fbpx Зориулалтын суудал таны хүүхдийн амь насыг хамгаална
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
8 минут 29 секунд

Зориулалтын суудал таны хүүхдийн амь насыг хамгаална

“Зууны мэдээ” сонин хүүхдийн эрх сэдвээр асуудал хөндсөн цуврал нийтлэл хүргэсээр байгаа билээ. Бид өмнөх дугаартаа хүүхдийн аюулгүй амьдрах, эрүүл өсөж торних нөхцөлийг хэрхэн бүрдүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх тухай олон талын байр суурь, бодит кейсүүдийг хүргэсэн. Мөн хүүхдийг зам тээврийн осол, эрсдэлээс хамгаалах хамгийн найдвартай арга бол хүүхдийн зориулалтын суудал гэсэн өнцгийг гаргаж, олон улсын туршлага, жишээнүүдийг хүргэсэн. Тэгвэл энэ удаагийн дугаартаа хүүхдийн суудлыг насны онцлогоор хэрхэн сонгох, үнэ ханшийн хувьд ямар сонголттой байдаг тухай хүргэхээр бэлтгэлээ.

“СУУДАЛ СОНГОХДОО ХУДАЛДАГЧААС НЬ ЛАВЛАЖ БАЙГААД АВСАН”

Дэлхийн жишгийг харахад ихэнх улс автомашины хүүхдийн суудлыг насны онцлогт нь тааруулж сонгодог юм байна. Энэ нь ч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, тодорхой стандартыг бий болгожээ.

Жишээлбэл, ОХУ-д хүүхдийн суудлын гурван хэлбэрийг ашигладаг. АНУ-д муж бүр өөрийн дүрэмтэй. Зөвхөн Чикаго хотод гэхэд хүүхдийн суудлын дөрвөн төрлийг баримталдаг юм байна. Харин Япон улсын хувьд бага насны хүүхдийг зориулалтын суудлаар зорчуулаагүй бол машин эзэмшигчийг өндөр мөнгөн дүнгээр торгодог хатуу дүрэм тогтоод уджээ.

Энэ мэт дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүүхдийнхээ аюулгүй байдал, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж байна. Харин манай улсын хувьд олон улсын ISO-гоор баталгаажсан дөрвөн төрлийн суудлыг хэрэглэх дүрэмтэй. Хэрэв та хүүхдийн суудал авах гэж байгаа бол эхлээд хүүхдийн өндөр, жинг бодолцох хэрэгтэй. Тэдний жин, өндрөөс хамаарч суудлыг хэд хэдэн үндсэн бүлэгт ангилдаг ч тухайн үйлдвэрлэгчдийн санал болгох загвараас шалтгаалаад зарим талаар харилцан адилгүй байх тохиолдол бий. Суудал бүр 0-3 гэсэн тэмдэглэгээтэй. Манай улсын хувьд MNS ISO 13216-1, MNS ISO 13216-2, MNS ISO 13216-3 стандартын суудлыг хэрэглэнэ гэж замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг.

Тэгвэл эдгээр стандартыг өнөөдөр Монголд мөрдөж байгаа болов уу. Зарим эцэг эхээс тодрууллаа. 6425 улсын дугаартай prius 20 маркийн автомашины эзэмшигч М.Даваахүү: “Би 2-6 насны хоёр хүүхэдтэй. Одоогоор нэг хүүхдээ л зориулалтын суудлаар тээвэрлэж байна. Учир нь хүүхдийн суудал өндөр үнэтэй. Шинэ суудал нь 180-260 мянган төгрөгийн хооронд байдаг. Харин зарим хүн хэрэглэж байсан суудлаа сошиалаар дамжуулаад арай хямд үнээр зардаг юм билээ.Бага насны олон хүүхэдтэй айл хүүхэд бүрт зориулалтын суудал авч хэрэгжүүлнэ гэдэг хэцүү. Миний хувьд одоо хэрэглэж байгаа суудлаа найзаасаа 120 мянгаар авсан. Хэдэн насны хүүхдэд зориулсан суудал вэ гэдгийг нь үнэндээ мэдэхгүй. Ямар ч байсан хоёр настай хүүхдээ тэр суудлаар тээвэрлэж байна” гэсэн юм.

