fbpx ДЦС-4-ийн удирдлагууд тэтгэвэрт гарж буй ажилчдынхаа тэтгэмжээс “ЗАВШИХЫГ ЗАВДСАН“ уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 36 секунд

ДЦС-4-ийн удирдлагууд тэтгэвэрт гарж буй ажилчдынхаа тэтгэмжээс “ЗАВШИХЫГ ЗАВДСАН“ уу

"Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц" ТӨХК 2022 оны гуравдугаар сарын 01-нд осол гарч, эрдэнэт хүний амь нас эрстсэн хэрэг гарсан. Гэвч тус үйлдвэрийн удирдлагууд нуун дарагдуулж, мэдээллийг гадагш задруулахгүй байхыг ДЦС-4-ийн ажилтнуудад өгсөн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан. Түүнчлэн тус байгууллагын удирдлагууд ажилчидтайгаа зүй бус харьцдаг, дарамталдаг, ажлын байр дээрээ архидан согтуурсан гэх мэдээллийг ажилчид нь хийгээд байгаа юм.

Ослын талаар ДЦС-4-ийн ҮЭ-ийн хороон дарга Д.Ган-Эрдэнэ хэвлэлд

"Ийм төрлийн осол удаа дараа гардаг. 2013 онд бас ийм осол гарсныг бас л үйлдвэрийн осол гээд нуун дарагдуулсан. Өнгөрсөн арванхоёр сард бас нэг осол гарсан. Тэгээд хариуцлага тооцъё гээд ярихаар энгийн ажилтнаасаа инженер нь хүртэл үйлдвэрчний хорооны гишүүн байдаг учраас бид гишүүнийхээ эсрэг ажиллаж болохгүй нэг нөхцөл байдал үүсдэг. Бид бүгдийнх нь эрх ашгийг хамгаалахын төлөө явах ёстой. Саяхан хүртэл хэвийн бус нөхцөлд ажилласан ажилчдын удаан жилийн нэмэгдлийг өгүүлэхийн төлөө өнгөрсөн оны 11 сард олгох байсан зүйлийг хөөцөлдсөөр байгаад сая л шийдүүллээ. Мөнгө байхгүй, боломж байхгүй гээд шийдэж өгдөггүй. Үнэ тарифтаа баригдчихаад байна л гэдэг." гэжээ.

Ажилчидтайгаа зүй бус харьцсан асуудал дээр "Дээрээс нь дарамт шахалт ихтэй. Ажилчдаа дээрэлхэн гадуурхах хандлага гаргадаг. Яам тамга руу бичиг явуулдаг. Шийдэхгүй, тоохгүй л байна. Ер нь үйлдвэрчний эвлэлийн хороог үл тоосон өнгө аястай байдаг." гэсэн байдаг.

Түүнчлэн олон жил ажилласан ажилчиддаа орон сууц худалдан авахад нь зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Гэхдээ тэр дэмжлэг нь ялгавартай байдлаар олгогддог гэдгийг ч тус байгууллагын ажилтнууд хэлж байв.

ҮЭ-ийн хорооноос нь Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягт албан бичиг явуулдаг ч хариу ирдэггүй талаар хэлж байв.

Тэгвэл тус байгууллагад өрнөөд буй асуудал даамжран тэтгэвэртээ гарсан ахмадууд хүртэл оролцов. ДЦС4 ТӨХК-ны хувьд олон жил ажиллаад тэтгэвэртээ гарч буй ахмад ажилчиддаа тэтгэмж өгдөг. Харин тус тэтгэмжээс Ү.Төмөрхуяг тэргүүтэй ДЦС4-ийн удирдлагууд 10% татвар суутгаж авсан байна. Энэ нь Татварын тухай хууль зөрчсөн үйлдэл бөгөөд 60 гаруй ахмад ажилтан хууль бусаар алдсан 10%-иа эргүүлж авахаар шүүхэд хандсан байна. Анхан шатны шүүх тус асуудлыг хэлэлцэж 10%-ийг буцаан олгох шийдвэр гаргажээ. Гэсэн хэдий ч хүн тус бүрээр нь шүүхээр оруулж, шүүхийн процессыг удаашруулж, шүүхийн шийдвэрийг гүйцэтгэж мөнгийг нь олгохгүй байгааг. Шүүхэд хандсан ахмадууд улсын тэмдэгтийн хураамжаас эхлээд өмгөөлөгч хөлслөх хүртэл хөрөнгө мөнгө зарцуулж хохирч байгааг ч хэлж байв.

Энэ талаар ДЦС4-н ЭЗЦГ-ын дарга Я.Гэрэлмаа өөрийн цахим хуудсандаа бичиж холбогдох баримтуудыг хавсаргасныг хүргэе.

Эх сурвалж: Toim.mn

Олон улсад хүнс, барааны үнэ өсөж буй гол шалтгаанууд

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​