fbpx Х.Хэрлэн: Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 7 секунд

Х.Хэрлэн: Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна

Монгол Улсын ачаа тээврийн 70 гаруй хувийг дангаараа тээвэрлэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж байгаа талаар “Улаанбаатар Төмөр Зам”-ын дарга Х.Хэрлэнгээс тодрууллаа.

-Та Монгол улсын эдийн засгийн хөдөлгөгч хүчний нэгэн хэсэг УБТЗ-ын даргаар томилогдоод 4 сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хийсэн ажлаасаа товч танилцуулахгүй юу?

-Тиймээ, “Улаанбаатар төмөр зам” ХНН бол яах аргагүй Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлт, тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм. Намайг өнгөрсөн оны 12 дугаар сарын эхээр ажлаа хүлээж авахад БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор Монгол, Хятад улсын хилийн Замын-Үүд –Эрээн боомтоор хагас болон битүү вагонтой ачааг хүлээж авахаа зогсоож, зөвхөн чингэлэгт ачаа авахаар шийдвэрлэсний улмаас галт тэрэг солилцоо багассан, экспортын ачааны хэмжээ үлэмж хэмжээгээр буурсан хүнд үе таарсан. Байдал хэвийн үед Хятадын талтай хоногт 14 хос галт тэрэг хүлээлцдэг байсан бол тухайн үед хоногт дөнгөж 8 хос галт тэрэг хүлээлгэн өгдөг болтлоо багасаад байсан. Үүнээс шалтгаалан УБТЗ-ын тээврийн орлого тасарч, санхүүгийн эрсдэлд орсон хүнд үе байлаа. Өнгөрсөн хугацаанд УБТЗ-ын санхүүгийн эрсдэлийг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө бодлогын шинжтэй дараах 4 асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж тодорхой бодит үр дүнд хүрлээ. Үүнд:

1-рт. Ажлаа аваад хамгийн түрүүнд миний анхаарлыг татсан асуудал бол Замын-Үүд – Эрээн өртөөний галт тэрэг солилцооны байдал байсан. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд өртөө нь хоногт 20 хос галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадалтай байхад Хятадын төмөр замын Эрээн өртөөний нэвтрүүлэх хүчин чадал ердөө л 14 хос галт тэрэг байна. Бидний зүгээс Монгол улсын экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд олон жил саад, шалтгаан болж байгаа тус асуудал буюу Эрээн өртөөг өргөтгөх, Эрээн – Жинин хоорондын замыг өргөтгөн шинэчлэх ажлыг шийдэж өгөхийг “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ийн дарга Дай Хун-д тавьсан. Улмаар Хятадын төмөр замын зүгээс бидний хүсэлтийг хүлээж авч Эрээн өртөөний өргөн, нарийн царигийн парк тус бүрд хүлээн авч - явуулах 5 замыг уртасгах, хүлээн авч - явуулах тус бүр 1 зам шинээр барих, цаашлаад Эрээн – Жинин өртөө хоорондын замд 5 шинэ зөрлөг барих, 1 зөрлөгийг өргөтгөхөөр шийдвэрлэж Хятад нөхөд маань бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд явж байна. Энэхүү томоохон ажлыг энэ оны 9 дүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байгааг Хятадын тал бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Ийнхүү бидний олон жил хүсэн хүлээсэн Эрээн өртөөний галт тэрэг солилцоо, тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадал нэмэгдсэнээр Замын-Үүд – Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 20 хос галт тэрэг солилцох асуудал техникийн хувьд шийдэгдэж Замын-Үүд боомтоор нэвтрэх Монгол улсын экспортын ачааны хэмжээ 50 орчим хувиар нэмэгдэх боломж бүрдэх юм.

2-рт. Мөн Монгол улсын хойд хил болох Сүхбаатар – Наушки хилийн боомтод дээрхтэй төстэй асуудал бий. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар өртөөний нэвтрүүлэх хүчин чадал 14 хос галт тэрэг байхад Оросын төмөр замын Наушки өртөөний нэвтрүүлэх хүчин чадал 10 хос галт тэрэг байгаа. Энэ оны 2 дугаар сард ОХУ-д ажиллах үеэрээ “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозёров болон тус нийгэмлэгийн удирдах нөхөдтэй уулзаж ярилцан, хүсэлт тавьж харилцан ойлголцсоны үр дүнд олон жил шийдвэрлэж чадаагүй Наушки хилийн өртөө болон Наушки – Улаан-Үүд хоорондын замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ онд эхлүүлэхээр шийдүүлж чадлаа. Энэ ажил хийгдсэнээр Сүхбаатар – Наушки өртөөгөөр хүлээлгэн өгөх хос галт тэрэгний тоо 10-аас 14 болж нэмэгдсэнээр Монголоор дамжин өнгөрөх тээврийн хэмжээ огцом өсөх боломжтой болно.

