fbpx Макроны ялалт Европын холбоог баярлуулав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 13 секунд

Макроны ялалт Европын холбоог баярлуулав

Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шат дөрөвдүгээр сарын 24-нд болж, Эммануэль Макрон 58 хувийн саналаар ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Харин түүний өрсөлдөгч хэт барууны үзэл баримтлалтай гэгддэг Марин Ле Пэн 41 хувийн санал авсан юм. Макрон, Ле Пэн нар таван жилийн өмнө мөн өрсөлдөж байв. Тухайн үед Макрон 66 хувийн саналаар Ле Пэнийг ялж байсан юм. Тиймээс Ле Пэн өөрийн саналын хувь хэмжээг 2017 онтой харьцуулахад өссөн үзүүлэлт гээд, зургадугаар сард болох парламентын сонгуулийн үеэр тэмцэхээ амлажээ. Түүний нам парламентын суудлын төлөөх кампанит ажилдаа хэдийнэ бэлдэж эхэлсэн байна. Ийн Макрон дахин сонгогдсон нь Францад ямар өөрчлөлт авчрах талаар дэлхийн хэвлэлүүд хэрхэн мэдээлснийг тоймлон хүргэж байна.

ТАВАН ЖИЛД НЭГ САЯ АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ БОЛГОЖЭЭ

Өмнөх таван жилийн хугацаанд буюу 2017-2022 онд Францыг удирдахдаа Макрон Хөдөлмөрийн тухай хуулийг боловсронгуй болгож, компаниуд ажилтан авах болоод халах зарчмыг хөнгөвчилсөн нь түүний хийсэн онцлох ажил юм. Мөн тэрбээр хөрөнгийн татвар авахыг цуцалсан нь 2018-2019 онд хэдэн сар үргэлжилсэн эсэргүүцлийн жагсаалыг өрнүүлж, улмаар Макрон шатахууны татварыг нэмэхэд хүрсэн юм. Үүний дараагаар 2020 онд COVID-19 цар тахал гарч, үндэсний хэмжээнд хөл хорио тогтоосон ч тус улс 142 мянган хүнээ алдсан.

Харин саяхан Орос, Украины зөрчил эхэлснээс хойш Макрон ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Европын холбоо хоёрын холбогчийн үүргийг гүйцэтгэж байна.Өдгөө 44 настай Макрон хорин жилийн дараа хоёр дахь удаагаа сонгогдсон ерөнхийлөгч болж байгаагаараа онцлогтой.

Сонгуулийн сурталчилгааныхаа үеэр Макрон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа олон нийтэд тайлагнахдаа 2017 оноос хойш нэг сая ажлын байр шинээр бий болгосон гэдгээ мэдэгджээ. Засгийн газраас мэдээлснээр албан ёсны ажилгүй хүмүүсийн тоо 7.4 хувьд хүрсэн нь сүүлийн 13 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт юм.

ХОЁР УЛСЫН ЗӨРЧИЛ ӨРСӨЛДӨГЧӨӨ “НАМНАХАД” НЬ ТУСЛАВ

Хоёр нэр дэвшигчийн гурван цаг орчим үргэлжилсэн мэтгэлцээний үеэр Макрон өөрийн улсын зургаан сая орчим муслимчуудын эсрэг өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Миний өрсөлдөгч Ле Пэн муслим шашинтай эмэгтэйчүүд олон нийтийн газар толгой далдалсан хувцас өмсөхийг хориглохоор төлөвлөж байгаа нь иргэний дайныг өдөөж болзошгүй” гэсэн юм.

Ле Пэн Оросын ерөнхийлөгч В.Путингийн бодлого, шийдвэрийг дэмждэгээ илэрхийлдэг байсан нь сонгуульд ялахад нь учирсан бас нэгэн том саад нь юм. Тэрбээр 2017 онд Москвад айлчлах үеэрээ Путинтэй гар барьж байгаагаар авахуулсан зургаа сонгуулийн сурталчилгааны самбартаа ашиглаж байв.

Энэ айлчлалынхаа үеэр Ле Пэн Кремльтэй холбоотой банкнаас 12 сая еврогийн зээл авч, сонгуульт ажилдаа ашигласан гэсэн мэдээлэл түгсэн юм. Тодруулбал, түүнийг Оросын цэргийнхний эзэмшилд байгаа банкинд өртэй гэсэн цуурхалыг өрсөлдөгч нь тараасан билээ. Таван жилийн хугацаанд Макроны бодлогыг эсэргүүцсэн олон удаагийн жагсаал, ажилт хаялт болж байсан юм. Тиймээс Макрон мэтгэлцээний үеэр Ле Пэнг Путинээс хамааралтай хэмээн ярьсан нь хоёр улсын зөрчил түүнд өрсөлдөгчөө “намнах” боломжийг олгов уу хэмээн дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Эйфелийн цамхагийн дэргэд ялалтаа зарлаж хэлсэн үгэндээ Макрон хуваагдсан нийгмийг эвлэрүүлж, францчуудын нэгдэл нягтралыг хангахаа амлажээ. Тэрбээр “Биднийг тайван бус цаг үе хүлээж байна. Гэхдээ л түүх болж үлдэнэ” гэв.

