fbpx Шри Ланк улсын дефолт Монголчуудад юу шивнэв?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Нийгэм
Огноо
Унших
9 минут 6 секунд

Шри Ланк улсын дефолт Монголчуудад юу шивнэв?

Шри Ланк улсын Засгийн газар олон улсын эргэн төлөлт гэгддэг зээлээ төлж чадахгүй өрөнд орж дефолт буюу дампуурлаа зарлав. Эдийн засгийн гадаад болон дотоод цочмог цохилтод дараалан өртөж улсынх нь санхүүгийн байдал муудсаны улмаас тус улс дампуурлаа зарлав. Шри Ланкийн Засгийн газар валютын хомсдолд орж бүх гадаад дотоод эргэн төлөлт зогсож буй учраас гадаад улсуудад ажиллаж байгаа иргэдээ эх орондоо буй гэр бүлдээ валют илгээхийг хүссэн байна. Тус улсын сангийн сайд Махинда Сиривардена сэтгүүлчдэд, улсынхаа гадаад өрийг Олон улсын валютын сангийн эдийн засгийн тусламжийн хөтөлбөрт орж шийднэ гэж мэдэгдэв. Шри Ланк 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш гадаад өр барагдуулах талаараа маш амжилттай ажиллаж байсан талаар Сангийн сайд мөн дурсав.

Сангийн сайд Махиндын үзэж байгаагаар, цар тахал болон Украины нөхцөл байдал Шри Ланкийн эдийн засагт хүчтэй цохилт болсон аж. Өнгөрсөн сард олон улсын валютын сангаас Шри Ланкийн өрийн хэмжээг тогтворгүй гэж үзсэн. Энэ нь тус улсын засгийн газар бүх гадаад өрийг тогтвортой байлгахын тулд яаралтай алхам хийх хэрэгтэй болсон гэсэн үг. Яаралтай алхам буюу онцгой үйлдэл гэдэг нь улсын санхүүд бүтцийн өөрчлөлт хийхийг хэлдэг. Иймээс энэхүү хүнд цаг үеийг даван гарахын тулд Шри Ланкийн засгийн газар Олон улсын валютын сангаас яаралтай санхүүгийн тусламж хүсэхээс өөр аргагүй болоод байна. Мөн Засгийн газар олон улс болон хоёр хөрш түншүүдээсээ санхүүгийн тусламж хүсч байгаа бөгөөд онцгой нөхцөл байдлын улмаас ард түмэнд учирсан зовлон зүдгүүрийг хөнгөвчлөхөөр ажиллана гэв. “Бид гадаад өр төлөх чадвараа алдсан. Бид зайлшгүй шаардлагатай импортод анхаарлаа хандуулах хэрэгтэй бөгөөд гадаад өрийг барагдуулах талаар санаа зовох хэрэгтэй” гэж тус улсын төв банкны ерөнхийлөгч доктор Нандалал Веэрасингхэ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэв.

Шри Ланк 2022 он хүртэл төлж дуусгах зургаан тэрбум орчим ам.долларын гадаад өрийн төлбөртэй. Гэвч тус улсын ашиглах боломжтой хөрөнгийн нөөц нь ердөө 150 сая ам.доллар болж түүхэн доод хэмжээндээ хүрчээ. Ирэх жилээс эхлэн 2026 он хүртэл Шри Ланкийн гадаад өрийн үйлчилгээний хэмжээ 25 тэрбум ам.долларт хүрнэ. Шри Ланка сүүлийн арван жилийн ихэнх хугацаанд төсвийн алдагдал, худалдааны алдагдалтай нүүр тулсаар ирсэн юм байна. Шри Ланкийн гадаад өрийн хэмжээ 2014-2019 онд DGP-ийн 42.6 хувьд хүрч өссөн. Ерөнхийлөгч Готабая Ражапаксагийн дэглэм болон төв банкны үе үеийн дарга нар Шри Ланкийн гадаад өр төлөлт тогтвортой байгаа бөгөөд тохиолдож буй бэрхшээлүүд дефолт болох хэмжээнд хүргэхгүй хэмээн хоёр жилийн турш санхүүгийн асуудлаа нуун дарагдуулж байв. Гэвч үнэн ялж Засгийн газар дампуурал зарлах хэмжээндээ хүрэв.

Одоогийн байдлаар тус улсын засгийн газар 2022 оны хоёрдугаар сараас 10 дугаар сарын хооронд төлөх ёстой 4.8 тэрбум өрөө яах вэ гэдэг асуудалд ороод байгаа юм.

