fbpx Олон улсын Гаагийн шүүх ба Путины дайн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
9 минут 40 секунд

Олон улсын Гаагийн шүүх ба Путины дайн

Гааг дахь олон улсын эрүүгийн шүүх хурал энэ онд анхны хурлаа 2022 оны 3-р сарын сүүлчээр хийлээ.Гаагийн шүүх 2002 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Гаагийн шүүх бол олон улсад гарсан геноцидийн гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг үйлдсэн гэмт хэрэг, дайны гэмт хэргийг мөрдөж буруутан этгээдэд хариуцлага ногдуулдаг юм.

Сүүлийн 10 жилд 1994 онд гарсан Раундагийн геноцидийн гэмт хэрэг, 1995 онд 8000 мусульман иргэнийг хөнөөсөн югославын Сребреницийн геноцидийн гэмт хэрэг, 2002 онд Суданы Дарфурт химийн зэвсэг хэрэглэсэн гэмт хэрэг дэлхийд гарсан билээ.

Гаагийн шүүх Оросын Холбооны улс Украины эсрэг өдүүлсэн дайны гэмт хэргийг мөрдөх ажиллагааг энэ оны 2-р сарын 28-ны өдрөөс эхлэн явуулж байна.Гаагийн шүүхийн ерөнхий прокурор Карим Хан 3-р сарын 16-ны өдөр Украинд хүрэлцэн ирж үйл ажиллагаагаа эхэлжээ.

Гаагийн шүүхийн ажиллагаа дараах шатаас бүрддэг.

Эхний шат: Мөрдлөг явуулж баримтыг тогтоох . Хоёрдугаар шат: Шүүхийн өмнөх ажиллагаа. Гуравдугаар шат: Гэмтэний бурууг нотлох. Дөрөвдүгээр шат: Шүүхийн шийдвэр гаргах. Шийдвэрт гомдол гаргах.Тавдугаар шат: Шүүхийн шийдвэрийг биелүүлэх. Хэрэв гэмт хэрэг нь шүүхээр тогтоогдсон бол гэмт хэрэгтнийг 30 жил хүртэл хорих, эсхүл бүх насаар нь хорих ял ногдуулж болдог.

Дайны үед цэргийн даргынхаа тушаалаар энгийн иргэдийг хөнөөсөн цэргүүдийг ялаас чөлөөлдөггүй, мөн л ял ногдуулдаг аж.

Эдүгээ Украинд явуулсан дайны уршгаар хохирсон хүний амь, эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгийн бодит хохиролыг тогтоох ажил ид явагдаж байна. Дайнд хохирсон иргэд эсхүл хамт олон шүүхэд гомдол нэхэмжлэл гаргаж учирсан хохиролоо буруутай этгээдээр төлүүлж болдог ажээ. Путин болон түүний тойрон хүрээлэгчдийн өдүүлсэн украин улсын эсрэг хийсэн дайны хор уршиг эхний өдрөөсөө эхлэн улам нэмэгдсээр 1.5 сарын дотор олон арван тэрбум долларын хохирол учруулжээ. Хүний амь насыг үнэлж болохгүй юм.

Дэлхийн донор орнууд дайнд хэлмэгдсэн Украинд 10 тэрбум долларын хүмүүнлигийн тусламж цуглуулаад байна. Дэлхий нийт дайныг эсэргүүцэж дайн өдөөсөн буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна.

Оросын цэргүүдийн довтолгооны балгаар украины 176 хүүхэд амь үрэгдэж, 320 хүүхэд хүндээр шархадсан ажээ. Украины Краматорскийн галт тэрэгний буудлыг оросууд пуужингаар харвасны балгаар тус хотоос дүрвэх гэж хүлээж байсан олон арван иргэд амь үрэгджээ. Оросын арми Мариуполь хотыг 47 хоногийн турш бүслээд эзэлж чадсангүй.Аргаа барсан оросын цэрэг энэ хотын эсрэг химийн зэвсэг хэрэглэж магадгүй гэсэн мэдээ ирж байна. Оросын цэргүүд Мариуполь хотын 10 000 иргэдийг хөнөөсөн ажээ. Энэ бол дайны том гэмт хэрэг мөн.

Буча хотын 400 гаруй энгийн иргэдийг оросын цэрэг буудан хөнөөжээ. Энэ хотод гарыг нь хүлээстэй буудуулсан энгийн иргэд олноор олдсон аж. Энэ хэргийг оросын Кадыровчуудын цэргүүд үйлдсэн гэсэн мэдээ ч байна. Ер нь Чечений алан хядагч Кадыровчууд Оросын нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан үзэлтэн Борис Немцов зэрэг хүмүүсийг захиалгаар хөнөөдөг байсан гэсэн мэдээ ч байдаг. Орос цэргүүд эзэлсэн хот тосгоныхоо бүсгүйчүүдийг хүчирхийлсэн гэмт хэрэг олон гарчээ.

Киев хотын ойролцоох тосгонд орос цэргүүд Нина хэмээх бүсгүйг хүчирхийлж нөхрийг нь буудан хороожээ. Оросын арми украины Харьков, Мариуполь зэрэг олон хотыг бөмбөгдөж пуужингаар харваж газартай тэгшилсэн ажээ.

