fbpx УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан газар “дээрэмдэхийн“ тулд гадаадын хөрөнгө оруулалтад халдав уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
12 минут 7 секунд

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан газар “дээрэмдэхийн“ тулд гадаадын хөрөнгө оруулалтад халдав уу?!

Манай монголчууд цахим сүлжээгээр, цаг алдалгүй мэдээлэл авдаг болсон. Энэ нь сайн. Гэвч тэр хэрээр ямар нэг шүүлтүүргүйгээр хүлээн авч, хэн нэгэн “буруутан”-ыг цахим орчинд шүүн тасалж, шууд ялладаг байдал бий болсон. Энэ нь маш муу.

Ийм “шүүх”-ийн хохирогч өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь харамсалтай. Эмгэнэлтэй ч гэж болох эдгээр үйлдлийн ард хүмүүс нэр хүнд, сэтгэл санаа, эд хөрөнгө, цаашлаад амь насаараа хохироод дуусдаг. Сүүлийн үед олон нийтийн дунд дуулиан болоод байгаа Хөгжлийн банкны хэрэг гэгч дээр ч улстөрчид, хууль шүүхийн байгууллага энэ байдлыг харгалзаж үзэх учиртай. Зээл авсан хэдэн компаниа нүдсээр байгаад дампууруулж дуусах вий.

Олон жилийн хөдөлмөрийг үрэн таран хийх вий гэсэн болгоомжлолыг Өдөр тутмын сонинуудын Эрэн сурвалжлагч нэгдлийн зүгээс хүргэж буй. Хамгийн гол нь эдгээр чанаргүй зээлийг олгоход улс төр, албан тушаалын нөлөөгөө ашигласан нэр бүхий хүмүүс сугарч үлдэх вий гэдгийг бас анхааруулж байгаа юм.

Тэгвэл энэ удаад мөн л бас нэгэн төрийн шийдвэрээр хувийн эрх ашгаа хангах гэсэн байж болзошгүй асуудлыг хүргэх гэж байна.

Өнгөрсөн пүрэв гариг буюу 2022 оны гуравдугаар сарын 24-нд “РЦНК орчимд зөвшөөрөлгүй татсан хашааг буулгалаа” гэсэн мэдээлэл цахим сүлжээнд хүчтэй “сэвэгдсэн” байна. Уг үйл явдлын талаар албаны мэдээллийн сайтад “Баянзүрх дүүргийн I хорооны нутаг дэвсгэр РЦНК төвийн баруун урд байрлах зам, талбайд “Эдд энд Эдд констракшн” ХХК зөвшөөрөлгүйгээр стандартын бус хашаа татжээ. Иймээс Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, тус хашааг өнөөдөр буулгалаа” гэж мэдээлэв. Энэ мэдээллийг цахим сүлжээгээр сайхан сэвж, салбартал нүдэв.

Ер нь бол болсон үйл явдал нь, Хотын захиргаанаас шийдвэр гаргаж, РЦНК төвийн орчим дахь газарт “зөвшөөрөлгүйгээр татсан стандартын бус хашаа”-г буулгасан. Ингэж мэдээлсэн. Гэхдээ Баянзүрх дүүргийн ГЗБА-ны дарга Д.Бат-Өлзий, ахлах мэргэжилтэн Ц.Отгонбямба нар энэ газрыг эзэмших эрхийг нь цуцлах болно гээд хэлчихэж байна. Асуудлын гол нь үүнд байгаа юм.

“Стандарт бус хашаа барилаа” гээд газар эзэмших эрхийг цуцлахын цаана Монгол Улсад ирсэн хөрөнгө оруулалтыг хөөх үйл явц бас давхар явж байна.

Тодруулбал, түр хашаа барьж буулгуулсан, улмаар газарх эзэмших эрхээ цуцлуулах дээрээ тулаад байгаа “Эс Энд Ви Юу” ХХК нь Сингапур, Австралийн хөрөнгө оруулалттай юм байна. Тэд Монгол Улсад төсөл хэрэгжүүлж бүтээн байгуулалт хийх замаар хөрөнгө оруулалт оруулжээ.

