Цагдан хорих 409 дүгээр хорих ангид хоригдож буй Э.Бат-Үүл хэвлэн нийтлэх эрх чөлөө болон захидал харилцааны хууль ёсны эрхээ сэргэх хүртлээ өлсгөлөн зарлаж байгаагаа өмгөөлөгч А.Пүрэвдулам, хүү Б.Чулуудай нараар дамжуулан мэдэгдэж байсан.
Харин түүнийг өлсгөлөнгөө зогсоосон гэх мэдээллийг Ардчилсан намын зүгээс өгөв. Э.Бат-Энэ талаар ШШГЕГ-аас тодруулахад "Э.Бат-Үүл өлсгөлөнгөө зогсоосон гэдэг мэдээлэл бодит бус, ташаа мэдээлэл байна. Учир нь Э.Бат-Үүл огт өлсгөлөн зарлаагүй" гэлээ.