fbpx Лим Кен Жин: Бид давуу байдал нэхээгүй, хууль ёсны хөрөнгө оруулалтаа л дээрэмдүүлмээргүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
15 минут 23 секунд

Лим Кен Жин: Бид давуу байдал нэхээгүй, хууль ёсны хөрөнгө оруулалтаа л дээрэмдүүлмээргүй байна

Цар тахал, залгаад дайны нөлөөтэй хямрал дэлхийн эдийн засгийг хямрааж эхэллээ. Хямрал Монголыг тойрохгүй нь тодорхой. Дайрлага мэдрэгдээд эхэлсэн байна.

Харин Монгол Улсын Засгийн газраас айсуй хямралыг даван туулахад гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог чухалчилж буй билээ.

Тодруулбал, 2022 оны хоёрдугаар сарын 14-ний Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар гамшгийн түвшинг бууруулж, “шар түвшин”-д шилжүүлээд, хилээ нээж буйгаа зарласан. Тэгэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс хилээ бүрэн нээж, жуулчдад нээлттэй орон боллоо. ...Монгол Улсын төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, аялал жуулчлалын компаниуд хүндрэл бэрхшээлгүй, шуурхай ажиллаж, саадгүй хүрэлцэн ирж аялах бүхий л бололцоог хангахын төлөө хамтдаа хичээнгүйлэн ажиллах болно гэдгийг илэрхийлж байна” гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар ингэж гадаадын хөрөнгө оруулагчдыг урьсан.

Улмаар хоёр хоногийн дараа Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг байгуулах шийдвэрийг гаргасан юм. Тус агентлагийг Эдийн засаг, хөгжлийн яамны бүтцэд багтаажээ.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Монгол Улсад ирэх гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт урт, дунд хугацаандаа маш тодорхой болж гадаадын хөрөнгө оруулагчдыг дотоодын бүтээн байгуулалт, бусад эдийн засгийн салбарт холбох нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол орны хөрөнгө оруулалт хийх эдийн засгийн боломж, бизнесийн салбаруудыг олон нийтэд таниулан сурталчлах ажлын өргөн хүрээнд хийх ажлыг хариуцах юм” хэмээв.

За, засаг ингэж гадаадын хөрөнгө оруулалт татахад онцгой анхаарал тавьж ажиллаж буй юм.

Гэвч дээр гарсан хуулийг дор нь гууль болгодог явдал яг энэ бодлого дээр тодорхой жишээтэйгээр гарч ирж байна. Хэд хоногийн өмнө “Эс энд Ви Юү” ХХК-ийн эзэмшлийн РЦНК-гийн ойролцоох газар дээрх барилгын түр хашааг нураасан. Энэ талаарх мэдээллийг Баянзүрх дүүргийн ГЗБА-ны дарга, мэргэжилтнүүд хэвлэл, цахим сүлжээгээр өргөн, далайцтайгаар түгээсэн.

Тэдний мэдээлэл дунд “Удахгүй энэ газрын эзэмших эрхийг цуцална” гэсэн үг явсан. Тэгчихээд нийтийн эзэмшлийн талбай болгох гэж байгаа гэх тайлбар зүүжээ. Тэрийг нь холбогдох албан тушаалтнууд мэдэгдэл болгож “Эс энд Ви Юү” ХХК руу ч явуулсан байгаа юм.

Харамсалтай нь энэ бүхний ард ашиг сонирхлоороо нийлсэн хэсэг бүлэг хүн гадаадын хөрөнгө оруулалттай “Эс энд Ви Юү” ХХК-ийн эзэмшлийн газрыг дээрэмдэж байгаа үйл явдал өрнөж байна.