Тэд “Бидний хувьд Монгол Улсад хөрөнгө оруулах болсон шалтгаан нь нэгдүгээрт, тус улсыг Үндсэн хуультай, Үндсэн хуулиар тогтоосон зарчмууд нь үйлчилдэг гэж үзсэн, хоёрдугаарт, тус улс нь ардчилсан улс бөгөөд бусдын хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлдэггүй. Тийм ч учраас хөрөнгө оруулалтын харьяалагдах улс болох Сингапурын Засгийн газартай Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай” хэлэлцээрийг байгуулсан гэж ойлгож байсан, гуравдугаарт, гадаадын хөрөнгө оруулагчийг ялгаварлан үздэггүй, хөрөнгө оруулагч, түүний үр ашгийг нь нийгэмчлэн болон хураан авдаггүй гэж итгэсэн юм. Өнөөдрийн байдлаар Австрали, Сингапур улсаас эх үүсвэртэй 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Монгол Улсад оруулснаас “Эс Энд Ви Юу” ХХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй “578 айлын River view орон сууцны хотхон” төсөлд 17.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.

Төслийг хэрэгжүүлэх газрыг 2014 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн А/350 дугаар захирамжаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй болж одоог хүртэл газар эзэмшихтэй холбогдон үүсэх үүргээ тухай бүр биелүүлсээр ирсэн. Гэвч төрийн байгууллагуудын удаа дараагийн хууль бус шийдвэрүүдээс хамаарч газраа зохих журмын дагуу эзэмшиж, үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Улмаар тус хууль бус шийдвэрүүдийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрүүд ч гарсан болно. Өдгөө төслийн үйл ажиллагаагаа эхлүүлэхээр холбогдох газруудаас техникийн зөвшөөрлүүдийг авах ажиллагаа явагдаж байна.

Тухайлбал,эрх бүхий байгууллагуудад холбогдох хүсэлт, өргөдлөө гаргаж, “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иас 2021 оны наймдугаар сарын 2-ны өдөр харилцаа холбооны техникийн нөхцөл, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр цахилгааны техникийн нөхцлийг тус тус олгосон болно.

..Нөгөөтэйгүүр манай компанийн төсөл хэрэгжүүлэх гэж буй газрын хөрш зэргэлдээ газар эзэмшигчид нь төслөө хэрэгжүүлээд барилга байгууламж барьж болдог, манай компани өөрсдийн эзэмшил газартаа төсөл хэрэгжүүлэх нь нийтийн ашиг сонирхолд нөлөөлнө гэж байгаа нь ялгаварлан гадуурхаж буй үйл ажиллагаа гэж үзэж байна” хэмээн тайлбарлаж байна.

Баянзүрх дүүргийн ГЗБА-ны мэдээлэл, “Эс Энд Ви Юу” ХХК-ийн тайлбар сэлтийг зэрэгцүүлээд, дээрээс нь тухайн газрын орчим дахь “бүтээн байгуулалт”, тэдгээрийн хань хамаарал бүхий нөхдүүдийн үйл ажиллагааг нэмэхээр газар “дээрэм”-дээд, гаднын хөрөнгө оруулалтыг хөөхөөр завдаж буй үйлдэл болох нь анзаарагдана.

Гэтэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 оны хоёрдугаар сарын 14-нд юу гээд байсан билээ дээ. Тэрбээр “Аж ахуйн нэгж, олон улсын хөрөнгө оруулагчид аа. Монгол Улсад зорин ирэхээр төлөвлөж байсан боловч цар тахлын хүндрэлээс болж, хоёр жил хүлээсэн эрхэм жуулчид аа. Өнөөдөр Монгол Улсын Засгийн газар хуралдаж, цар тахлын Улбар шар түвшинг Шар түвшинд шилжүүлж, гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцлах тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа. Монгол Улсыг зорин ирэх хөрөнгө оруулагчид, жуулчдын хувьд вакцины бүрэн тунд хамрагдсан бол Монгол Улс хүлээн авахад бэлэн байна. Вакцинд хамрагдаж амжаагүй ч Монгол Улсад хүрэлцэн ирж, вакцинд хамрагдах бүрэн боломжтой юмаа.

Эрхэм хөрөнгө оруулагчид, жуулчид аа, Монгол Улсын төр захиргааны байгууллагууд, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд та бүхний аюулгүй байдлыг хангаж, хүндрэл бэрхшээлгүй шуурхай үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад ажил төрлийн болон аялал жуулчлалын зорилгоор саадгүй хүрэлцэн ирэх бүхий л бололцоог хангахын төлөө хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд илэрхийлж байна” гэж байв. Гэвч ороод ирсэн хөрөнгө оруулалтыг хөөх үйл явц болж буй нь юу гэсэн үг болохыг ойлгоход бэрх.

