fbpx Бүлэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 15 секунд

Бүлэг

Даваа гарагт хоёр намын бүлэг хуралддаг. Энэ дагуу эрх баригч намын бүлэг тодорхой хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн бол сөрөг хүчин Монгол Улсын гадаад өрийн асуудлыг хөндлөө. МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нарын байр суурийг хүргэе.

МАН: Төрийн албанд гэрээгээр ажиллуулахгүй

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд МАН-ын бүлгээс завсарлага аваад байсан. Өнөөдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн тодорхой заалтуудыг өөрчилсөн байдлаар дэмжинэ гэж үзлээ. Тодруулбал, хуулийн төслийн 34-р зүйлд заасан улс орны нийгэм, эдийн засгийн томоохон төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг гэрээ байгуулах аргаар сонгох тухай заалт, мөн 3.13-д тусгасан УИХ-аас баталсан хөгжлийн төслийн жагсаалтад орсон төсөл арга хэмжээнд шаардлагатай санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг төрийн өмчит болон, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж санхүүжүүлж байгаа бол энэхүү хуулийн төслийг дагаж мөрдөхгүй талаар тусгасан байдаг. Эдгээр заалтуудыг дэмжихгүй. Харин бусад найман заалтыг дэмжих нь зүйтэй гэдэгт гишүүдийн байр суурь нэгдлээ. Тиймээс Төсвийн байнгын хороонд ажлын хэсэг гарч, дээрх заалтуудыг хасах саналыг тусгаж, хуулийн төслийг хэлэлцэж батлах нь зүйтэй гэж үзсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаа бөгөөд, гишүүдийн зүгээс хоёр заалтад онцгой анхаарал хандуулж байна. Үүнд, төрийн албаны шалгалт өгөөгүй иргэнийг нэг жилийн хугацаатай гэрээний дагуу ажиллуулах, мөн НҮБ, болон олон улсын байгууллагад ажиллаж байсан иргэнийг төрийн албанд гэрээгээр ажиллаж болохыг дэмжсэн хуулийн заалтууд байсныг бүлгийн гишүүд шүүмжлэлтэй байр сууринаас хандаж, дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Гуравдугаарт, Засгийн газраас өргөн барьсан Хувьчлалыг хүчингүй болгохтой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тухайлбал, Хөтөлийн цемент шохой ХК-ийн хувьчлалыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж зарчмын хувьд дэмжлээ.

АН: Өр тооцох аргачлалаа өөрчлөх шаардлагатай

Гадаад өрийн асуудлыг УИХ-ын дарга чуулганы нэгдсэн хуралдаан дээр хэлсэн. Монгол Улсын Засгийн газар өрийн аргачлалыг тооцохдоо иргэдэд зөв ойлголт өгөх хэрэгтэй. Дэлхийн банк Монголын өр ноцтой түвшинд хүрсэн байна гээд байхад Монгол Улс санаа зовох хэмжээнд хүрээгүй гээд байгаа. Тиймээс өр тооцох аргачлалаа өөрчлөх шаардлагатай.

Хүн тус бүрийн тухайд авч үзвэл нэг иргэнд 30 сая төгрөгийн өр ногдож байна. Өнгөрсөн долоо хоногт Шри-Ланка улс дампуурлаа зарласан. Энэ жишээ Монголд ч давтагдах эрсдэлд хүрээд байна. Төр хувийн хэвшилд хариуцлага тооцож байгаа шигээ Хөгжлийн банкны зээлдэгч нараас өрөө авах ёстой. Өрийг ийм байдалд хүргэсэн эрх баригчид улсаас хөөгдөхдөө хүрээд байна. Татвар төлөгчдийн мөнгөөр энэ өрийг төлж болохгүй гэдэгт АН-ын бүлэг хатуу байр суурьтай байгаа мэдэгдье. Бид өөрсдөө өрөө хүлээн зөвшөөрч, хэрхэн барагдуулах боломжтойг шийдэх хэрэгтэй. АН төрийн өмчит компанийг хувьчлах боломжтой гэдгийг хэлж байгаа. Иргэд хувьцаа авах сонирхол өндөр байна. Хэрэв өрийн аргачлалыг шинэчлэхгүй бол эдийн засгийн том уналтад орно. Үүнээс харвал хувийн хэвшлийг төрөөс маш сайн дэмжих хэрэгтэй. Төрийн өмчит шаардлагагүй компаниудыг яаралтай хувьчлахгүй бол өрийн хавханд Монгол Улс байсаар байна. Улс мөнгөгүй үед хувийн хэвшлийг дэмжихээс өөр сонголтгүй.

Дараагийн нэг зүйл бол Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хульд хэд хэдэн заалтыг оруулж ирсэн. Хамгийн ноцтой заалт нь мөрдөгч. Тодруулбал, мөрдөгч шийдвэрлэх ажиллаганд оролцохдоо иргэнийг албадан болон дуудан ирүүлэх заалт оруулсан. Шүүх, прокурорын зөвшөөрөлгүйгээр хүний эрхэнд халдах энэ мэт оролдлого хийхгүй байхыг АН-аас хүсч байна.

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Лавров Барууны орнуудтай харилцаагаа сэргээх магадлалыг хэрхэн үнэлэв
Лавров Барууны орнуудтай харилцаагаа сэргээх магадлалыг хэрхэн үнэлэв
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​