Мэдээж хэрэг, олон нийтэд таалагдахын тулд “Нийтийн эзэмшлийн талтай болгоно” гэж гоёор зарлачихаж байгаа юм. Бас болоогүй ээ, цахим сүлжээнд хөдөлгөөнөрхүү үйл ажиллагаа өрнүүлэх зэргээр тэр газрыг авахаар зохион байгуулалттайгаар улайран дайрч байна. Угтаа энэ газрыг дээрэмдэгсэд өөрсдийн нэр дээр авах шаардлагагүй. Зүгээр л нийтийн эзэмшлийн талбай болгоход болно. Тодруулбал, “Эс энд Ви Юү” ХХК-ийн эзэмшлийн газрын хөрш “АРТӨ” ХХК, түүний хувьцаа эзэмшигч иргэн Б.Батболд буюу дуучин B.A.T гэгч хүний эзэмшлийн газарт 17 давхар өндөр барилга боссон. Уг 17 давхар барилгыг ямар нэг зогсоол, нийтийн эзэмшлийн талбайгүйгээр барьжээ. “Эс энд Ви Юү” ХХК-ийн эзэмшлийн газар руу бараг оруулчихсан байгаа юм. 17 давхар барилгын яг үүдэнд, зогсоол болох боломжтой газар нь “Эс энд Ви Юү” ХХК-ийн эзэмшлийн газар болчихсон байгаа юм. Иймээс мэргэн арга сэдэж, уг газрын эзэмших эрхийг цуцлуулснаар өөрсдийн зогсоол, оршин суугч, түрээслэгчдийн хэрэгцээний талбайг гаргаж авна гэсэн үг. Гэхдээ энэ асуудлаар Хотын дарга шийдвэр гаргана.

Өрнөж буй үйл явдал, учир шалтгааны талаар гадаадын хөрөнгө оруулалт бүхий “Эс энд Ви Юү” ХХК-ийн ерөнхий захирал Лим Кен Жинтэй уулзаж цөөн асуултад хариулт авлаа. Тэрбээр хөрөнгө оруулалтад ийм асуудал гарсан тул сүүлийн үед Монголд амьдарч байгаа юм байна.

-Та Монголд сүүлийн үед нэр нь нэлээд яригдах болсон “Эс Энд Ви Юү” ХХК-ийн ерөнхий захирал юм байна. Яаж яваад Монголд хөрөнгө оруулах болсон бэ?

-Намайг Лим Кен Жин гэдэг. Австралийн иргэн. Санхүү, нягтлан бодохын мэргэжилтэй. Дэлхийн топ 500 компанийн нэг, сав баглаа боодлын компанийн Азийн зах зээлийг хариуцаж ажилладаг байсан. Тэр бизнест ажиллаж байхдаа Хонгконгод амьдарч байв. 1998 онд тэр компаниасаа гарсан. Анх бизнесийн зөвлөгөө өгдөг байв. Удалгүй хэсэг нөхдийн хамт хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд Хятад, Малайз, Америк, Европын улсуудад багагүй хөрөнгө оруулалт хийж ажилласан. Хятадад гэхэд 300 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Хятадын төслүүд маань голдуу барилгынх байдаг юм. Яагаад Хятадыг онцолж яриад байна гэхээр тус улсад ажиллаж байхдаа нэг найзынхаа нөлөөгөөр Монголыг сонирхож эхэлсэн. Тэгээд 2009 онд Монголд анх ирж байв. Тэгэхэд Оюу толгойн гэрээ байгуулагдаж, Монгол Улсын нэр хүнд олон улсад яригдаж эхэлсэн байсан. Хамгийн гол нь би австрали хүн учраас Оюу толгойн хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн талаарх мэдээллийг маш сайн авдаг байсан. Хөрөнгө оруулагчид, гадаад ертөнцөд Монголыг дараагийн Дубай гэж байв. Тэр үеийн Монголын эдийн засаг ч өсч, гадаадын хөрөнгө оруулагчид Монгол руу хандаж байлаа. Миний тухайд 2010 оноос хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Хөрөнгө оруулах гурван шалтгаан байсан. Нэгдүгээрт, Монгол Улсыг ардчилсан орон, төр засаг нь гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг. Хоёрдугаарт, хөгжиж буй улс учраас бизнесийн боломж өргөн. Гуравдугаарт, валютын шилжүүлэгт ямар нэг хязгаар тавьдаггүй. Ер нь Монголд хөрөнгө оруулах итгэл төрж байсан. Бизнесмэн хүний хувьд хөгжиж буй орны бизнесийн боломж өргөн байдаг гэдгийг мэднэ.

Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монгол Улсад 25 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Энд нэг зүйлийг тайлбарлахыг хүсч байна. Миний энэ 25 сая ам.доллар бол бүгд хууль ёсны хөрөнгө. Өөрөөр хэлбэл, бүгд дансаар орж ирсэн. Би Монголд ямар нэг хууль бус хөрөнгө оруулаагүй.

Харин “Эс энд Ви Юү” ХХК-ийн хувьцааг одоо яригдаад байгаа эзэмшлийн газартай нь хамт 2010 онд худалдаж авсан.

-Танай компанийг эзэмшлийн газар дээрээ барилгын зориулалтын бус түр хашаа барьсан гээд буулгалаа. Одоо хууль бусаар газар ээзмшсэн гэсэн бололтой, цуцална гэсэн мэдээллийг албаны хүмүүс өгч байна?

-Миний хувьд заримдаа залхдаг. Би 12 жилийн өмнө идэр насандаа танай улсад хөрөнгө оруулалт хийж орж ирсэн. Одоо нас ахиж байна. Харамсалтай нь, тэр үеэс хойш “Эс Энд Ви Юу” ХХК-ийнхаа шугамаар 578 айлын “River view” орон сууцны хотхоны төсөл хэрэгжүүлэх гээд ажиллалаа. Энэ хооронд маш их юм болсон. Товчхон ярья. Энэ компаниа эзэмшил газартай нь 2010 онд худалдаж авсан. Ингээд төслийн бэлтгэл ажил явагдаж байтал 2012 онд Монголд УИХ-ын сонгууль болсон. Сонгуулийн дүнгээр байгуулагдсан нийслэлийн удирдлагуудын зүгээс манай эзэмшиж байсан газрыг шууд цуцалчихсан. Яагаад цуцалсныг асуухад “Тухайн газрыг дуудлага худалдаа зохион байгуулаагүй, сонгон шалгаруулалтгүйгээр хууль бус захиргааны актаар олгосон байна” гэсэн. Бид шүүхэд хандсан. Учир нь биднийг уг газрын эзэмшигч болоход тийм асуудал огт байгаагүй. Бид бүх зүйлийг Монгол Улсын хуулийн дагуу хийж байсан. 2013 оныг хүртэл шүүхийн процесс явагдсан. Эцэст нь шүүх дээр бид ялсан. Тэгээд газар эзэмших эрхээ 2028 оны хүртэл 15 жилээр сунгуулсан. Тэгэхдээ дуудлага худалдааны төлбөр гэж нийслэлд 396 сая төгрөг төлсөн. Тухайн үеийн нийслэлийн удирдлагуудын зүгээс “Та бүхэн эзэмшлийн газраасаа 1000 мкв газар гаргаж өгөөч. Наад хавьд чинь ачаалал өндөр тул цахилгааны станц барих шаардлагатай байна” гэсэн . Бид дэмжээд, хүссэн газрыг нь гаргаж өгсөн. Одоо тэнд цахилгааны станц баригдчихсан байгаа. Уг нь орон сууцны хотхонтой ойрхон тийм станц байх нь аюултай байдаг.

