fbpx Бөхийн дэвжээ хурц чимэгтэй бөхөөр бүл нэмлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Entertainment
Огноо
Унших
6 минут 4 секунд

Бөхийн дэвжээ хурц чимэгтэй бөхөөр бүл нэмлээ

Энэ удаагийн “Бөхийн ертөнц” буландаа чөлөөт бөхийн ДАШТ-ий 125 кг-д хүрэл медаль хүртсэн Монголын анхны бөх, Токиогийн олимпийн V байрын шагналт, 2021 оны шилдэг эрэгтэй тамирчнаар тодорч амжилтын буухиагаа үргэлжлүүлж яваа цэргийн хурц арслан М.Лхагвагэрэлийг онцоллоо. Тэрбээр “Бүх цэргийн наадам”-ын түрүү бөхөөр тодорч хурц чимэг хүртлээ. М.Лхагвагэрэл нь “Хилчин” спорт хороо, Хилийн цэргийн 0208 дугаар анги, “Даян” дэвжээний бөх юм.

“Бүх цэргийн наадам”-ын хоёр удаагийн түрүү бөх

Блиц:

Овог, нэр: Мөнхтөрийн Лхагвагэрэл

Төрсөн, он, сар өдөр: 1998.04.01

Төрсөн газар: Завхан аймаг, Яруу сум

Анхны багш: Улсын начин Б.Адьяахүү

Анхны цол: Сумын заан

Үндэсний бөхийн цол, чимэг олгодог 31 дэх удаагийн “Бүх цэргийн наадам” уран мэх, хурц барилдаанаар дүүрэн болж бөхийн ертөнцөд нэгэн шинэ хуудас нээлээ. Монгол бөхийн өргөөнд эр бяр, хурц барилдаантай цэрэг хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой 256 залуу бөх хүч үзэж, бөхөд хайртай монгол түмнээ баясгав. Барилдааны түрүү бөхөөр цэргийн арслан Мөнхтөрийн Лхагвагэрэл найм даван түрүүлж, цэргийн наадамд жил дараалан түрүү бөхөөр тодорсон юм. Өмнө нь цэргийн наадамд улсын аварга Ч.Санжаадамба, улсын харцага А.Бямбажав, улсын начин Д.Цогзолдорж нар хоёр удаа түрүү бөхөөр тодорч байсан юм. Энэ үйл явдлаас хойш 20 жилийн дараа цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл энэ амжилтыг бататгаж чадлаа. Тэрбээр Ардын хувьсгалын 101 жилийн ойн баяр наадамд зүлэг ногоон дэвжээнээ энэ цагийн аймаг, цэргийн цолтныг манлайлж барилдахаар болов. Ийн Монгол бөхийн ертөнцөд цэргийн хурц арслан шинээр төрж, бөхийн дэвжээ нэгэн хурц чимэгтэй бөхөөр бүл нэмлээ.

Удам дагасан цэргийн хурц арслан

Цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл 1998 онд Завхан аймгийн Яруу суманд төрсөн. Түүний аав Мөнхтөр аймгийн арслан, харин өвөө нь аймгийн начин цолтой. Ээжийнх нь талд улсын начин цолтой бөх байжээ. М.Лхагвагэрэл хүүхэд байхаасаа аавынхаа барилдааныг харж, өссөн нь түүнийг бөхийн ертөнцөд эргэлт буцалтгүй ороход нь нөлөөлжээ. Тэрбээр аав шигээ бөх болох зорилго өвөртөлж, 10 настайдаа үндэсний бөхөөр хичээллэж эхэлсэн байна.

18 настайдаа сумын цолтны барилдаанд үзүүрлэв

Тэрбээр 17 настайдаа сумын заан цол хүртсэн нь түүний үндэсний бөхийн олон амжилтын эхлэл байлаа. Дараа нь 2016 онд үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга болж, 18 насандаа сумын цолтны барилдаанд үзүүрлэсэн ховор амжилтын эзэн юм. М.Лхагвагэрэл 2017 онд 19 настайдаа аймгийн харцага, 2018 онд Завхан аймгийн наадамд үзүүрлэн, аймгийн заан цол хүртсэн. Аймаг, цэргийн наадамд хоёр удаа найм, хоёр удаа долоо, хоёр удаа зургаа, нэг удаа тав давсан амжилтыг үзүүлсэн юм. Өнгөрсөн жил бүх цэргийн наадамд түрүүлж, цэргийн арслан болсон. Түүний анхны багш нь улсын начин Б.Адъяахүү юм.

Монголын чөлөөт бөхийн хүнд жингийн хамгийн өндөр амжилтын эзэн

М.Лхагвагэрэл 2013 оноос хойш үндэсний болон чөлөөт бөхөөр хослуулан барилдаж эхэлсэн. Тэрбээр чөлөөт бөхийн дэвжээнд бүл нэмж, олон амжилтыг буухиалсан билээ. Тодруулбал, 2021 онд чөлөөт бөхийн 23 хүртэлх насны ангиллын ДАШТ-ий 125 кг-д барилдаж хүрэл медаль хүртсэн Монголын анхны бөх юм. Энэ амжилт нь түүнийг дэлхийн дэвжээнд барилдаж, медаль хүртэн, эх орондоо ирэх зорилгыг нь биелүүлжээ. М.Лхагвагэрэл Монголын чөлөөт бөхийн хүнд жинд өдгөө хамгийн өндөр амжилт гаргаж яваа тамирчин. Өмнө нь Монголын тамирчид 125 кг-д олимп, дэлхийн дэвжээнд олон удаа хүч үзсэн ч олимпийн медалиас атгаж чадаагүй. 2011 онд ОУХМ Ж.Чулуунбат, 2015 Н.Золбоо, ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахдаа медалийн үзүүрээс атгаад алдсан.

“Токио-2020” олимпийн V байрын шагналт М.Лхагвагэрэл

М.Лхагвагэрэл ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж “Токио-2020” олимпийн эрх авсан юм. Тэрбээр дэлхийн дэвжээнд, олимпийн наадамд анх удаа барилдсан ч V байрт шалгарч, амжилтаа ахиулсан. Токиогийн олимпийн хүрэл медалийн төлөөх барилдаанд олимп, дэлхийн аварга Таха Акгултай барилдаж, унасан юм. Тэрбээр олимпийн наадамд медалийн оосроос атгаад алдсан ч 2019 онд Унгарт болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, амжилтын буухиагаа үргэлжлүүлсэн юм. М.Лхагвагэрэл ДАШТ-ийг зориход Б.Адъяахүү багш нь “Миний шавь энэ жил дэлхийн аваргаас медаль авна. Өөртөө итгэлтэй барилдаарай” гэж захьжээ. М.Лхагвагэрэлийн чөлөөт бөхийн дэвжээнд гаргасан амжилтыг үнэлж Монгол Улсын 2021 оны шилдэг эрэгтэй тамирчин, “Бөртэ чоно” шагнал олгосон.

П.АМГАЛАНБАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ЭРДОГАН: Путиныг Орос-Украин-НҮБ-ын  гурвалсан уулзалт хийхийг урьжээ
ЭРДОГАН: Путиныг Орос-Украин-НҮБ-ын гурвалсан уулзалт хийхийг урьжээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​