“Эс Энд Ви Юу” ХХК-ийн түр хашаалаад байсан газар нь яг ард нь баригдаж буй 17 давхар хар шилэн фасадтай барилгын үүдэнд тулж буй. Кадастрын зургийг тулгаад харвал тэрхүү 17 давхар барилга нь “Эс Энд Ви Юу” ХХК-ийн эзэмшлийн газарт түрээд орчихсон байх аж. Энэ юу гэсэн үг вэ гэхээр, тэрхүү барилгын эзэд уг газрыг хүчингүй болгож, өөрсөддөө аваад, аль эсвэл нийтийн эзэмшлийн талбай нэрээр барилгынхаа зогсоол, өмнөх талбайнхаа асуудлыг шийдэх гэж байгаа аж.

Түүнчлэн уг барилга нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн найзынх гэх авч, тэр найз нь ийм хэмжээний барилга босгох нь эргэлзээтэй нөхөр байдаг. Тэр хүнээр халхавч хийж, ард нь өөрөө юм уу, өөр хэн нэгэн байна уу гэх хардлага байна.

Э.Бат-Амгалан энэ асуудалд ихээр анхаарал тавьсан байдаг. Тэрбээр 2022 оны гуравдугаар сарын 23-наас эхлээд өөрийн цахим хуудсаар уг үйл явдлын тухай мэдээлсэн. Гурван удаа мэдээлэл хүргэснийхээ төгсгөлд “Мэдээж хэн нэгний өмчтэй холбоотой асуудал учраас хууль, эрх зүйн маргаан үүснэ. Нийтийн эрх ашгийг хангасан шийдвэр гарч, иргэндээ ээлтэй орчин бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна”, “Зарим асуудалд хууль эрх зүйн маргаан үүсэх учраас иргэд та бүхэн энэ асуудлыг онцгойлон дэмжиж хамтран ажиллахыг хүсье” гээд байдаг нь бас томоос том асуултын тэмдэг үүсгэж байна. Юу гэвэл, нэгдүгээрт, хууль бус үйлдэл гэдгийг, хэн нэгний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэдгийг Э.Бат-Амгалан хүлээн зөвшөөрсөн хэрэг юм. Хоёрдугаарт, ийм асуудал үүсэхээс эмээж иргэдийг өөрийн хууль бус үйлдэлд нэгтгэхийн тулд уриалан дуудсан явдал юм.

Үүгээрээ Э.Бат-Амгалан нь УИХ-ын 2021 оны 105 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Их хурлын гишүүн ёс зүйн дүрмийг ноцтой зөрчлөө.

Одоогоор уг дүрмийн 3.2 дахь “Бусдын нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг нь эрхэмлэн, хүндэтгэлтэй хандах, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан доромжлох, гүтгэхийг цээрлэнэ”, 3.9 дэх “Гишүүн нь үзэл бодол, байр сууриа илэрхийлэхдээ албан ёсны бодлого, эх сурвалжийг баримтлах ба олон нийтийг төөрөгдүүлэх, үндэслэлгүй мэдээлэл тараахыг хориглоно”, 3.10 дахь “Гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хувийн ашиг сонирхлоор аль нэг хүн, хэсэг бүлэг хүмүүс, байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийг хориглоно”, 4.8 дахь “Гишүүн нь ажил үүргийн дагуу олж авсан мэдээлэл, мөн өөрийн ажил үүрэгт холбогдолгүй албан ажлын хүрээнд олж авсан мэдээллийг хууль бусаар ашиглахгүй байх, бусдад ашиглуулахыг хориглоно”, 4.11 дахь “Гишүүн нь бүрэн эрхийнхээ хүрээнд асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бус шийдвэр гаргуулахаар бусдад нөлөөлөхийг хориглоно”гэснийг зөрчсөн байж болзошгүй.Үргэлжлэл бий...

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Цөлийг баянбүрд болгох “ногоон санаачилга”
Цөлийг баянбүрд болгох “ногоон санаачилга”
 
Г.Уянга: Дундаж
Г.Уянга: Дундаж
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​