fbpx “Колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 45 секунд

“Колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй

Үйлдвэрлэдэггүй, хэрэглэдэг улсын зовлонг монголчууд ханатлаа л эдэлж байна. Тэр дотроос шатахууны үнийн өсөлт, хангалт нийлүүлэлтээс “юмны үнэ” шууд хамаардаг. Энэ нь манай эдийн засгийн тогтолцоо шахуу юм болчихсон. Өөрөөр хэлбэл, нэг улсаас хараат шатахууны асуудал нь улсын эдийн засаг, ард түмний амьжиргаанд голлох нөлөөг үзүүлдэг.

Манайд шатахуун импортолдог монополь хэдэн компани бий. Тэднийг товчлоод “колонкууд” гэдэг юм байна лээ. “Бараа”-гаа голчлон хойд хөршөөс татдаг. Тэд үнээ тогтооно. Дагаад эдийн засаг давалгаалдаг. Шатахууны үнээс нь гадна чанарын асуудал бас яригдах боллоо.

Ингэхээр импортын шатахууны тухайд үнийг ч, чанарыг ч бид ярьж чадахгүй болчихож байгаа юм. Олдож байгаа нь их юм гээд төр нь нөгөөдүүлийнхээ амаар явах шаардлага үүсдэг бололтой юм билээ. Ер нь ч тэгж явж ирсэн. Өнгөрсөн намар шатахуун хомсдоход УУХҮЯ, АМГТГ бол үйлдвэрлэгч Оростой биш, импортлогчидтойгоо тохирч байж асуудлыг шийддэг юм байна гэдгийг бид харсан. Өнөөдүүл нь ч хомсдолыг арилгаад, хэд хоноод үнээ нэмээд эхэлсэн.

Энэ бол Монголын эдийн засаг бүх талаараа хараат гэдгийг том тодорхойлолт болж байгаа юм. Гэвч энэ талаар хэн нэгэн дарга албан ёсоор ам нээдэггүй байв. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 6-нд болсон намынхаа Их хурал дээр “Цар тахал Монгол Улсын эдийн засаг ямар эмзэг байгааг, хэчнээн их хамааралтай байдгийг бодитоор мэдрүүллээ. Энэ асуудал үе үеийн Засгийн газар, Ерөнхий сайд нарын шаналал, сорилт байсаар ирсэн. Харин энэ удаа улс орон даяараа, нийт ард иргэдээрээ ойлгон мэдэрч байгаа нь хугацаа алдалгүй шийдэл гаргах цаг ирсэний дохио биз ээ. Эдийн засаг нь зөвхөн уул уурхайгаас, улсын төсөв нь нүүрснээс, шатахуун нь нэг улсаас, импорт нь ганц боомтоос хамааралтай бодит үнэнийг бид энэ цаг үед бүр ч илүү мэдэрч байна” гэсэн юм.

Төр ингэж мэдэрч, түүнийгээ хэн нэгэн “баавгай”-наас айхгүй мэдэгдэж байгаа нь сайн хэрэг.

Харин гарцаа яаж шийдэх гэж байна вэ. Үндсэндээ ганц л гарц байгааг эдийн засагчид хэлж ярьсаар ирсэн. Ерөөсөө л шатахууны үйлдвэрлэлийг дотооддоо явуулах шаардлагатай аж. Манай зах зээл бол том биш. Гэхдээ ямар нэгэн аргаар үйлдвэрлэлийг эхлүүлчихсэн байхад хэрэглэгчгүй болох юм уу, тэр үйлдвэрлэл үр ашиггүй болно гэж үгүй.

Уг нь манайхан шатахуунаа үйлдвэрлэдэг болох гэж хэд хэдэн удаа оролдлого хийж байсан. Гэхдээ яагаад ч юм, дандаа уначихдаг. Яаж ийгээд л бүтэлгүйтдэг.

Хамгийнг томоохон нь гэвэл, одоо бүтээн байгуулалт нь Дорноговьт эхэлчихээд явж байгаа Нефтийн үйлдвэр байна. Энэтхэгийн мөнгөөр барьж байгаа энэ үйлдвэрийг яагаа ч үгүй байхад “Ямар ч хэрэггүй юм байна, АИ92 үйлдвэрлэхгүй юм байна” гэдэг PR нэвт явчихсан. Хүлээлтийг “0” заалгачихаж байгаа юм. Угтаа энэ нефтийн үйлдвэр чинь жинхээн “монгол мөрөөдөл” байхгүй юу.

