fbpx Нефтийн үнэ буурчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

Нефтийн үнэ буурчээ

ВАШИНГТОН. /Global Times/. Орос, Украины энхийн хэлэлцээнд ахиц дэвшил гарсантай холбоотойгоор мягмар гарагт нефтийн үнэ буурчээ.

Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн ирэх тавдугаар сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.72 ам.доллар буюу 1.6 хувиар буурч, 104.4 ам.долларт хүрчээ.

Мөн Лондоны “ICE” биржид “Brent” маркийн нефтийн тавдугаар сард нийлүүлэх үнэ 2.25 ам.доллароор /2 хувь/ бууран 110.23 ам.доллар болсон байна.

Орос, Украины энхийн хэлэлцээнд ахиц дэвшил гарсан талаар мэдээлэл цацагдсаны дараа нефтийн зах зээлд дээрх өөрчлөлтүүд гарчээ.

Талууд мягмар гарагт Туркийн Истанбул хотноо шинэ үе шатны нүүр тулсан хэлэлцээ хийсэн юм. Оросын төлөөлөгчдийн тэргүүн хэлэлцээг “үр бүтээлтэй” болсон хэмээн мэдээлсэн байна.

Үүнээс гадна салбарын мэргэжилтнүүд нефтийн эрэлтэд “COVID-19” цар тахлын үзүүлэх нөлөөг мөн үргэлжлүүлэн ажиглаж байгаа ажээ.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Тува улсын иргэд Монгол Улсын хил зөрчин адуу хулгайлаад баригджээ
Тува улсын иргэд Монгол Улсын хил зөрчин адуу хулгайлаад баригджээ
 
“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ
“Эрэл“-ийн Б.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа болон Нийслэлийн прокуроруудыг АТГ-аас шалгаж эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