Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар Дарханы замын ажлын гүйцэтгэлийн талаар Г.Дамдинням гишүүн Зам тээврийн сайд Л.Халтараас ажлын хариуцлага нэхэн асуулт тавив.
УИХ гишүүн Г.Дамдинням: “Халтар сайд аа ингэж гөлөг төөрүүлж байгаа юм шиг хариулт хэлэхгүй ээ. Хариуцлага асуухаар гуравдугаар сарын 15-нд ажил эхэлнэ гээд ийм юм ярьдаг байхгүй юу. Инженер техникийн ажилчдад чадваргүй байдлын буруугаа битгий чихээд бай. Инженер техникийн ажилчдад баярлалаа. Та нар хичээж байгаа шүү. Харин хариуцсан яам нь ажлаа огт хийж чадахгүй байгаа шүү” гэв.