АН-ын даргын сонгуульд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өрсөлдөөд, 96,3 хувийн саналаар ялсан. Түүнтэй өрсөлдөхөөр нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татсан юм.
Улмаар АН-ын даргаар Х.Баттулгыг ёсчлон батламжлах ээлжит бус Их хурал үргэлжилж байна. Энэ удаагийн хуралд 21 аймаг, есөн дүүргээс ирсэн 1348 төлөөлөгч оролцож байгаа юм.
АН-ын дарга асан З.Энхболд цахим хуудсандаа “Удахгүй хэдхэн минутын дараа АН-ын тамгыг өгөх, авах хоёр эрхэм. Тамга нь АН анх 2000 онд байгуулагдахад миний захиалж хийлгэсэн ориг тамга болохыг баталж байна" гэж нийтлэжээ.