fbpx УИХ-ын Тамгын газар 99 саяар зөвхөн принтер биш олон үйлдэлт хэвлэлийн машин худалдан авсан гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 52 секунд

УИХ-ын Тамгын газар 99 саяар зөвхөн принтер биш олон үйлдэлт хэвлэлийн машин худалдан авсан гэв

ТАЙЛБАР, МЭДЭГДЭЛ

“Улсын Их Хурлын Тамгын газар 99 саяар принтер худалдан авчээ” гэсэн мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд гарсан байна.

Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Хэвлэх, олшруулах цех нь чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой болон бусад шаардлагатай материалыг хэвлэн олшруулах, хэвлэлийн эх бэлтгэх чиг үүрэгтэй ажилладаг. Тус цехийн өөр нэг чухал үүрэг нь хууль, тогтоомжийн албан ёсны эмхэтгэл “Төрийн мэдээлэл”-ийг 7 хоног бүр хэвлэн гаргахад чиглэдэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3-т “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно” гэж заасан. Мөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цахимаар болон "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ”, мөн зүйлийн 3-т “Улсын Их Хурлын тухайн шийдвэрт өөрөөр заагаагүй бол уг шийдвэр "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор нийтлэгдсэнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр болно” хэмээн заасан байдаг. Хуулиар хүлээсэн энэ үүргийнхээ хүрээнд Тамгын газар нь 7 хоног бүр “Төрийн мэдээлэл”-ийг 2000 орчим хувиар цаасаар хэвлэж, цахимд шилжүүлэн, захиалагч хэрэглэгчдэдээ түгээдэг.

Эмхэтгэлийг хэвлэдэг хэвлэх машины ашиглалтын хугацаа дуусаж, цаашид ашиглах боломжгүй болсонтой холбогдуулан Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох хууль, журмын дагуу хар, цагаан дижитал машин худалдан авсан. Энэ нь мэдээлэлд дурдсан шиг “принтер” биш, хэвлэх, хувилах, скайнердах олон үйлдэлтэй хэвлэлийн машин юм.

Тамгын газраас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу уг хэвлэлийн машиныг нийлүүлэгчийг нээлттэй сонгон шалгаруулах зарыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем tender.gov.mn сайтад 2021 оны 10-р сард албан ёсоор байршуулж, нийлүүлэгчийг шалгаруулан, 2021 оны 12-р сард гэрээ байгуулсан. Тендерт шалгарсан “Санко маркетинг Монголиа” ХХК нь гэрээний дагуу “Konica minolta” хэвлэлийн машиныг 2022 оны 1-р сард нийлүүлж, төлбөрийг 2022 оны 3-р сард шилжүүлсэн болно.

Энэхүү худалдан авалт хуулийн дагуу, зайлшгүй шаардлагын улмаас хийгдсэн бөгөөд уг хэвлэх машиныг худалдан авахгүй бол хууль, тогтоомжийн эмхэтгэл “Төрийн мэдээлэл”-ийг хэвлэх хуулиар хүлээсэн үүргээ Тамгын газар хэрэгжүүлж чадахгүйд хүрэх нөхцөл үүсэхээр байсан юм.

Энэ дашрамд төсвийн хэмнэлтийн бодлогыг тус байгууллага тууштай хэрэгжүүлж байгааг мэдэгдье. Тухайлбал, 2022 оны төсвийн тодотголоор Улсын Их Хурлын зардлыг 5.6 тэрбумаар, түүний дотор Тамгын газрын зардлыг 1.3 тэрбумаар танасан. Хэмнэлтийн бодлогыг төрийн бүх шатны байгууллагуудад дахин хэрэгжүүлэх талаар сүүлийн үед дэвшүүлж буй зорилт, бодлогын хүрээнд тээвэр, шатахуун, унааны зардлыг тэвчих, сургалт, семинарыг цахимаар хийх, судалгаа, сургалт, сурталчилгааны чиглэлээр гаргадаг ном, товхимлыг цахимд шилжүүлэх, цаасны хэрэглээг багасгах, цалинтай чөлөө олгохыг зогсоох зэрэг арга хэмжээ авч байна.

сонин mn

Сүүлийн өдрүүдэд хууль тогтоох эрх мэдэл хэрэгжүүлдэг, төлөөллийн дээд байгууллага Монгол Улсын Их Хурал, түүний удирдлага, гишүүд, Тамгын газар луу чиглэсэн, холбогдох эх сурвалжаас бодит байдлыг тодруулаагүй, зориудаар харлуулах гэсэн зохион байгуулалттай үйлдлийн хүрээнд энэ мэт худал, ташаа мэдээлэл гарах болсонд харамсал илэрхийлж, парламентын ил тод, нээлттэй байдлыг хангах талаар нэгэнт хэрэгжүүлж эхэлсэн үйл ажиллагаагаа улам сайжруулахын төлөө илүү хүчин чармайлт гаргаж ажиллахаа мэдэгдье.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР

Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд явах зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг зогсоолоо
Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн чиглэлд явах зорчигч тээврийн автобусны хөдөлгөөнийг зогсоолоо
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​