fbpx Монголд үйлдвэрлэсэн ургамлын тосыг БНСУ руу экспортолж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 58 секунд

Монголд үйлдвэрлэсэн ургамлын тосыг БНСУ руу экспортолж эхэллээ

Үндэсний компаниуд нэгдэн хар рапсын үрээр ургамлын тос үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж эхэлжээ. Үндэсний үйлдвэрлэгч “Гацуурт” компанийн Монголдоо тарьж ургуулсан хар рапс(юнгар)-ын үрийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд байрлах “Сэлэнгэ” үйлдвэрт боловсруулж, “Эзэгтэй” нэрээр “Гүүд” платформ зах зээлд нийлүүлж байгаа юм.

Үйлдвэрийн үйл ажиллагаатай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны тавдугаар сарын 16-ны өдөр танилцлаа. Дотооддоо ургамлын тос үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байгаа энэ үйл явц томоохон онцлогтой арга хэмжээ болж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлон, үндэсний үйлдвэрүүдээ дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

“Гүүд” платформын хувьд рапсыг тариалах, хураахаас эхлэн түүнийг боловсруулж, ургамлын тос үйлдвэрлээд, эцсийн худалдан авагчдад хүргэх хүртэлх бүх шат дамжлагад шаардлагатай санхүүжилтээр ханган ажилласан байна.

зураг

Энэхүү нээлттэй платформын үр шим эхнээсээ үр дүнгээ өгч, “Эзэгтэй” нэрийн монгол ургамлын тос дотоодын зах зээлийг хангаад зогсохгүй БНСУ руу экспортод гарч эхэлжээ. Экспортын эхний үед 800 мянган тонн тос нийлүүлэхээр гэрээлээд байгаа аж. Ингэснээр Монгол улсын эдийн засагт гадаад валютын нөөцийг төвлөрүүлэхэд чухал ач холбогдолтой үйл ажиллагаа өрнөж байна.

“Сэлэнгэ” үйлдвэр нь жилд 35,000 тонн тос үйлдвэрлэх хүчин чадалтай, шахах үйлдвэр нь Герман, цэвэршүүлэх үйлдвэр нь Швед, савлах үйлдвэр нь Италийн тоног төхөөрөмжтэй, Монголдоо төдийгүй бүс нутгийг ургамлын тосоор хангах том хэмжээний үйлдвэр юм. “Гүүд” платформын санхүүжүүлэгчээр Ард Санхүүгийн Нэгдэл ажиллаж байгаа аж. “Сэлэнгэ” үйлдвэрийн гол хамтрагч “Гүүд” платформ нь дотоодын бараа үйлдвэрлэгч, импортлогчдын барааг эцсийн хэрэглэгчдэд худалдаалдаг хүнсний дэлгүүрүүдэд санхүүжилт олгодгоороо онцлогтой, нийлүүлэлтийн гинжин хэлхээний нээлттэй платформ юм.

зураг

Тус платформоор дамжуулан өөрсдийн бизнесийг өргөжүүлэн, хамтран ажиллах хүсэлтэй аливаа хүнсний дэлгүүр, тэдэнд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байгууллагууд goodgood.mn веб сайтаар бүртгүүлэн элсэх боломжтой. Мөн БНСУ-ын зах зээлд экспортлогдож буй генийн өөрчлөлтгүй, үндэсний үйлдвэрийн Эзэгтэй ургамлын тосыг иргэдэд хүнсний дэлгүүрүүд болон ardshop.mn онлайн дэлгүүрээр худалдаалж эхэлжээ.

Энэ талаар “Гүүд” платформын захирал Н.Бат-Уултай ярилцлаа.

-Энэ төслийнхөө онцлогийг та хэрхэн харж байгаа вэ?

-Монгол Улс экспортыг дэмжинэ, үндэсний үйлдвэрлэлээр дотоодын хэрэгцээгээ хангана, хөдөө аж ахуйн салбарыг дэмжинэ гэж олон жил яригдаж ирсэн. Сүүлийн гурван жилийн хугацаанд цар тахалтай байлаа. Үргэлжлээд Орос Украины дайн дэгдлээ. Үүнээс үүдэж дотоодын хүнс, барааны хэрэгцээгээ хангах асуудал хамгийн хүндээр тавигдаж байгаа.

Хэдий ийм байгаа ч үндэсний үйлдвэрлэгч, компаниуд нэгдээд ажиллах ёстой. Үүний нэг том илрэл бол өнөөдрийн монгол нэрийн бүтээгдэхүүн дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй экспортод гарч байгаа үйл явдал.