Дайнаас болж украины 4.5 сая иргэд эх орноосоо дүрвэснээс Польшид 2.5 сая, Румынд 686 000, Унгарт 419 000 хүн, бусад нь Молдов, Словакт дүрвээд байна. Дүрвэгчдийн 50.0 хувь нь хүүхдүүд байна. Орос орон бол дотооддоо захиалгаар хүнийг хөнөөдөг мафийн сүлжээтэй орон гэгддэг. Эдүгээ Орос орон ганц хүний хязгааргүй дарангуйлалд орж ард түмэн нь “зомби” болжээ хэмээн гадаадын хэвлэл бичиж байна.Орос орны өөрсдийнх нь 500 000 иргэн эх орноо орхиж гадаадад дүрвэжээ гэсэн мэдээ гарч байна. Гурав хоногийн дотор Украиныг эзэлнэ гэсэн Путин эдүгээ 19500 орос цэргээ алдаад байна.

НАТО дахь АНУ-ын Элчин сайд Жулианна Смит мэдэгдэхдээ: “Путин болон түүний тойрон хүрээлэгчдийн Украинд хийсэн дайны гэмт хэрэг, харгислалын тухай мэдээ баримтыг бид цуглуулж нотлох ёстой. Дараа нь дайны гэмт хэрэгтэнүүдэд эрүүгийн хариуцлага ногдуулах хэрэгтэй. Дайны үед учруулсан гэмт хэргийн баримтыг Олон улсын Шүүх болон бусад эх сурвалжаас авч болно. Бид одоо Украины иргэд болон олон улсын төрийн бус байгууллагын баримт мэдээн дээр тулгуурлаж нотлох болно. Бид Бучад болсон аймшигт гэмт хэрэг болон бусад гэмт хэргийн талаар авсан фото зургууд болон хиймэл дагуулын зурагнуудаас баримт нотолгоог гарган авч бодит явдлыг харж байна. “ хэмээжээ.

Путин ер нь Украины дайныг эхлүүлэхдээ эртнээс маш нарийн төлөвлөсөн байдаг. Эхлээд Украины Крымийг 2014 онд түрэмгийлэн эзэлсэн. Дараа нь Украины газар нутаг дээр Луганск, Донецкийн тоглоомыг улсыг байгуулсан. Хамгийн сүүлийн шатанд оросын армийг хөдөлгөж туурга тусгаар бүхэл бүтэн улсын хилийг давж цэргийн дайны ажиллагааг өргөн хүрээнд өрнүүлсэн.

Украиныг фашизм, нацизмаас чөлөөлнө, ард түмнийхээ 72 хувийн саналаар сонгогдсон одооны хууль ёсны ерөнхийлөгч Зеленскийг огцруулж, оронд нь оросын талыг баримтлагч, эх орноосоо урвасан гэгддэг, эдүгээ Орост орогнож байгаа Януковичийг буцааж тавина гэсэн зорилго нь тусгаар тогтносон улсын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсон хууль бус ажиллагаа болсон.Украинд фашистууд, нацистууд нутгийн оросуудыг хөнөөж байна, орос хэлээр ярихыг хориглож байна гэсэн оросын ухуулга огт нотлогдоогүй. Оросын түрэмгийлэл эхлэнгүүд украины нацистууд ард түмнээ олноор нь буудан хөнөөж байна гэсэн оросын ухуулга бас л нотлогдоогүй. Харин Бучад оросын цэрэг энгийн иргэдийг олноор нь хөнөөсөн гэдэг нь нотлогдсон.Путины одоо болтол улиглан хэлдэг “цэргийн тусгай ажиллагаа” гэгч нь үнэн чанартаа бусад орны эсрэг хийсэн дайны үйл ажиллагаа байлаа. Путин өрнөдийг цөмийн зэвсэгээр айлган сүрдүүлсэн нь дайран дээр давс нэмэх лугаа адил явдал болов. Путин оросын иргэдийн эрхийг хязгаарлаж дарангуйллын дэглэмээ улам бэхжүүлэв. Орост иргэд хэрэв Украинд болж байгаа цэргийн тусгай ажиллагааг “дайн” гэж нэрлэвэл шууд 5-15 жилийн хорих ял авах хуулийн харгис төслийг батлав. Дайныг эсэргүүцсэн 10 000 орос иргэнийг баривчилжээ. Өрнөд болон НАТО оросын эсрэг улам эв нэгдэлтэй болж нягтрав. Эдүгээ дэлхий дээр хамгийн харгис дэглэмтэй дарангуйлагч орноор Хойд Солонгос, Орос, Беларусь гурав тодрон гараад байна.

Далан настай Путинд даруулга хэрэгтэй болжээ. Дайнаа тэр зогсоохгүй бол дахин хэдэн мянган гэм зэмгүй иргэд түүний өдөөсөн дайнд үрэгдэх юм бэ.

Путинд одоо хоёр л зам байна. Нэгд, Дэлхий нийтийн шаардлагыг биелүүлж Украинаас цэргээ гаргаж дайныг зогсоох. Хоёрт, Их гүрний дээрэнгүй үзэлдээ урьдын адил автаж дайныг ялалтад хүртэл нь үргэлжлүүлнэ гэсэн муйхар тэнэг шийдвэрээ хэвээр үлдээж дайны гэмт хэрэгтэн гэдгээ улам батлах. Хэрэв Путин дайнаа улам дэврээвэл түүний үйлдсэн дайны гэмт хэрэг уул овоо мэт арвин болж тэрбээр Олон улсын Гаагийн шүүхэд дайны гэмт хэрэгтэн болж шийтгүүлэх нь гарцаагүй юм.

Хуульч, сэтгүүлч Доржийн Сүхбаатар

Мариуполь хотод химийн зэвсэг ашигласан гэх мэдээллийг шалгаж байна
Мариуполь хотод химийн зэвсэг ашигласан гэх мэдээллийг шалгаж байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​