fbpx Цөлийг баянбүрд болгох “ногоон санаачилга”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 24 секунд

Цөлийг баянбүрд болгох “ногоон санаачилга”

Ихэнх хүмүүс бодохдоо, Саудын Араб, Ойрхи Дорнод бол бүхэлдээ аагим халуун наранд халж улайссан аварга том цөл, хязгааргүй үргэлжлэх элсэн манхнууд гэж төсөөлцгөөдөг. Харин ойрын 10 жилийн дотор ийм ойлголт үеэ өнгөрөөж, дурсамж болон үлдэх нь. Саудын Арабын эрх баригчид асар том амбицтай төлөвлөгөө боловсруулж, түүнийгээ хэрэгжүүлснээр олон зуу, мянган км үргэлжлэх их цөлд цэцэрлэгт хүрээлэнгүүд, тариалангийн талбайнуудыг бий болгох гэж байна.

2021 оны 3 дугаар сард Саудын Арабын угсаа залгамжилсан ханхүү Мухаммед бен Салман “Ногоон санаачилга” төлөвлөгөөгөө дэлхийн дахинд танилцуулсан юм. Урьд хожид үзэгдээгүй өргөн цар үрээтэй мод тарих кампанит ажлын хүрээнд тус улсад 2030 он гэхэд 10 тэрбум мод тарих, бүс нутгийн бусад улс оронтой хамтран 40 тэрбум мод тарьж Ойрхи Дорнодыг бүхэлд нь баянбүрд болгохоор төлөвлөжээ.

Энэ хоёр төслөөс бен Салманы “Ногоон санаачилга”-ыг хэрэгжүүлэхийн тулд 2030 он хүртэлх хугацаанд 190 тэрбум долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. “Нефть олборлолтоор дэлхийд тэргүүлж буйн хувьд манай улс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг даван туулах тал дээр өөрийн хариуцлагыг бүрэн ухамсарлаж байгаа бөгөөд ногоон дэлхийг бий болгоход манлайлагч байхыг эрмэлздэг” гэж Саудын Арабын залуу удирдагч хэлснийг энд онцольё.

2020 онд болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр дэлхий даяар 1 их наяд ширхэг тарьж ургуулах санаачилгыг дэвшүүлсэн бөгөөд хэрэгжсэн тохиолдолд 2030 он гэхэд хорт хийн хаягдлыг бууруулах талаар Парисын гэрээнд тусгасан зорилтын 1/3-ийг хангах юм. Тэгвэл Ойрхи Дорнодын бүс нутагт 50 тэрбум мод тарихаар төлөвлөсөн нь НҮБ-аас дэвшүүлсэн зорилтын 5 хувийг хангана.

сонин mn

Асар том амбицтай төлөвлөгөөний гол зорилго бол агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн бохирдлыг багасгаж, хөрсний элэгдэл эвдрэлийг зогсоох явдал бөгөөд саудчуудын өмнөө тавьж буй үндсэн зорилтууд бол:

· 10 тэрбум ширхэг мод тарих

· 40 сая га газрыг нөхөн сэргээх

· Эрчим хүчний 50 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах

· 2030 он гэхэд нүүрсхүчлийн хийн хаягдлыг 130 сая тонноор бууруулах

Нөгөөтэйгүүр, ногоон санаачилга нь Саудын Араб улс нефть-хийн орлогоос хэт хамаарч буй байдлыг бууруулж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн “Saudi Vision 2030” гэдэг стратегийн хөтөлбөрийн нэг хэсэг болой.

Байнга дэгддэг элсэн шуурга тус улсын эдийн засагт жил бүр 13 тэрбум долларын хохирол учруулж байгаагаас гадна хүлэмжийн хийн хаягдлын улмаас Саудын Арабын иргэдийн нас 1 жил 6 сараар богиносч, амьдралынх нь чанар дордож байгааг хунтайж Салман дурдсан байна.

Тухайлбал, Аравийн хойгт 19 дүгээр зууны эхэн үеэс хойш элсэн шуурганы давтамж 25 хувиар нэмэгджээ. Хэрвээ энэ эрчээр нүүрсхүчлийн хийн ялгарал, элсний нүүдэл ихсэх аваас XXI зууны эцэс гэхэд Аравийн хойгийн ихэнх хэсгийг эзлэн орших Саудын Араб улсад хүн амьдрах боломжгүй болно гэдгийг судалгаа харууллаа.

Өдгөө Саудын Арабын нутаг дэвсгэрийн ердөө 0,5 хувийг ой мод эзэлдэг гэсэн тоо бий.Гэтэл одоогоос 10 мянган жилийн өмнө өнөөгийн Саудын Арабын цөл нь Библийн сударт дурдагддаг Эдемийн цэцэрлэгийг санагдуулам үзэсгэлэнт газар орон байжээ. Толгодоор хүрээлэгдсэн нуга бэлчээр, балар шигүү ой нь муссон салхины нөлөөгөөр үүсдэг аадар борооны усаар тэжээгдэх ба өнөөгийн Зүүн Өмнөд Азийн нутгийг санагдуулна. Өнөөдөр энэ их ус хаашаа ч алга болох ёсгүй бөгөөд зүгээр л газар доогуур шингэсэн байж таараа. Саудын Арабын усны нөөцний 98 хувь нь газар дор байдаг бөгөөд цөлийг цэцэрлэгт хүрээлэн болгохын тулд энэ нөөцийг ашиглах нь тодорхой.

