fbpx Хоёр хүрэн баавгайн түүхий эдийг борлуулахаар хадгалж байсныг хураан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Хоёр хүрэн баавгайн түүхий эдийг борлуулахаар хадгалж байсныг хураан авчээ

Хүрэн баавгайн түүхий эдийг нь хууль бусаар борлуулахаар хадгалж байсныг хураан авчээ.

Тодруулбал, Экологийн цагдаагийн албанаас Мягмар гарагт буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр 47 настай, эрэгтэй “М” нь Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоотод гэртээ хүрэн баавгайн түүхий эд болох хоёр ширхэг арьс, хоёр ширхэг толгой, дөрвөн ширхэг саврыг бусдад худалдан борлуулах зорилгоор хадгалж байсныг эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд иргэд хууль бусаар ан агнахгүй, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалахгүй, худалдахгүй, худалдан авахгүй, тээвэрлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа

Украины дайны үр дагавар хөгжиж буй орнуудын эдийн засагт аюул учруулж байна
Украины дайны үр дагавар хөгжиж буй орнуудын эдийн засагт аюул учруулж байна
 
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Дэлхийн бөмбөрцгийн бүтцийг судлах зорилготой гүний өрөмдлөг Хятадын баруун хязгаарт эхэлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