь халдвар илэрсэн тоо, хавьталын голомт зэргийг Нийслэлийн орон зайн дүн шинжилгээний систем дээр харж цаашид тархах байршлыг тодорхойлон хариу арга хэмжээ авч ажилласан.

Одоо энэхүү системийг бид эргээд Нийслэл хотод тулгарч буй асуудал болох автозам тавих, явган хүний гарц гаргах, хашаа барих, буулгах, авто тээврийн осол гэмт хэрэг гарч байгаа эрсдэлт цэгүүд гэх мэт мэдээллийг орон зайн дүн шинжилгээний систем дээр байршуулан хотын удирдлагууд түүн дээр дүн шинжилгээ хийж шийдвэр гаргалтаа тусгах нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдөр манай улсын хувьд хяналтын камер хангалтгүй байна. Бусад орны жишгээр авч үзэхэд өдөрт нэг хүн дунджаар тухайн хотод 600-800 камерт өртдөг. Харин зарим хотуудад 1000 камерт дүрсээ үлдээж байдаг. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 3689 хяналтын камер бүртгэлтэй байгаагаас 2100 нь хэвийн ажиллаж байгаа бол 1589 байршилд хяналтын камер ажиллахгүй, гэмтэлтэй байгаа юм. Гэтэл хотын нийтийн эзэмшлийн зам, талбай 311 км/квадрат нутаг дэвсгэрийг камераар хянах хяналтыг нэмэгдүүлэх буюу нийт 5426 цэгт 13944 камер байрлуулах хэрэгцээтэй байгаа юм. Тиймээс бид нийслэл хотын камерын хяналтыг нэгдсэн системд оруулах зайлшгүй шаардлага бий болсон. Нэг тархи нэгдсэн системийг хэрэгжүүлсэнээр телекамерын ухаалаг системд түшиглэн нийслэл хотын иргэдийн амьдрах, ая тухтай орчныг бүрдүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах нэгдсэн мэдээллийн системийн тогтолцоо бий болгож, чиг үүргийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж, мэдээлэл солилцох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах хурдыг нэмэгдүүлэх юм.

Төрөөс болон нийслэлээс хэрэгжүүлж буй зарим ажил тодорхой хугацаанд хэрэгжээд зогсчихдог. Үүнээс болж иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй болох, хүндрэл үүсэх, бухимдах гэх мэт асуудал үүсдэг. “Нэг тархи нэгдсэн систем” тогтвортой хэрэгжих, зорилтдоо хүрэх алсын харааг та хэрхэн тодорхойлох вэ?

Төслийг хэрэгжүүлэх технологийн шийдэл байна. Бид хэрэгжүүлэх бүрэн боломжтой зүйлсээ боловсруулж, өнөөгийн түвшингээс ахиулах, чанаржуулах, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, нээлттэй ил тод байх боломжтой гэж үзсэн учраас энэхүү төслөө хэрэгжүүлэх гэж байна. Төслийн хүрээнд бэлтгэл хангах, мэдээллийн технологийн шийдлээ боловсруулж, иргэн, аж ахуй нэгж, төрийн байгууллагууд ашиглахад ойлгомжтой, хялбар байлгах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Төрийн ажил залгамж чанартай байх ёстой. Дэлхий нийт Аж үйлдвэрийн IV хувьсгал, мэдээллийн технологийн эрин үе рүү шилжиж эхэлсэн энэ цаг үед Монголчууд, тэр дундаа нийслэл хотын иргэд бид цахим хэрэглээ, төрийн үйлчилгээг хялбар авах зайлшгүй шаардлагатай байна. Энэ хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлан төслийг боловсруулсан.