Өдгөө 36 настай ханхүүгийн тооцоолсноор, ойжуулах төслийг хэрэгжүүлснээр ойн бүрхүүлийн хэмжээ 12 дахин нэмэгдэж, эвдрэлд орсон 40 сая га газрыг нөхөн сэргээх боломжтой.

Цөлжсөн хуурай газар орны нэг га талбайд дунджаар 5 мянган ширхэг мод тарина гэж үзвэл 10 тэрбум ширхэг мод нь 2 сая га газрыг эзлэх ба үүний үр дүнд 400 мянган хав.дөр.км газар нутгийг янз бүрийн чиглэлээр ашиглах боломжтой болно гэсэн тооцоо бий. Улмаар Saudi Green Initiative санаачилгын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 30 хувьд хүргэхээр төлөвлөжээ.

Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхэд асар их бэрхшээл тулгарна. Тодорхой хэлбэл, ойжуулалтаар дэлхийд тэргүүлж буй Хятад улсад мод тарьж буй бүс нутгууд гэхэд Саудын Арабын цөлтэй харьцуулахад хамаагүй сэрүүхэн бөгөөд хуурайшил багатай. Тэгэхээр саудчууд зайлшгүй усалгаатай ойн аж ахуй эрхэлнэ гэсэн үг. Үүний тулд усыг хаанаас авах вэ? Ашигласан усыг дахин хэрэглэх боломж байж болох юм, гэхдээ энэ нь тийм ч элбэг биш. Усыг цэвэршүүлнэ гэвэл асар их зардал гарах бөгөөд үүний улмаас мод тарих нь эсрэгээрээ байгаль орчинд сөргөөр нөлөөлж ч мэднэ.

Гэсэн хэдий ч саудчууд Аравийн цөлд газар тариалан эрхлэх туршлагатай болж байгаа учраас ойрын үед усалгаатай ойн аж ахуй байгуулах нь тэдний хувьд төдийлөн бэрхшээлтэй асуудал биш ээ.

Цөлд тариа ногоо тарих боломжгүй хэмээн олон мянган жилийн туршид үзсээр ирсэн. Харин өнөө цагт усжуулалтын шинэ технологиуд бий болсноор тус улсад газар тариалангийн салбарыг амжилттай хөгжүүлж байна. Жишээ татвал, Вади ас-Сирхан гэдэг хөндий дэх 1 км-ийн голчтой тойрог хэлбэрийн ногоон талбайнууд нисдэг тэрэгнээс эсвэл Google-ийн газрын зураг дээр тунчиг үзэсгэлэнтэй харагдана. Аравийн цөлийн ус бараг 1 км-ийн гүнд байдаг бөгөөд энэ нь 2 сая жилийн өмнө байсан эртний мөсөн голын үлдэгдэл юм.

Тойрог хэлбэрийн ногоон талбайн голд байрлах цооногоос ундарч буй ус нь олон нүхтэй тусгай хоолойд орох ба уг хоолой тасралтгүйгээр эргэлдсээр тариа ногооны суулгацуудыг усална. Ингэхдээ усны эх үүсвэрийн өөрийнх нь даралтаар, цахилгаан эрчим хүч ашиглахгүйгээр ажиллана. АНУ-ын иргэн Фрэнк Зибах-ын зохион бүтээсэн энэ “усалгааны тойрог систем”-ийг дэлхийн цөлжсөн бүс нутгуудад өргөн ашиглаж байна.

сонин mn

Саудын Арабын Байгаль орчны сайдын ярьснаар, орон нутгийн уур амьсгалд зохицсон мангро модны төглүүдийг нөхөн сэргээх, нүүрсхүчлийн хийг сайн шингээдэг уг модыг шинээр суулгахыг илүү үр дүнтэй гэж үзэж байгаа ажээ. Ингэхдээ хөрсний ус, ус цэвэршүүлэгч төхөөрөмж ашиглан гаргаж авсан усаар мод услахгүй, харин борооны ус, далай тэнгисийн ус ба үүл буудаж оруулсан борооны усыг ашиглах ажээ.

Түүнчлэн “Ногоон санаачилга”-ын хүрээнд саксаул гэдэг модыг олон тоогоор тарихаар төлөвлөж байна. Олон сарын турш услахгүй байсан ч ургасаар байдаг энэ мод +58 хэмийн халууныг тэсвэрлэдэг болой. Олон зууны турш саудчуудын түлшний хэрэгцээг хангасаар ирсэн саксаул мод хуурай уур амьсгалтай орчинд үрээ сайн өгдөг, бат бөх үндэстэй тул элсний нүүдлээс сайтар хамгаалдаг.

Ногоон санаачилгыг хэрэгжүүлснээр эмийн ургамлын үйлдвэрлэл, эко аялал жуулчлал зэрэг салбарт ажлын байр олноор бий болж, хүн амын дөнгөж 16 хувийг бүрдүүлж буй хөдөөгийн хүн амын тоо эрс нэмэгдэх ёстой.

Эдийн засгийн хөгжлийг байгаль орчныг хамгаалахтай зэрэгцүүлэх боломжгүй гэсэн шүүмжлэл бол цагаа олоогүй зүйл гэдгийг хунтайж бен Салман “ногоон санаачилга”-аа хэрэгжүүлэх замын зураглалдаа дурдаад, 10 тэрбум мод тарих нь инновацийг тэтгэж, олон мянган ажлын байрыг бий болгоно гэж онцоллоо.

Б.Адъяахүү

Бангладешийн шигшээ багтай маргааш талбайд нь тоглоно
Бангладешийн шигшээ багтай маргааш талбайд нь тоглоно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​