fbpx УКРАИН ДАХЬ ДАЙН ХЭЗЭЭ ХЭРХЭН ДУУСАХ ВЭ? Боломжит таван хувилбар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
9 минут 15 секунд

УКРАИН ДАХЬ ДАЙН ХЭЗЭЭ ХЭРХЭН ДУУСАХ ВЭ? Боломжит таван хувилбар

Бүх дайн тэнгис далай лугаа таталт түрэлттэй бөгөөд Оросууд Украин руу довтолсон нь онцгой тохиолдол биш юм.

Хамгаалан тулалдаж буй хүчээ хурдан ялагдах вий гэсэн айдас Оросын ухралтаар солигдож, Украины эсэргүүцлийг нэмэгдүүлэв. Энэ нь эргээд Украины зүүн хэсэгт Оросын илүү төвлөрсөн довтолгоотой тулгарсан.

Дайн эхэлснээс хойш зуун хоног өнгөрчээ. Энэ дайн хэзээ хэрхэн дуусах талаар таамаглах боломж бас бий.

Энэ тооцоололд нэг дор таван боломжит хувилбар байгаа бөгөөд тэдгээр нь бие биенээ үгүйсгэдэггүй, гэхдээ нэгэн зэрэг үнэмшил магадлалтай хэвээр байдаг.

Австралийн генерал Мик Райан "Дайтагч талуудын аль алинаас нь богино хугацаанд стратегийн ялалтыг олж харахгүй байна" гэж хэлжээ.

  1. Удаан хугацааны эвдрэлийн дайн

    Донбассын оршин суугчид Оросын буудлагад өртсөн байшингийнхаа балгас дээрээс эд зүйл цуглуулж байгаа нь. 2022 оны 6-р сарын 1

    Украин, Оросын цэргүүд бие биедээ системтэйгээр цохилт өгч байгаа нөхцөлд дайн хэдэн сар, бүр хэдэн жил үргэлжилж магадгүй юм.

Аль нэг тал нь тактикийн ялагдал хүлээх эсвэл амжилтад хүрэхэд бүх зүйл өөрчлөгддөг. Гэхдээ тэдний хэн нь ч бууж өгөхгүй. Барууныхан Украинд туслахаас залхаж, өөрийн эдийн засаг болон Хятадын аюул заналхийлэлд анхаарлаа хандуулж харин ОХУ стратегийн тэсвэр тэвчээрээ харуулж амжилтад хүрнэ гэж Оросын ерөнхийлөгч үзэж байна.

Гэсэн хэдий ч барууны орнууд шийдэмгий хэвээр Украинд зэвсэг нийлүүлсээр байна. Тулалдааны талбар дээр фронтын шугмууд бараг тогтож, дайн аажмаар "эцэс төгсгөлгүй" болж сунжирахаар байна.

  1. Путин эвлэрэл зарлана

Путин нэг талын гал зогсоох тухай дангаар зарлаж дэлхий нийтийг гайхшруулж мэдэх юм. Ингэснээр тэрбээр булаан авсан газар нутгаа баталгаажуулж, нэгэн зэрэг ялалтаа бас зарлаж чадна.

Путин "цэргийн тусгай ажиллагаа" зорилгодоо хүрсэн гэж мэдэгдэж болно. Донбасс дахь Кремлийн дэмжлэгтэй салан тусгаарлагчдыг найдвартай хамгаалсан, Крым руу хуурай замын хүмүүнлэгийн коридор тавьсан. Энэ бүхний дараа тэрбээр ёс суртахууны давуу байр сууринаас Украины дайсагналыг зогсоохыг хичээж магадгүй юм.

"Орос улс Украиныг зэвсгээ хаяж, нутаг дэвсгэрийнхээ зарим хэсгийг өгөхийг ятгах Европын хүсэл дээр тоглохыг хүсвэл хэзээ ч энэ аргыг ашиглаж болно" гэж Олон улсын хүрээлэнгийн шинжээч хэлжээ.

Ийм байр суурийг Парис, Берлин, Ромд аль хэдийн илэрхийлсэн. Яагаад дайныг үргэлжлүүлэх ёстой гэж. Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн асуудлуудыг эцэслэх цаг болсон, эвлэрлийн арга замыг эрэлхийлье гэж байгаа.

Гэсэн хэдий ч энэ байр суурийг АНУ, Их Британи болон Зүүн Европын ихэнх орнууд эсэргүүцэж байгаа бөгөөд Оросын түрэмгийлэл нь Украины болон Европын ашиг сонирхол, олон улсын дэг журамд нийцэхгүй гэдэгт улстөрчид итгэлтэй байна.

Тиймээс Орос нэг талын эвлэрлийг зарлах нь нөхцөл байдлыг өөрчлөх боловч дайсагналыг зогсооход хүргэхгүй.

  1. Тулааны талбар дахь мухардмал байдал

    Украинд нийлүүлж буй HIMARS пуужингийн систем

    Орос, Украин хоёр цаашид цэргийн хүчээр ямар нэгэн шийдэлд хүрч чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрч, мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхээр хэлэлцээрийг эхлүүлвэл яах вэ?

Хоёр талын арми хүн хүчний хувьд ч, техник технологийн хувьд ч ядарч доройтсон гэж бодъё. Дайныг үргэлжлүүлэх нь урсгасан цус, зарцуулсан хөрөнгийг улам үнэ цэнэгүй болгоно. ОХУ-ын цэрэг, эдийн засгийн хохирлыг тооцож баршгүй. Украины ард түмэн ч дайнаас залхаж, хүмүүс хуурмаг ялалтын төлөө амь насаа эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна.