Шри Ланкийн засгийн газар үгүй болж буй валютын нөөцийн дарамтыг намдаахын тулд хөрш Энэтхэгээс хүнс, эм, шатахуун импортлох зээлийн шугам зэрэг түр зуурын тусламжийн арга хэмжээ авсан гэж мэдээлж байсан. Мөн Энэтхэг, Хятад, Бангладешаас валют солих, Оманаас газрын тос зээлээр авахаар болсон. Зардлаа танахын тулд засгийн газар 2021 оны аранхоёрдугаар сараас эхлэн гадаад дахь гурван дипломат төлөөлөгчийн газраа хүртэл хаасан. Гэвч эдгээр арга хэмжээ нь дампуурал зарлахаас аварсангүй. Шри Ланка улс эцсийн бүлэгт бүх өрөө төлж дуусгах хэрэгтэй. Эс бөгөөс эдийн засгийн колони улс болох магадлал өндөр юм.

Гадаад валютын нөөц шавхагдаж байгаа нь Шри Ланкад Хятадын зээлээр баригдсан дэд бүтцийн төслүүдтэй холбоотой. Зээл аван бүтээсэн бүхэн нь засгийн газарт ямар ч ашиг өгдөггүй. “АР” агентлаг тус улсын төв банкны тоо баримтаас харахад, Хятад төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг тооцохгүйгээр ойролцоогоор 3.38 тэрбум ам.доллар Шри Ланкад зээлсэн гэж мэдээлэв. Пойнт Педрогийн хөгжлийн хүрээлэнгийн ерөнхий судлаач Муттукришна Сарванантан хэлэхдээ, “Бид техникийн бүрэн дампууралд орлоо” гэж мэдэгдсэн.

Шри Ланкийн иргэд он гарснаас хойш үнийн хэт хөөрөгдөл болон тог усны хязгаарлагдмал байдалд дарлагдав. Мөн ажилгүйдлийн түвшин дээд хэмжээндээ хүрч улсын баячууд нь хүртэл санхүүгийн хямралтай тулжээ.

Засгийн газрын хувьд иргэдээсээ уучлалт гуйн, гадаад оронд ажиллаж амьдарч буй гэр бүлийн гишүүдээсээ мөнгөн тусламж авахыг хүссэн байна. Дампуурлын тухай мэдсэн дэлхийн өнцөг булан бүр дэх иргэд нь нэгдэн Шри Ланкад зориулан хандивын данс нээгээд байна. Тэгвэл Шри Ланк улсын туршлага бидэнд ямар сургамж өгч байна вэ?!

Үл төлөлт гэсэн үг болох “Default” буюу “Дефолт” нь маш товчоор зээл өр болж хувирахыг хэлнэ. Үүнийг энгийн үгээр тайлбарлавал, нэг хувь хүн, эсвэл компани мундаг гутал хийж гадаадад гарган валют олж баяжих зорилт тавьжээ гэж бод. Тэд гадны шилдэг гутал хийх технологид төлөх мөнгө, энэ технологиос илүү гарах хямд зардалтай сайн гутал хийх технологи шинээр гарган авах зардал, түүхий эд, үйлдвэрлэл, тээвэрлэлт, татвар, цалин, орлого гээд бүх зүйлээ тооцож гаднаас зээл авна. Тэгээд тэд шинэ гутлаа зарсан ашгаараа зээлээ төлж дуусгаад дахин зээл авч үйлдвэрлэл болон орлогоо нэмэгдүүлэн улам хөгжинө. Энэ нь гадаад зээлийн хамгийн гол зүйл нь шинэ технологи буюу валют олдог ажлын байр байдаг гэсэн үг. Харин нэг дарга нь гутал хийх зээлээр авгайдаа юм авч өгөөд байвал дефолт болдог гэсэн үг. Иймээс бид нэгдүгээрт, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орно гэдэг чинь манай улс төрчид бидний өмнөөс зээл авч түүнийгээ бидний өр болгон өөрсдөө халааслахыг хэлдэг юм байна. Иймээс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт оруулж биднийг хоосруулсан улстөрчдийн баруунд гаргасан хөдлөх үл хөдлөх хөрөнгийг олон улсад хандан яаралтай царцааж улсынхаа санд буцаан оруулж өвгөд хөгшид, үр хүүхэд, эмч, багш нарт зориул гэсэн үг. Хоёрдугаарт, дахин гаднаас зээл авах гэж байгаа төр, засгаас зээлээ өр болгохгүй гэсэн баталгааг нь эхлээд сонс. Хамгийн гол нь манай улсад ямар шинэ технологи орж ирж хэр хэмжээний валют болох вэ буюу хэдэн ажлын байр шинээр бий болох юм бэ гэдгийг байнга асууж бас шалгаж бай гэсэн үг. Эс тэгвээс зээл чинь өр болж дефолттой нүүр тулна. Энэ үед өөрийнхөө толгой руу цохиод авсан ч оройтчихсон Шри Ланк улстай хөтлөлцөөд зогсож байх болно. Үүнийг л Шри Ланкчууд бидэнд шивнээд байна.

Г.АМАРСАНАА

sonin.mn

Украин: Фронтын мэдээ, Орос
Украин: Фронтын мэдээ, Орос
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​