fbpx Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 31 секунд

Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Юн Сук Ёл гэж хэн бэ?

Өмнөд Солонгосын 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаар сөрөг хүчин болох “Ард түмний хүч нам”-ын нэр дэвшигч Юн Сук Ёл нийт сонгогчийн 48.59 хувийн саналаар ялалт байгууллаа. Тэгвэл Солонгосыг удирдах шинэ ерөнхийлөгч дэлхийн анхаарлын төвд байна. Түүний талаарх товч мэдээллийг хүргэе.

Юн Сук Ёл 1960 оны арванхоёрдугаар сарын 18-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн. Түүний аав Юн Ки Жун нь багш. Өмнөд Солонгосын Статистикийн нийгэмлэгийн үүсгэн байгуулагч юм. Юн Сук Ёл Сөүлийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Гэвч их сургуулийн төгсөх шалгалтдаа есөн удаа унаж байжээ. Үүнийг 1980 оны ардчиллын төлөөх оюутны бослогод идэвхтэй оролцож, тухайн үеийн эрх баригчдыг хурцаар шүүмжилж байсантай холбон тайлбарладаг. 1994 онд Өмнөд Солонгосын Дэгү мужийн прокурорт ажиллаж эхэлснээр хуульчийн карьераа эхлүүлсэн.

Тэрбээр 2016 онд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Гын-Хед холбогдох авлигын хэргийн мөрдөн байцаалтыг ахалж байв. Юн Сук Ёл прокурорын хувиар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён-Бак, Пак Гын Хэ, тагнуулын газрын гурван дарга, нэг ерөнхий шүүгч, 100 гаруй өндөр албан тушаалтан, “Samsung” болон “Hyundai” корпорацийн удирдлагуудыг яллаж байсан аж. Улмаар Юн Сук Ёл 2019 онд Өмнөд Солонгосын ерөнхий прокуророор томилогдон ажиллаж байв.

Юн Сук Ёл өөрийгөө барууны консерватив үзэл баримтлалтай гэж тодорхойлдог. Мөн Өмнөд Солонгосын улс төр судлаачид болон тоймчид түүнийг либертари үзэлтэй гэж тодорхойлжээ. Харин Юн Сук Ёлыг шүүмжлэгчид түүнийг хэт барууны популист гэж тодорхойлдог байна. Тэрбээр эдийн засаг дахь төрийн оролцоог эсэргүүцдэг.

Харин гадаад бодлогын тал дээр ерөнхийлөгч болсон тохиолдолд Өмнөд Солонгосыг дахин цөмийн зэвсэгтэй болгоно гэж мэдэгдэж байв гэдгийг хэвлэлүүд мэдээлж байна.

Эх сурвалж “Зууны мэдээ” сонин

Хоёр яам “эзэнгүй” хоёр сар өнгөрлөө
Хоёр яам “эзэнгүй” хоёр сар өнгөрлөө
 
Starbucks-ын сургамж
Starbucks-ын сургамж
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Starbucks-ын сургамж

Starbucks-ын сургамж

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

Ц.Аззаяа & Vanessa Pulgarin

ОЛОН УЛСЫН ТЭРГҮҮЛЭХ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИДТАЙ УУЛЗЖЭЭ

УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа

Голомт банк Moody’s Ratings агентлагийн “Mongolia Banking and Sovereign Outlook Briefing” хэлэлцүүлэгт оролцлоо

С.Амарсайхан: Яагаад шар саваар шороо зөөснийг мэдэхгүй. Онцгой байдлын албанд бүх тоног төхөөрөмж нь байгаа

Монголын баг “Little Miss & Mister Universe 2026”-д амжилттай оролцож, Зоригтхүүгийн Чингүүн “Super Grand Prix” шагнал хүртэж ялагчийн титмээ зүүж чадлаа

“Аймхай Америкийн шонхор”

“Аймхай Америкийн шонхор”

Буруугүй буруутан буюу эх оронч сэтгэлийн төлөөс

Эрчүүдийнхээ сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах цаг болжээ

Ашиглалтад ордоггүй, ажил нь урагшилдаггүй барилгууд иргэдийг хохироосоор байг уу?

“Эрдэнэс Монгол“ нэгдэл баялгийн сангийн удирдлага, засаглалын чиглэлээр ОУВС-тай хамтран ажиллахаар ярилцав

Д.Баярхүү: “Улаанбаатарын яриа хэлэлцээ” – Бүс нутгийн цорын ганц механизм

Ерөнхий сайд асан Г.Занданшатар 300 метрийн гүнээс хүн аврах боломжтой төхөөрөмж захиалж ОБЕГ-т бэлэглэхээр болжээ

Трампын шаардлагаас болж, Ормузын хоолойг нээх хэлэлцээ удаашрав

Баабар: Монголчуудын бичиг үсгийн товчоо

Эрдэнэс Монгол нэгдэл эко цэцэрлэгт хүрээлэнд олон улсын жишигт нийцсэн бүтээн байгуулалт хийнэ

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан А.Амундраг гэрчийн хамгаалалтад авч мэдүүлэг өгөхөд дэмжлэг үзүүлэх ёстой

Их дүйчин өдрөөр дотоод сэтгэлээ ажиглаж, сайн үйл хийгээрэй

“Чингис хаан” дурсгалын зоосыг худалдаанд гаргалаа

Т.Аубакир: Монгол Улс анх удаа “хөгжил” гэсэн ойлголтыг шууд тусгасан гэр бүлийн хуультай болж байна

М.Нарантуяа-Нара Б.Хэрлэнг чадаж хариугаа авах гэж байна уу?

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ онд нийслэлийн 80 байршилд ногоон өртөө байгуулна

Сэрэмжлүүлэг

Сэрэмжлүүлэг

Б.Түвшин: Монгол хүний үнэт зүйл, үзэл санаа бүдгэрч байгааг анзаарах цаг болсон байна

Казинсыг зогсоож, Азийг гайхшруулсан Монгол хүү

Д.Баярхүү: Аварзэдийг оросууд дахин тодруулсан чимхлүүр түүх

Б.Цолмон: Манай музей хутагтуудын эдэлж хэрэглэж байсан зүйлсээр сан хөмрөгөө баяжуулсаар ирсэн

Бүх зам Бээжин хүрнэ

Бүх зам Бээжин хүрнэ

Шэйр моргейж хэрэгжвэл ипотекийн зээлийг зорилтот бүлэгт хүргэнэ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​