fbpx Харьковын төлөөх тулалдаанд Украин ялсан уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
3 минут 37 секунд

Харьковын төлөөх тулалдаанд Украин ялсан уу

Харьков хотын дарга Игорь Терехов Оросын цэргүүд Украины хоёр дахь том хотоос гарч байна гэж мэдээлсэн тухай болон Харьковын төлөөх тулалдаанд Орос ялагдал хүлээсэн бололтой, тэд одоо Луганск, Донецк мужуудыг бүрэн эзлэн авахад хүчин чармайлтаа төвлөрүүлэхийг хичээж байна гэж барууны болон Украины шинжээчид мэдэгджээ.

Өнгөрсөн хоёр долоо хоногт Украины зэвсэгт хүчин Харьков мужийн хэд хэдэн сууринг чөлөөлж, зарим хэсгээрээ Украины улсын хилд хүрчээ. Оросын арми Харьковын нутаг дэвсгэрт нэвтэрч ороогүй ч хот руу ойртож, бүх төрлийн хүнд зэвсгээр буудсан байна.

Оросын пуужингийн довтолгооны улмаас Харьков хотын төв талбай дахь бүс нутгийн төрийн захиргааны байр, Украины Дотоод хэргийн яам, Аюулгүй байдлын албаны байр, хотын захиргааны байр сүйджээ. Северная Салтовка хотын хамгийн том орон сууцны хороолол их бууны суманд маш их өртсөн, тэнд байсан ихэнх оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай болсон.

Гэсэн хэдий ч Украины цэргүүд амжилттай сөрөг довтолгоо хийсний дараа Харьковыг таван өдрийн турш буудсангүй. Энэ хугацаанд Оросын цэргүүд Харьковын нисэх онгоцны буудлын орчимд пуужин харвах ганцхан оролдлого хийсэн ч Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин түүнийг сөнөөжээ.

"Оросууд Харьков хоттой маш ойрхон байсан. Гэвч нутаг дэвсгэрийн хамгаалалт, Украины Зэвсэгт хүчний хүчин чармайлтаар тэд Оросын хилийн чиглэлд хотоос хол ухарсан" гэж Харьков хотын дарга Терехов хэлэв.

Тереховын хэлснээр, хотын трамвайн паркийн талаас илүү хувь нь эвдэрч, 35 км цахилгааны шугам эвдэрсэн тул нийтийн тээврийн хэрэгсэл хэсэг хугацаанд хязгаарлалттайгаар ажиллах юм байна. Одоогоор метро ажиллахгүй байна.

Гэсэн хэдий ч Харьковын засаг захиргааны дарга Олег Синегубов "Тайвшрахад эрт байна. Манай зэвсэгт хүчин дайсныг шахаж, оршин суугчид гэртээ буцаж ирж байна. Энэ нь хэтэрхий аюултай хэвээр байна. Албан ёсны мэдэгдэл гарах хүртэл буцаж ирэхгүй байхыг та бүхнээс хүсч байна" гээд "Одоо мина цэвэрлэх ажлыг сайтар хийж байна" гэж нэмж хэлэв.

Харьковын төлөөх тулаан
Америкийн Дайны Судлалын Хүрээлэн (ISW) 5-р сарын 13-ны орой нийтэлсэн судалгаагаар Оросын арми Харьковын эргэн тойрон дахь байрлалаа өгөхөөр шийдсэн гэж дүгнэжээ.

Үүний шалтгаан нь Украины арми амжилттай эсрэг довтолгоо хийж, Оросын анги нэгтгэлүүдийг бэхжүүлэх шаардлага үүссэнтэй холбоотой юм гэжээ. Тиймээс Украин Харьковын төлөөх тулалдаанд ялалт байгуулсан бололтой.

Украины Зэвсэгт хүчний жанжин штаб сүүлийн тайландаа Харьковын чиглэлд түрэмгийлэгчид үндсэн байр сууриа хадгалах, Харьков хотын хойд болон зүүн чиглэлийн зам дагуух хангамжийн замыг хянах, мөн улсын хилийн чиглэлд манай цэргүүдийг давшихаас урьдчилан сэргийлэхэд чиглэж байна гэж дурджээ.

Эх сурвалж: ВВС-ээс товчлов

БНАСАУ: Өдөрт 300 мянга орчим халдвар илэрч, 42 хүн нас баржээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​