Түүнчлэн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого-Алсын хараа 2050-д “Хүний хөгжлийг дэмжсэн, үр дүн, үр нөлөөтэй цахим засаглалыг төлөвшүүлнэ.” Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого-2025-д "Төрийн байгууллагын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, засаглалын ардчилсан, нээлттэй, хүнд сурталгүй, ил тод, хариуцлагатай байдлыг идэвхжүүлэх, төрийн үйл ажиллагааны инновацыг дэмжиж, цахим засгийн хөгжлийг боловсронгуй болгох замаар цахим засаглалыг хөгжүүлнэ”,"Цахим засаглал” Үндэсний хөтөлбөрт “Цахим засаглалын тогтолцоог боловсронгуй болгож, хатуу болон зөөлөн дэд бүтэц, төрийн цахим үйлчилгээг нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлэх”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Төрийн үйлчилгээнд мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшил, инновац нэвтрүүлэх замаар бүтээмж, үр ашгийг дээшлүүлнэ.”, Нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийслэлийн мэдээллийн сан, өгөгдлийн бүрэн байдал, аюулгүй байдлыг хангаж, нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгоно.” гэж заасны дагуу уг төслийг боловсруулан, батлуулаад байна.

“Нэг тархи нэгдсэн систем” төсөл хэрэгжсэнээр ямар үр дүн гарах вэ?

Бид төслийн үр дүнд иргэнд хүрэх төрийн үйлчилгээний хүртээмж сайжирч, хариуцлагатай цомхон бүтэцтэй төрийн албатай, мэдээллийн дүн шинжилгээ буюу Их өгөгдөл үүсгэн түүндээ дүн шинжилгээ хийж нэгдсэн удирдлагаар хангах, иргэдийн ажиллаж амьдрахад аюулгүй олон улсын жишигт нийцсэн Улаанбаатар хот болно хэмээн харж байна. Бид мэдээллийн технологийн хөгжил дэвшил, оновчтой шийдлийг нэвтрүүлэн Улаанбаатар хотын хөгжлийн хурдасгуур байх болно.

Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.

Хотын орлогч Б.Одсүрэн төгсөх ангийн сурагчдад зөвлөгөө өгчээ
Хотын орлогч Б.Одсүрэн төгсөх ангийн сурагчдад зөвлөгөө өгчээ
 
“Чайна энержи”: Тохиролцож чадвал Гашуунсухайтын төмөр замыг гурван жилийн дотор холбоход бэлэн
“Чайна энержи”: Тохиролцож чадвал Гашуунсухайтын төмөр замыг гурван жилийн дотор холбоход бэлэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

“Чайна энержи”: Тохиролцож чадвал Гашуунсухайтын төмөр замыг гурван жилийн дотор холбоход бэлэн

“Чайна энержи”: Тохиролцож чадвал Гашуунсухайтын төмөр замыг гурван жилийн дотор холбоход бэлэн

Цөмийн энергийн тухай хуулийн төсөл: Хэн юу хэлэв?

Цөмийн энергийн тухай хуулийн төсөл: Хэн юу хэлэв?

Д.Баярхүү: Монголчуудын ойлгомжгүй нь харин ч ойлгомжтой!

Д.Баярхүү: Монголчуудын ойлгомжгүй нь харин ч ойлгомжтой!

“Трафигура”-даа 1.1 тэрбум долларын хохирол учруулсан гэх Э.Жононбаярын “түншүүд” нь улстөрчид биш биз?!

“Трафигура”-даа 1.1 тэрбум долларын хохирол учруулсан гэх Э.Жононбаярын “түншүүд” нь улстөрчид биш биз?!

