Бусдын толгой дээр халун кофе асгаж танхайрсан МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяаг сургуулиас хөөх шийдвэр гарчээ. Тодруулбал, уг асуудлаар МУИС-ийн Хууль зүйн сургууль хуралдаж, түүнийг сургуулиас хасах шийдвэрээ МУИС-ийн Захиргаанд гаргасан байдаг. Харин МУИС-ийн Захиргаа хуралдаж Б.Ариунзаяаг хасах шийдвэр гаргасан байна. Түүнийг гурван удаа дуудаж, тайлбар мэдээлэл авч байж тус шийдвэрийг гаргасан. Сургуулиас хасах шийдвэрийг өөрт нь хүлээлгэн өгсөн байгаа. Б.Ариунзаяа ч шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэх мэдээллийг МУИС-иас өгсөн юм.
Бусдын толгой дээр кофе асгасан Б.Ариунзаяаг сургуулиас нь хасчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.