ХАМГИЙН ОЛОН ХҮН ЦАГААН ХУУДАС ӨГСӨН СОНГУУЛЬ

Сонгогчдын боловсрол сонголтод их нөлөөлсөн хэмээн үзэж байна. Тухайлбал, мэргэжилтэй сонгогчдын 71 хувь нь Макронд, ажилчин ангийн 69 хувь нь Ле Пэнд саналаа өгсөн гэж “Elabe” компани мэдэгдсэн байна. Сонгогчдын 30 орчим хувь нь хэнд ч саналаа өгөөгүй нь 1969 оноос хойших хамгийн олон хүн цагаан хуудас өгсөн сонгууль болжээ. Мөн сонгуулийн ирц 72 хувьтай байсан нь багад тооцогдож байна. Өдгөө 53 настай Ле Пэн өмнөх сонгуулийн үеийн дүр төрхөө өөрчилж, цагаачлал, муслимын эсрэг үзэл бодлоос илүү эдийн засагт анхаарлаа хандуулсан нь түүний сонгогчдын тоо өсөхөд нөлөөлсөн хэмээн ажиглагчид үзэж байна. Тэрбээр борлуулалтын татварыг бууруулж, 30-аас доош насныхны орлогын албан татварыг хасахаа амласан юм. Франц улсын өрийн хэмжээ хурдацтай нэмэгдэж байгаа үед түүний энэ амлалт олныг гайхшруулсан юм.

“ФРАНЦЫН СОНГОГЧИД ЕВРОПЫН ТАЛД БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ”

Европын Холбооны нөлөө бүхий гишүүн оронд хэт барууны үзэлтэн ерөнхийлөгч болохоос Брюсселийн эрх баригчид болгоомжилж байв. Тиймээс Макроны ялалтыг Европын Холбооны удирдлагууд талархан хүлээж авчээ. Энэ талаар Европын Зөвлөлийн ерөнхийлөгч Шарль Мишел “Гайхалтай, Эммануэль. Энэ ороо бусгаа хүндхэн цаг үед бидэнд нэгдмэл Европ хэрэгтэй. Франц улс илүү бие даасан, илүү стратегийн ач холбогдолтой Европын холбоонд үнэнч байгаагаа харууллаа” гэж твиттер хуудсандаа бичсэн байна. Харин Германы канцлер Олаф Шольц мэдэгдэлдээ Францын сонгогчид “Европын талд байгаагаа хүчтэй илэрхийллээ” гэж дурджээ.

Одоо ирэх сард болох парламентын сонгуульд Францын улс төрийн намууд анхаарлаа хандуулж байна. Энэ сонгуулиар Макроны центрист эвсэл олонхын байр сууриа хадгалахын төлөө өрсөлдөх юм. Макронд ойрын үед тулгараад байгаа гол асуудал нь эрчим хүчний үнийн өсөлтөөс хамааралтай иргэдийн нуруун дээр хүнд ачаа болж буй эдийн засгийн дарамтыг бууруулах болоод байна.

Д.Должинжав

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Торгуулиа төлөөгүй бол жолооны үнэмлэх сунгуулах, гадаад паспорт авах эрхийг хязгаарлана
Торгуулиа төлөөгүй бол жолооны үнэмлэх сунгуулах, гадаад паспорт авах эрхийг хязгаарлана
 
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

НҮҮРСНИЙ УУГАН “ХУЛГАЙЧ”-ДЫН НЭГ Н.НАРАНБААТАРЫН СОНГУУЛИЙГ “MCS”-ИЙН Ж.ОДЖАРГАЛ ЗУРГААН КОМПАНИАРАА САНХҮҮЖҮҮЛЖЭЭ

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

“УБТЗ” ХНН улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулжээ

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

9.2 тэрбумыг зарцуулаад 2 тэрбумыг олсон юм бол ямар элэнцгийнх нь ашиг байхав дээ, Н.Номтойбаяр аа

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон гэж хэн бэ?

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Гадаад хүнтэй гэрлэх нь эх орноосоо урвасан үйлдэл бус хувь хүний сонголт

Г.Уянга: Дундаж

Г.Уянга: Дундаж

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Б.Пүрэвдагва: Долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр үргэлжилсэн бороо орох төлөвтэй байгаа. Бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байна

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

“Тусгаар тогтносон” Өвөр Монголын Мэнжян улсын маркууд

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Путины араар Трамп ёстой тавих шиг боллоо!

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​