Эрүүл мэндийн яаманд
09:00 цагт тус яамны удирдлагууд ирэх сарын 1-нээс орон даяар эхлэх "Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг"-ийн талаар мэдээлнэ.
Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд
09:00 цагт реппер Orice буюу М.Алтан-Оргил амь насаа алдсан хэргийн шүүх хурал болно.
Төрийн ордонд
09:00-11:00 цагт УИХ-ын байнгын хороод хуралдана.
14:00 цагт УИХ-ын чуулган хуралдана.
“Асем вилла ХҮН” театрт
10:00 цагт “News” агентлагийн 15 жилийн ойд зориулсан “Цахим сэтгүүл зүй” форум болно.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт “Монгол адуу” нийгэмлэгээс Монгол адууны талаар хэвлэлийн хурал хийнэ.
Мишээл Экспо төвд
12:00 цагт “BARILGA EXPO-2022” үзэсгэлэнгийн нээлт болно.