3-рт. Өнгөрсөн 4 сарын хугацаанд шийдсэн өөр нэг чухал асуудал бол УБТЗ-ыг санхүүгийн хүндрэлд хүргэж байгаа тээврийн тарифын алдагдлыг багасгах, улмаар ашигтай болгох чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд 11 төрлийн ачааны тээврийн тарифыг индексжүүлэхээр боллоо. Ингэснээр УБТЗ-ын санхүүгийн алдагдал жилд дунджаар 50 орчим тэрбум төгрөгөөр буурах боломж бүрдэж байна.

4-рт. Түүнчлэн УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, манай төмөр замчид төдийгүй Монголын ард түмний 30 гаруй жил мөрөөдөж ирсэн гол замынхаа хажуугаар 2-догч зам барьж хос замтай болох ажлыг эхлүүлж байна. Энэ жил хос замын бүтээн байгуулалтын ажлын эхлэл болгож Замын-Үүд 2 – Шаргын овоо хоорондын 14,2 км замыг хос болгох ажлыг эхлүүлсэн. Одоо зураг, төсөв бэлэн болоод байна. Энэ ажлыг бид өөрсдийн 100 хувийн хүч хөрөнгөөр хийнэ. Цаашдаа хос зам барих ажил эрчимтэй үргэлжлэх болно.

Дээрх 4 томоохон ажлуудыг зохион байгуулж, шийдвэрлэснээс гадна манай төмөр замчид энэ оны 1 дүгээр сарын 11-нээс хойш Монгол улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа Замын-Үүд боомтын хилийн “0” цэгээс чингэлэг татан авч, бүс нутгийн ложистикийн төвд төвлөрүүлэн ачаа хүлээн авагч нарт олгох, тээвэрлэх нийгмийн өмнө тулгамдсан, хариуцлагатай ажилд идэвхтэй оролцож байна.

- Та ажлаа хүлээж аваад дөрвөн сарын дотор бодлогын шинжтэй, өргөн цар хүрээтэй маш чухал ажлуудыг хийж эхлүүлжээ. Цаашдаа УБТЗ-д хийгдэх техникийн шинэчлэлт, хийхээр төлөвлөж байгаа бусад ажлаасаа танилцуулахгүй юу?

- Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ эрчимтэй өсөж байгаа өнөө үед УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүн, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал юм. Япон улсаас 1990-2000 онд Монгол улсад олгосон Мон-П1, Мон-П2 зээл, зээлийн хүү, алдангийн асуудлыг шийдэхийн тулд УБТЗ ХНН-ийн дүрмийн санг ижил тэнцүү өсгөх замаар хоёр талаас хөрөнгө оруулах саналыг манай засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт тавьсан. Тус санал ОХУ-ын талаас дэмжигдэж оросын талаас УБТЗ-д хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх зорилгоор гол замын зүтгүүр, ачааны хагас болон тавцант вагон нийлүүлэхээр болсон.

Мэдээж үүний зэрэгцээ одоо байгаа замынхаа шинэчлэл, засварын ажлыг тогтмол эрчимтэй явуулах болно.

Нэмж хэлэхэд ОХУ-ын нутгаар Монголын ачааны вагонуудыг аялуулах асуудлыг “Оросын төмөр замууд” НХН-ийн удирдлагуудтай ярилцаж байна. Энэ асуудлыг шийдсэнээр манай үндэсний компаниуд экспорт, импортын ачаагаа тус улсын Алс Дорнод дахь боомтуудаар дамжуулан тээвэрлэх боломж нээгдэнэ гэж харж байна.

Мөн Ковид-19 цар тахлын үед 2 жил гаруй хугацаанд аялаагүй байсан Улаанбаатар – Эрхүү – Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэргийг аялуулж эхлүүлэх тухай Оросын талтай зөвшилцсөн бөгөөд удахгүй энэ асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. УБТЗ-ын тухайд зорчигчийн галт тэрэг аялалд гарах бэлтгэлээ бүрэн хангасан байгаа.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Б.Мөрөн

Өнөөдөр болох үйл явдлууд
Өнөөдөр болох үйл явдлууд
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​