Барууныхан Украиныг цаашид дэмжсээр байх болно гэдэгт итгэл нь улам бүр алдарсаар байгаа Киевийн удирдлагууд хэлэлцээрийн ширээний ард суух цаг нь болсон гэж үзвэл яах вэ?

Юутай ч АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден америкчуудын зорилго бол Украиныг хэлэлцээрийн ширээний ард хамгийн хүчтэй байр суурьтай байлгах явдал гэдгийг илэн далангүй хэлж байна. Өрнөдийнхөн Оросын ялагдлыг хүсэж байгаа нь Украиныг ялаасай гэсэн хүсэлтэй адилгүй гэж олон хүн хэлдэг.

Гэсэн хэдий ч тулааны талбарт мухардмал байдал дахин олон сараар хүлээгдэж магадгүй бөгөөд мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхэд туйлын хэцүү байх болно. Түүнчлэн Киев Москвад итгэхгүй байгаа учраас Путинтэй хийсэн аливаа тохиролцоог тэрбээр хүчээ хуримтлуулж, шинэ халдлагад бэлтгэх цаг хожих хэрэгсэл болгон ашиглана гэж тэд үзэж байна.

Тиймээс энх тайвны гэрээ удаан үргэлжлэхгүй байж магадгүй бөгөөд дайсагнасан ажиллагаа дахин эрч хүчтэйгээр үргэлжлэх болно.

4. Украин ялалт байгуулбал...

5-р сарын 29-нд Украины ерөнхийлөгч Владимир Зеленский Харьков мужид цэргүүдтэй уулзав.

Украйн бүх зүйлийг үл харгалзан ямар нэгэн байдлаар ялалт байгуулж чадах уу?

Найман жилийн өмнө булаалгасан газар нутгаа буцааж авах битгий хэл довтолгооноос өмнө байсан хил хязгаараасаа Оросын цэргийг гаргаж чадах уу?

В.Зеленский энэ долоо хоногт Голландын телевизэд "Украин энэ дайнд гарцаагүй ялах болно" гэж хэлжээ.

Орос Донбассыг эзлэн авч чадалгүй дахин ялагдал хүлээвэл яах вэ?

Оросын дайны машин аль хэдийн барууны хориг арга хэмжээний дарамтад өртөөд байна. Энэ үеийг тохиолдуулан Украин өөрт нь өгсөн алсын тусгалын их буу, чухал ач холбогдолтой галын системийг ашиглан хэд хэдэн сөрөг довтолгоо хийж, Оросын армийн хангамжийн шугам сунаж тогтсон нутаг дэвсгэрийг эзлэх боломжийг хайж таарах байх.

Украйн армиа шинэчлэн байгуулж, хамгаалагч биш довтолгооны цэрэг болгож чадах уу?

Учирч болзошгүй үр дагаврыг улстөрчид бодож тооцоолохын тулд ийм хувилбарыг хүлээн зөвшөөрөх боломжтой. Эцсийн эцэст хэрэв Путин ялагдлаа гэж тооцвол тэрбээр химийн, тэр байтугай цөмийн зэвсэг ашиглан мөргөлдөөнийг хурцатгах уу?

Түүхч Ниалл Фергюсон саяхан Лондонгийн Кингс коллежид болсон семинар дээр "Путин цөмийн зэвсэгтэй байгаа цаг ердийн дайнд ялагдсанаа хүлээн зөвшөөрөх магадлал бараг үгүй” гэжээ.

  1. Хэрэв Орос ялбал...

Харин Оросын боломжит "ялалт"-ын талаар юу хэлэх вэ?

Оросууд өмнөх бүтэлгүйтлүүдээ үл харгалзан Киевийг булаан авч, Украины ихэнх хэсгийг эрхшээлдээ оруулах төлөвлөгөөгөө орхиогүй хэвээр байгааг барууныхан онцолсоор байна.

Засгийн газрын нэг албан тушаалтны хэлснээр энэ дээд хөтөлбөрийг хэн ч цуцлаагүй байгаа аж. Орос улс Донбасс дахь амжилт дээрээ дөрөөлөн цэргээ өөр чиглэлд, тухайлбал Киев рүү дахин шилжүүлэхэд ашиглах хувилбар байж болно.

Оросын цэргүүд тооны хувьд илүү олон, командын бэлэн байдал зэрэг давуу талаа ашиглан Украины цэргүүдэд хохирол учруулсаар байх болно гэж бодъё.

Украины дайны үеэр өдөр бүр зуу хүртэл цэрэг амиа алдаж, 500 орчим цэрэг шархаддаг гэсэн мэдээг Ерөнхийлөгч Зеленский өөрөө ч хүлээн зөвшөөрснийг санаж байгаа байх.

Нийгэмд санал бодол хоёр хуваагдаж магадгүй. Украины иргэдийн зарим нь дайныг үргэлжлүүлэхийг хүсч байхад зарим нь энх тайвныг тогтоож, хэвийн амьдралдаа эргэж орохыг шаардах болно. Түүнчлэн үүнтэй зэрэгцэн Барууны зарим орнууд Украинд туслахаас залхаж магадгүй юм.

Гэвч нөгөө талаас нь харвал, хэрэв тэд Оросыг илүүрхэж байгааг харвал Украины зарим холбоотнууд мөргөлдөөнийг шинэ шатанд гаргахыг хүсч магадгүй юм.

Энэ бүхнээс харвал дайны ирээдүй хараахан тодорхой болоогүй хэвээр байна.

Жеймс Ландейл /BBC-ийн дипломат сурвалжлагч/

Эх сурвалж: Toim.mn

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжихгүй байгаа заалт
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хэрэгжихгүй байгаа заалт
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​