fbpx Голомт банк УБЕГ-тай хамтран дижитал шилжилт хийнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 16 секунд

Голомт банк УБЕГ-тай хамтран дижитал шилжилт хийнэ

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк болон Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран иргэд харилцагчдын цаг завыг хэмнэсэн технологийн дэвшилт шийдлийг ирэх долоо хоногоос эхлэн нэвтрүүлэхээр болсон байна. Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг, УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан нар өнөөдөр энэ талаар мэдээлэл хийлээ.

Талууд хамтран иргэн болон хуулийн этгээдийн үл хөдлөх хөрөнгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэхтэй холбоотой асуудлыг технологийн дэвшилд тулгуурлан шийдвэрлэх юм. Тухайлбал, иргэн орон сууцаа барьцаалж, банкнаас зээл авах болбол УБЕГ-т очиж, эд хөрөнгө эзэмшигчийн лавлагаа авах хэрэгтэй болдог. Улмаар банканд очин гэрээгээ байгуулж, нотариатаар батлуулаад дахин бүртгэлийн байгууллагад өгч, ажлын 3 хоногийн дотор бүртгэгдсэн гэрээгээ авдаг байсан. Үүний дараа банкнаас зээл авах боломж бүрддэг байв.

Тэгвэл Голомт банк болон УБЕГ хамтран online EPRS систем нэвтрүүлснээр дундын мэдээллийн сантай болж, дээрх олон шат дамжлагыг халж чаджээ. Банкны ажилтан банк болон харилцагчийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээ бүртгүүлэх, гэрээ дуусгавар болгохтой холбоотой хүсэлтийг холбогдох нотлох баримтын хамт цахимаар илгээнэ, бүртгэлийн байгууллага түүнийг нь хүлээн авч, нягталж шийдвэрлэн, эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн талаар хариу мэдэгдэнэ. Ингэснээр банк тухайн харилцагчид зээлийг нь олгох юм. Иргэд зөвхөн банканд хүсэлтээ өгөхөд л болно гэсэн үг.

Энэ талаар УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Нийт бүртгэлийн үйлчилгээний 62 хувийг барьцааны гэрээтэй холбоотой бүртгэл эзэлдэг. Банк болон бүртгэлийн байгууллагатай холбоотой энэ асуудлыг төр, хувийн хэвшлийн хэмжээнд анх удаа Голомт банктай хамтран шийдвэрлэснээр олон шат дамжлагатай процессыг товчилж чадлаа” гэв.

Голомт банкны Мэдээллийн технологи хариуцсан захирал М.Сайнбилэг “Иргэд болон банкны харилцагчдыг холбож, цаг завыг нь хэмнэх үүднээс бид энэ ажлыг эхлүүлсэн. Бид нээлттэй банк стратегийн хүрээнд дэд бүтцээ бусад байгууллагатай холбон ажиллаж байна. Төр, хувийн хэвшлийн хувьд хамтын ажиллагааг бодит болгож буй нь энэ ажлын гол онцлог юм” гэлээ.

Хоёр байгууллагын хооронд бүртгэлийн ийм хялбар систем нэвтрүүлэх дижитал шилжилтийг банк санхүүгийн салбараас Голомт банк, төрийн байгууллагуудаас УБЕГ түүчээлэн эхлүүлж байна. Та бүхэн даваа гаригаас эхлэн Голомт банкны бүх салбараар энэ үйлчилгээг авах боломжтой юм.

Уг системийг цаашид бусад банк болон банк бус санхүүгийн байгууллагад нэвтрүүлэхээр төлөвлөжээ.

И.Конашенков: Украин ОХУ-ын нутаг дахь обьектууд руу довтолсоор байвал шийдвэр гаргах төвд нь цохилт өгнө

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​