МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, тус хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч, олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг, биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар нэр дэвшихээ мэдэгдээд байсан.
Гэвч Х.Баттулга өөрийн биеэр ирж чадахгүй учраас нэрээ татсан юм. Ийнхүү Б.Баттүшиг ялалт байгуулж, МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.