Гэхдээ манайхан дан ганц Нефтийн үйлдвэрийг хүлээгээд юм уу, импортлогчдын гарыг хараад суугаагүй байдаг. 2001 оноос шатахууны үйлдвэрлэл явагдаж ирсэн. Их хэмжээгээр биш ч анх А80 шатахуун үйлдвэрлэж байсан. Улмаар 2019 оноос дизелийн түлш үйлдвэрлэж, түүгээрээ Монгол Улсын түлшний хэрэгцээний тодорхой хувийг хангаад ирчихсэн үйлдвэр байна. Үнэ нь импортлогчдынхоос хямд. Тиймээс газар тариалан, зам гүүрийн барилга, уул уурхайнхан хэрэглээд сурчихсан. Ам сайтай байдаг.

Харин мөнөөх л “Болдоггүй, бүтдэггүй” гэдэг PR бас л дайрч, хэдэн жил нүдсэн. Одоо ч тийм. Ард нь “колонкууд” байдаг бололтой юм билээ. Төрөө ч, ард түмнээ ч бөхийлгөөд л шатахуунаа зөөж авчраад, жижиглээд зарж байх дуртай.

Өөрөөр хэлбэл, манай шатахууны импортлогчид буюу “колонк”-ууд үйлдвэрлэлд хачин дургүй. Шатахууны түүхий эд, нефтийн дагалдах бүтээгдэхүүнийг онцгой татвараас чөлөөлөх юм уу, хөнгөлөлт үзүүлэх талаар ярихаар тэд шууд эсэргүүцдэг. Тодруулбал, 2018 оноос захын боомтуудаар орж ирж байгаа шатахуун онцгой татваргүй, үнэ чөлөөлсөн. “Колонк”-уудад төр засгаас ингэж хангалттай хөнгөлөлт эдлүүлдэг. Гэвч тэд зах зээлийн өрсөлдөөнтэй үнээр худалдан авалт хийж, хэрэглэгчиддээ хүргэх, шатахууныхаа стандарт чанарт анхаардаг уу. Тийм бол өдийд шатахууны чанарын талаар ийм хэл ам, гомдол хүсэлт гарахгүй. Ийм байтлаа дотоодод бага хэмжээний дизелийн түлшийн үйлдвэрлэл хийж, газар тариалан, зам, барилгын салбарт зээлээр олгон эдийн засагт нэмэр болж байсан өрсөлдөгчдийнхөө эсрэг хууль гаргуулан, үндэсний үйлдвэртээ онцгой татвар тавиулж, Монголд дотоодын үйлдвэр байх нөхцөлийг л хааж боох ажил хийж байна.

Нэг үгээр хэлбэл, манайд шатахуун үйлдвэрлэх гэхээр бүтээгдэхүүнд нь онцгой татвар тавьчихдаг. Харин импортлогчид буюу “колонк”-ууд захын боомтуудаар онцгой татваргүй шатахуун оруулж ирдэг. Ингэхээр шатахууны үндэсний үйлдвэрлэлтэй болж чадах эсэхэд эргэлзээ төрмөөр болоод байгаа юм. Тэгэхээр нэг үнэн юмыг хаана хаанаа хүлээн зөвшөөрөх ёстой болж байгаа юм. Монгол Улс “колонк”-уудын савраас гарахгүй бол шатахууны зовлонгоос салахгүй шүү.

Эх сурвалж: "Өдрийн сонин" Б.Тулгат

Д.Сумъяабазар: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашин импортлохыг хориглох саналаа он гараад Засгийн газарт хүргүүлнэ
Д.Сумъяабазар: Буруу талдаа жолооны хүрдтэй автомашин импортлохыг хориглох саналаа он гараад Засгийн газарт хүргүүлнэ
 
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Ши Жиньпиний айлчлал олон улсын хэвлэлд…

Малын буян, нөхрийн түшиг

Малын буян, нөхрийн түшиг

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Баабар: Бид бол Монголоид хүмүүс

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Германы автомашины салбар дахь хямрал улам гүнзгийрч байна

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

Шүүхийн шийдвэрийнхэн ажлаа хийвэл Б.Эрдэнэбатын нуусан хөрөнгийг “олж” 174 тэрбумын өрийг нь төлүүлэх боломжтой

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​