Ингээд бид 2013 оноос хойш төслийн ажилдаа орсон. 2014 онд барилгынхаа эскиз зургийг батлуулсан. Тэр дагуу техникийн нөхцөлүүдийг авахаар холбогдох яам, агентлагуудад хандсан. Цахилгаан, цэвэр бохир ус, холбооны техникийн нөхцөлүүд гарчихаж байгаа юм. Харин дулааныхыг өгдөггүй. Энэ хооронд өмнө авсан техникийн нөхцөлүүд хүчингүй болж, дахин хандах зэргээр хүндрэл үүсээд эхэлсэн. Учир нь техникийн нөхцөлийг нэг жилээр олгодог. Ингээд байж байтал 2018 онд манай энэ газар эзэмших зөвшөөрлийг гэнэт цуцалчихсан байсан. Бид энэ талаар хэвлэлээс мэдэж байв. Тухайн үед Хотын дарга байсан Су.Батболд буухынхаа өмнөхөн, бараг сүүлийнхээ захирамжид манай газрыг оруулаад цуцалсан байсан. Яагаад ингэснийг ойлгоогүй. Бид мэдээж шүүхэд хандсан. Дахиад л ялсан. Шүүхийн шийдвэрийн дагуу манай газар эзмэших эрхийг 2019 онд сэргээсэн. Тэгээд л төслийнхөө ажилд дахиад орсон. Гэтэл барилгын эскиз зургийг “2014 оных байна, хүчингүй, дахин хийлгэ” гэсэн. 2021 оны гуравдугаар сард дахин хийсэн эскиз зургаа батлуулсан. Ингээд техникийн нөхцөлүүдээ хүсээд явж байтал ийм явдал болчихлоо. Танай газрыг цуцална шүү гэсэн мэдэгдэл ирсэн.

-Таны хувьд үүнийг ямар шалтгаантай гэж үзэж байна вэ?

-Яг үнэнийг хэлэхэд, яахаа мэдэхгүй, гайхаад байж байна. Энэ байдлаараа цуцалчих юм бол бид шүүхдэж таарна. Шүүхдэх маш хэцүү. Хамгийн гол нь шүүхийн процесс 2-3 жил болдог. Маш их цаг хугацаа, хөрөнгө мөнгө алддаг. Өөрөөр хэлбэл, шүүхдэх нь бидний хувьд залхаан цээрлүүлэлт болдог. Гэхдээ Монголын шүүх асуудлыг шударга шийддэг гэж би үздэг.

Миний хувьд энэ 12 жилийн хугацаад Монголд сайн хүнтэй олон таарлаа. Муутай нь цөөнгүй учирлаа. Зарим муу хүний нөлөөгөөр ийм хууль бус үйл ажиллагаа явагдаад байна уу гэж харж байна.

-Цаашид яахаар төлөвлөж байна вэ. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдын төлөөллийн хувьд Монголын эдийн засгийн бодлого, бизнесийн орчныг юу гэж хэлэх вэ?

-Эргээд харахад би анх Оюу толгойн гэрээг байгуулахад Монголд хөрөнгө оруулахаар ирж байжээ. Одоог хүртэл Монголд итгэх итгэлээ алдаагүй байна. Учир нь хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчидтай Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх тохиролцоонд хүрч чадлаа. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн хувьд том алхам болсон. Хамгийн чухал нь Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай болохоор энэ мэт томоохон төслүүд нь урагшилбал эдийн засаг нь дорхноо босоод ирнэ. Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн зөв гарцаа нээж байна гэсэн үг. Тэгэхээр миний хувьд ч цаашид барилгын салбар биш гэхэд бусад салбарт хөрөнгө оруулах боломж бий гэж харж байна.

Нөгөөтэйгүүр, хөрөнгө оруулагчдын төлөөллийн хувьд нэг зүйлийг онцгойлон хэлмээр байна. Үнэнийг хэлэхэд бид төсөл хэрэгжүүлээд хэд дахин ашиг олохгүй байж болно. Бүр, алдагдал хүлээж болно. Үүний хариуцлагыг би өөрөө л хүлээх ёстой. Энд эдийн засаг унасан. Төгрөгийн ханш унасан. Үүний бурууг би хэн нэгэнд тохохгүй. Би өөрөө л Монголыг сонгосон учраас өөрөө хариуцна. Харин “Бид хөрөнгө оруулагч” гээд Монголын төр засгаас давуу байдал нэхээгүй гэдгийг Монголын төр засаг сайн ойлгоосой. Тиймээс хууль ёсны хөрөнгө оруулалтаа хэсэг бүлэг муу хүний хууль бус үйл ажиллагааны хүчээр дээрэмдүүлмээргүй байна. Монголд миний оруулсан хөрөнгө хууль ёсных учраас бүх зүйл хууль ёсны байгаасай л гэж хүсч байна.

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Х.Хэрлэн: Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна
Х.Хэрлэн: Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​