Н.Номтойбаяр: Өнгөрсөн онд 8200 аж, ахуй нэгж хаалгаа барьж, 13 мянган иргэн гадагшаа дүрвэсэн байна

Н.Номтойбаяр: Өнгөрсөн онд 8200 аж, ахуй нэгж хаалгаа барьж, 13 мянган иргэн гадагшаа дүрвэсэн байна

Хятадын тал “танк”-наас болсон алдагдлаа “тэг”-лэх тухай захидлаар мэдэгджээ

Хятадын тал “танк”-наас болсон алдагдлаа “тэг”-лэх тухай захидлаар мэдэгджээ

Стандартын хэрэгжилт хаана очоод бүдэрдэг вэ

Стандартын хэрэгжилт хаана очоод бүдэрдэг вэ

Halloween-аар хаалга тогших хүүхдүүдийн урмыг бодож атга чихэр өгөөрэй

Halloween-аар хаалга тогших хүүхдүүдийн урмыг бодож атга чихэр өгөөрэй

Туйлдсан “ТЭЦ-3” “крант”-аа хаахад ойрхон болжээ

Туйлдсан “ТЭЦ-3” “крант”-аа хаахад ойрхон болжээ

Оросын аймшигт хохирлын нөхвөр

Оросын аймшигт хохирлын нөхвөр

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд Казахстан Улстай хамтарна

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийн экспортыг нэмэгдүүлэхэд Казахстан Улстай хамтарна

Маргаан дагуулсан гүнжийн гавлын яс

Маргаан дагуулсан гүнжийн гавлын яс

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Орано группийн ТУЗ-ын дарга Клод Имовэнийг хүлээн авч уулзав

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Орано группийн ТУЗ-ын дарга Клод Имовэнийг хүлээн авч уулзав

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдана

Гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдана

Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл

Дөрвөн мянган эмэгтэйн амийг зольсон хуурамч мэдээлэл

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хууль зөрчиж байна гэв

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Үндсэн хууль зөрчиж байна гэв

Л.Оюун-Эрдэнэ: Юун 5-10 тэрбум бэ, бүсчлэл, холимог тогтолцоо, 126 гишүүний учрыг дахиад ярих ёстой юу?

Л.Оюун-Эрдэнэ: Юун 5-10 тэрбум бэ, бүсчлэл, холимог тогтолцоо, 126 гишүүний учрыг дахиад ярих ёстой юу?

Монголын төр ирээдүй болсон өсвөр насныхнаасаа 18 тэрбум төгрөг харамлах уу?

Монголын төр ирээдүй болсон өсвөр насныхнаасаа 18 тэрбум төгрөг харамлах уу?

Эрчим хүчний дайн ба Монгол

Эрчим хүчний дайн ба Монгол

Бүгд Найрамдах Казакстан Улсын Nitec /National Information Technologies/ “И-Монгол академи” УТҮГ хамтран ажиллана

Бүгд Найрамдах Казакстан Улсын Nitec /National Information Technologies/ “И-Монгол академи” УТҮГ хамтран ажиллана

“Утааг ялсан“ Ж.Батбаясгаланд Нийслэлийн дээд шагнал гардуулжээ

“Утааг ялсан“ Ж.Батбаясгаланд Нийслэлийн дээд шагнал гардуулжээ

Эрэн сурвалжлагдаж байсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Монголд байна

Эрэн сурвалжлагдаж байсан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ Монголд байна

Т.ДОРЖХАНД, П.НАРАНБАЯР НАР МАН-ЫН ХӨНЖИЛД ХАЛУУЦАЖ, ХАРИН ХҮН ДАМПУУРЛАА

Т.ДОРЖХАНД, П.НАРАНБАЯР НАР МАН-ЫН ХӨНЖИЛД ХАЛУУЦАЖ, ХАРИН ХҮН ДАМПУУРЛАА

Баабар: Трампын аврал

Баабар: Трампын аврал

Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй!

Хөгжлийн хөтөч Казахстан: Ардчилал нь сул ч ядууралгүй!

Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ

Ж.Энхбаяр “…Би үлдэнэ, та нар нүү” гээд яамныхнаа уурлуулжээ

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бостон консалтинг группийн төлөөлөгчидтэй уулзав

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бостон консалтинг группийн төлөөлөгчидтэй уулзав

Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно

Таван шалгуур үзүүлэлтээр нийслэлд тээврийн хэрэгслийн сери дугаар олгоно

“Рутан“ ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна

“Рутан“ ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​