fbpx Хоёр яам “эзэнгүй” хоёр сар өнгөрлөө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 54 секунд

Хоёр яам “эзэнгүй” хоёр сар өнгөрлөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэнхим хоёр хоосон суудалтайгаар хоёр сарыг үдлээ. 90 хоноход долоо хоног дутуу байна. Уг нь Засгийн газар энэ онд хоёр яам, дөрвөн агентлаг шинээр байгуулах эрхээ парламентаас аваад буй. Хугацааг жаахан хөөж харвал УИХ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг аль өнгөрсөн оны арваннэгдүгээр сард шийдвэрлэсэн. Гэтэл намрын чуулганаар эцэслэсэн атал хаврын чуулган эхэлчихээд байхад хариуцсан сайдгүй л сууна.

Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам болон дөрвөн агентлагийг байгуулахад 41.6 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 6-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар яамдын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталсан юм. Тодруулбал, Эдийн засаг, хөгжлийн яам долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой. Цахим хөгжил, харилцаа холбооны яам зургаан газар, найман хэлтэстэй, 87 орон тоотой байхаар болов. Мөн ТНБД-аар Б.Болор-Эрдэнэ, Х.Батжаргал нарыг томилж, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд, Эдийн засаг, хөгжлийн яамыг Сангийн сайд Б.Жавхланд удирдуулахаар болсон.

Өөрөөр хэлбэл, Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар УИХ-ын гишүүн, өөрсдийн хариуцсан яамнаас гадна давхар хавсран гүйцэтгэж байгаа яам гээд гурван “давхар” дээлтэй болсон. Ингэж харвал хоёр сайд үндсэн яамд дээрээ очих, чуулган, байнгын хороо, ажлын хэсгийн хуралдаанд суух, Засгийн газарт асуудлаа танилцуулах, орон нутаг ажиллах гээд ачаалал ихтэй байх нь лавтай.

Гэвч өнгөрсөн хоёр сарын хугацаанд шинэ яамдын үйл ажиллагаа тасалдсаныг сөрөг хүчин хөндөж, сайд нарыг яаралтай томилохыг шаардаад байна. УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа “Засгийн газар Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл сайдыг нь томилсонгүй. Мөн хоёр өөр яамны сайд хавсарч үйл ажиллагаа явуулах нь хангалтгүй.

Яамдын сайдыг томилж, хурдан ажилдаа орохгүй бол Монгол Улсын хөгжилд хүнд бэрхшээл тулгарч байна. Эдийн засаг, хөгжлийн яам ажлаа бүрэн хийж байх ёстой. Засгийн газар УИХ-ын хоёр гишүүнийг сайд болгох гээд зориудаар томилохгүй байна. МАН эсвэл боловсон хүчингүй болчихсон юм уу. Уг нь УИХ-ын гишүүн заавал сайд хийх шаардлагагүй.

Тиймээс МАН сайдынхаа асуудлыг нэн яаралтай шийдэх хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэхдээ шинээр байгуулах яамны сайд нар “давхар” дээлтэй байна гэвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй болно. Учир нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайд болон дөрвөн сайд нь “давхар” дээлтэй байх зохицуулалттай учраас дээрх хоёр яамны сайдыг гаднаас томилох уу эсвэл Үндсэн хуульдаа “гар хүрч”, УИХ-ын гишүүдээс сонгох уу гэдэг одоогоор тодорхойгүй байна.

С.Уянга

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

Навальныйд чанга дэглэмтэй шоронд есөн жил хорих ял оноолоо

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​