БЭЭЖИН./ECNS/. Хятадын агаарын тээврийн “China Eastern Airlines” компанийн нисэх онгоцоор зорчиж байхдаа харамсалтайгаар амиа алдсан 132 хүний хэн болохыг ДНХ-ийн шинжилгээгээр тогтоосон талаар холбогдох албаны төлөөлөгч даваа гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлжээ.
“Ослын дараа мужийн түвшний засаг захиргааны 20 бүс нутгийн олон нийтийн аюулгүй байдлын албаныхан онгоцонд байсан хүмүүсийн болон тэдний хамаатан садны ДНХ-ийн дээжийг цуглуулан хохирогчдын хэн болохыг тогтоох ажил зохион байгуулсан” гэж Нийгмийн аюулгүй байдлын яамны төлөөлөгч Лю Кайхуй мэдээлсэн байна.
Түүний хэлснээр, нийт 20 мэргэжилтэн ДНХ-ийн шинжилгээ болон дээжүүдэд дүн шинжилгээ хийж, даваа гаргийн өглөө хамгийн сүүлийн хүний хэн болохыг баталжээ. Юньнань мужийн Куньмин хотоос Гуандун мужийн Гуанжоу хотыг зорин хөөрсөн “Boeing 737” нисэх онгоц гуравдугаар сарын 21-нд Гуанси-Жуаны өөртөө засан оронд осолдсон юм.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг