fbpx 70 дахь удаагийн хүүхдийн баяр үндэсний өв соёлыг сурталчилна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 46 секунд

70 дахь удаагийн хүүхдийн баяр үндэсний өв соёлыг сурталчилна

Нэгхэн хоногийн дараа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн баярын өдөр тохионо. Энэ баярыг манай улс 70 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, хамгийн анх тэртээ 1952 оны зургадугаар сарын 1-нд энэ өдрийг тэмдэглэж, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлд бодлого, шийдвэрээ чиглүүлж эхэлсэн түүхтэй. Өдгөө 70 жилийн нүүрийг үзэж байгаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг манай улс энэ удаа орчин үеийн урлагийг үндэсний хэв маягтай хослуулан, оюуны өмчийг дээдэлж Монгол хүүхдүүдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан техник, технологийн дэвшлийг шингээж, шинэлэг байдлаар зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Нийслэл Улаанбаатар оюуны өмчийг дээдэлсэн хот болох зорилтын хүрээнд Үндэсний бренд болох “Мөнх тунх” хүүхэлдэйн баатруудын албан ёсны эрхийг худалдан авсан. Энэ хүрээнд “Энх тунх-Мөнх тунх” нэртэй баярын арга хэмжээний ерөнхий зохион байгуулалтын хөтөлбөрийг боловсруулжээ. Төв талбайд болох “Энх тунх-Мөнх тунх Монгол хүүхэд 2022” баярын арга хэмжээний хүрээнд төрийн болон ТББ, ААН, олон улсын байгууллагуудыг хамруулсан баярын хүндэтгэлийн жагсаалыг 3000 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулна.
Мөн хүүхэд багачуудын шимтэн сонсдог урлаг соёлын одод, бяцхан дуучин Энжи /А.Эрдэнэцэцэг/, “Том зургаан толгойт” болон орчин үеийн хамтлаг дуучид, бүжигчид, жүжигчид, хүүхэлдэйн болон үлгэрийн баатруудын нэгдсэн тоглолтыг бүтэн өдрийн турш зохион байгуулах юм. Баярын арга хэмжээг МҮОНРТ, UBS, TV5 телевиз шууд дамжуулан үзэгчдэд хүргэхээр болжээ.
Энэ талаар Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр “70 дахь удаагийн Хүүхдийн баяраар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, үндэсний өв соёлыг дээдлэх, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Соёлын тухай хууль тогтоомжуудын хүрээнд “Мөнх тунх” брендийг хүүхэд багачууддаа танин мэдүүлэхээр зорьж байна. Хүүхдийн баяр гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэгт нийслэлийн харьяа байгууллагууд хүүхдүүддээ хүндэтгэл үзүүлэх, итгэл урам зориг өгөхөөр хүндэтгэлийн жагсаалыг зохион байгуулна. Хоёрдугаар хэсэгт Монгол өв соёл, ёс уламжлалыг түгээн дэлгэрүүлсэн утга агуулга бүхий гурван цагийн тоглолт болно. Хүүхэд, багачуудын дунд алдартай дуучид, хамтлаг уран бүтээлээ хүргэнэ. Талбай дээр тоглоомын хүрээ байгуулж ажиллахын сацуу хүүхдийн тоглоом, байгууламж барьж байгуулна. Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан ХХААХҮЯ-тай хамтран 10 мянган хүүхдэд сүү тарааж, кальцийн талаарх мэдээллийг түгээнэ. ХНХЯ-наас хүүхэд, эцэг эхчүүд рүү чиглэсэн хөтөлбөрүүдтэй. Талбайн төв хэсэгт үндсэн тайз, баруун, зүүн хэсэгт туслах тайз байрлуулахаар төлөвлөж байна” гэж ярилаа.
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэд хэдэн газарт авто замын хөдөлгөөнийг 08:00-20:00 цагт хязгаарлана. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Их сургуулийн гудамж (Самбуугийн гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэл), Хуульчдын гудамж, Ерөнхий сайд А.Амарын гудамж, П.Гэндэнгийн гудамжинд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаана. Хөдөлгөөн хязгаарласан газруудад хүүхэд хамгааллын баг ажиллуулна. Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тараахын дээр тусгай автобус бэлтгэн аав ээжээсээ төөрсөн хүүхдүүдэд туслах юм.
Энэ талаар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэд дарга Г.Мөнхнасан “Манайх хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан тодорхой заалтуудын хэрэгжилтийг ханган ажиллана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, парк дээр хүүхэд хамгааллын баг ажиллана. Энэ багт оюутан залуус сайн дураар ажиллана. Хүүхдийн зуслангийн мэдээлэл, шохой зургийн уралдаан гэсэн олон уралдаан, тэмцээнийг зохион байгуулна” гэсэн юм.
Баярын өдөр худалдаа үйлчилгээ явуулах 60 асар майханг төв талбайн автомашины зогсоолын дагуу байрлах юм.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Украины Хилийн алба: Оросын арми Сумы мужийг флешеттэй сумаар буудсан
Украины Хилийн алба: Оросын арми Сумы мужийг флешеттэй сумаар буудсан
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​