Рапсаар ургамлын тос үйлдвэрлэж байна гэхээр хөдөө аж ахуйн салбар юм шиг харагдаад байж магадгүй. Үгүй юм. Энэ төсөлд хөдөө аж ахуйгаас гадна банк санхүү, худалдаа, технологийн салбар нэгдэж байгаа. Хамгийн гол нь монголчууд хамтарч томоохон үр дүн гаргаж байгаа нь чухал.

-Үйлдвэрийн хүчин чадлын талаар тодруулахгүй юу?

-Манай улсад өмнө нь газар тариалангийн салбарт жилдээ нэг сая ам.доллароос дээш үнийн дүнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортолж байсан түүх байдаггүй юм билээ. Бидний хамтарч ажиллаж байгаа Майд Теч ХХК-ийн “Сэлэнгэ” үйлдвэр нь Манай үйлдвэрийн хувьд жилийн эхний ээлжид БНСУ руу 1.4 сая ам.долларын экспорт худалдаа хийх гэрээ байгуулсан тооцоотой. Энэ бол зөвхөн нэг хэсэг нь. Цаашдаа экспортоо урт хугацаанд барихын тулд хар рапс тариалдаг тариаланчидтай, үйлдвэр, санхүүжүүлэгчид буюу банкныхан уг үйл ажиллагаанд илүү оролцож урт хугацаанд хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой. Оролцогч талууд бүгд адилхан ашиг хүртдэг байх манай энэ нийлүүлэлтийн гинжин хэлхээний платформ (supply chain platform)-н үндсэн давуу тал нь байна гэж харж байна.

-Газар тариалангийн салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд нэвтрүүлэх тийм ч амар ажил биш. Энэ чухал ажлыг технологитой хослуулсан нь үр дүнтэй байв уу?

-Хавар тариа ногоогоо тарихаас эхлээд тариаланчид “хялгасаар дээс томоод найзыгаа авардаг” үлгэр байдаг. Яг тэрэн шиг л банкууд руу хандана, бензин тос нийлүүлэгчид рүү хандана, үр, бордоо нийлүүлэгчид рүү хандана гээд бөөн ажил болдог шүү дээ. Маш их ажиллагаатай, цаг хугацаа шаарддаг. Бидний хамтран хийж байгаа уг хар рапсын төсөл дээр тэгвэл тариаланч үйлдвэр нь санхүүжилт болон намрын ургац хураалтын дараах борлуулалт дээр санаа зовох зүйлгүйгээр тариалах ажлаа л хариуцна. Ургац сайн гараад ирэхэд дараагийн шатны ажлуудад тэдний санааг зовоолгүйгээр үйлдвэрийн дамжлага руу шилжинэ, ингээд үйлдвэрээс эцсийн бүтээгдэхүүн нь худалдааны бизнес эрхлэгчид руу Гүүд платформоор дамжин шилждэг. Үүний цаана нийлүүлэлтийн гинжин хэлхээний санхүүжилт явж байгаа тул үйлдвэрийн хувьд борлуулалтын орлогоо цагтаа авч, харин худалдааны бизнес эрхлэгчид бараа татан авахдаа хүүгүй санхүүжилт авч байгаа нь уг экосистемийн хамгийн том онцлог юм. Нэг үгээр хэлбэл оролцогч бүх тал аль нэг банкнаас эсвэл санхүүгийн байгууллагаас хүүтэй зээл авч үйл ажиллагаагаа явуулалгүйгээр түүхий эд байхаас хэрэглэгчийн гар дээр очих бүтэн циклд оролцох бүх оролцогч нарын мөнгөн урсгалыг цаг тухайд нь зардал, чирэгдэл багатайгаар бүрдүүлж өгч буй технологид суурилсан платформ юм.

-Хөдөө аж ахуй хөгжсөн манай улсын хувьд энэ төслөөс харахад олон сайхан боломжууд байж болох нь ээ?

-Тэгэлгүй яах вэ. Зөвхөн рапсаар тогтохгүй үхрийн мах, хонины мах болон бусад төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг чанартай экспортлох бүрэн боломжтой. Гол нь энэ ажилд арилжааны банкны өндөр хүүтэй зээл, санхүүжилт л хүнд асуудал байдаг. Компаниуд үүнд асар их дарамтад ордог. Манай төслийн тухайд Ард Санхүүгийн Нэгдэл банкируудынхаа ур ухааныг гарган, санхүүжүүлэгчээр оролцож байгаа нь давуу талыг бий болгож байгаа.

Гэхдээ “Гүүд”-ийнхэн гарч ирээд бүх юмыг гүүд болгочих юм биш. Санаа, солюшн, технологи байлаа гэхэд бусад оролцогчид дэмжих, ойлголцох, хамтрах гэдэг бүр том ажил байдаг.


“Гүүд” платформд нэгдэх холбоос: https://goodgood.mn/#/

Донорын насыг 21 болгохыг дэмжив
Донорын насыг 21 болгохыг дэмжив
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​