Харин 21-85 улсын дугаартай corolla маркийн автомашины эзэмшигч Б.Оюунболороос: “Та хүүхдийн суудлын стандартын тухай хэр мэдэх вэ, хүүхдийн зориулалтын суудал сонгохдоо юуг анхаардаг вэ” гэж асуухад “Би бага насны нэг хүүхэдтэй. Хүүхэдтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо зориулалтын суудал хэрэглэдэг. Гэхдээ тодорхой стандартынх нь тухай мэдээлэл байхгүй. Суудал сонгохдоо худалдагчаас нь лавлаж байгаад л авсан” гэсэн юм. Эдгээр эцэг эхийн хариултаас харахад замын хөдөлгөөнд хүүхэдтэйгээ оролцож байгаа эцэг эхчүүд суудлын стандарт, онцлогийн тухай мэдээлэл хомс байдаг нь ажиглагдаж байна. Тиймээс автомашины суудын онцлог, стандартын тухай Замын цагдаагийн албанаас гаргасан зөвлөмжийг хүргэе.

сонин mn

MNS ISO

Нярайн суудал. 13 кг хүртэл жинтэй хүүхэд сууна. Хойд талын суудалд буруу харуулж суулгах ёстой. Энэ суудлыг ямар ч үед урд талын суудалд бэхлэхээс татгалзаарай.

MNS ISO1

Энэ бүлгийн суудал 1-4 насны 9-18 кг жинтэй хүүхдүүдэд зориулагдсан. Суудлын налуу нь хүүхдийн биеийн онцлогт тохирсон байдаг.

MNS ISO2

3-7 насны 15-25 кг жинтэй хүүхдэд зориулсан суудал. Хэрэв таны хүүхдийн толгойн гуравны нэгээс илүү хэсэг нь суудлын түшлэгээс дээш гарсан байвал энэ нь суудал багадсан гэсэн үг.

MNS ISO3

4-12 насны хүүхдүүдийн суух суудал. Суудлын өндөрлөгчийг автомашины бүсээр бэхлэх зориулалттай. Энэ суудал дээр 36 кг хүртэл жинтэй хүүхэд суух боломжтой.

Мөн 13 хүртэлх насны хүүхдийг үргэлж хойд талын суудалд суулгаж явахыг анхааруулж байна.

ЗОРИУЛАЛТЫН СУУДАЛ 180-350 МЯНГАН ТӨГРӨГ

сонин mn

Хүүхэдтэйгээ замын хөдөлгөөнд оролцохдоо зориулалтын суудал хэрэглэх нь эрсдэлийг 80 хувь бууруулдаг гэсэн олон улсын судалгаа бий. Тиймээс үр хүүхдээ хайрлаж, эрүүл мэндийг нь чухалчилдаг бол заавал зориулалтын суудал хэрэглэж хэвших нь нэн тэргүүний асуудал болоод байна. Харин эцэг эхчүүдийн хувьд зориулалтын суудал хэтэрхий үнэтэй байдаг учир хүүхдийн тоогоор авахад хүндрэлтэй гэсэн хариултыг өгч байсан юм. Мөн олдоцын хувьд төдийлэн олддоггүй гэж зарим нь ярьж байв.

Үнэхээр хүүхдийн суудал дагнаж худалдаалдаг худалдааны төв манай улсад ховор байдаг юм байна. Монголчуудын ихээр үйлчлүүлдэг “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 162 дугаар лангуунд АНУ-д үйлдвэрлэсэн "Evenflo" брэндийн суудал худалдаалдаг юм байна. Энэ лангуу нь хүүхдийн суудлаас гадна автомашины бүрээс, толгойн зөөлөвч, шалавчийг худалдаалж байв. Худалдагч Б.Баттөр “Миний хувьд зах дээр 14 жил зогсож байна. Үүнээс сүүлийн гурван жилд нь хүүхдийн суудал худалдаалж үзлээ. Монголчууд нэг үеийг бодвол зориулалтын суудал хэрэглэдэг болжээ.

Би АНУ-ын брэнд, олон улсад хүлээн зөвшөөрөгддөг суудал зардаг. Тиймээс үнийн хувьд жаахан өндөр. Хамгийн бага үнэтэй суудал нь 210 мянган төгрөг. Энэ нь АНУ-аас дамжуулан Бээжингээс авчирдаг тул замын зардал, тээвэрлэлтээ оруулсан үнэ” гэв. Үүнээс гадна “Дүнжингарав” худалдааны төвд хүүхдийн суудал худалдаалдаг Б.Насанбаяр “Миний хувьд бараагаа ихэвчлэн Бээжингээс оруулж ирдэг. Хүүхдийн суудлын хувьд Jadeno брэндийнх. Үнийн хувьд том жижгээс хамаараад 180-350 мянган төгрөгиийн хооронд байна. Манай зарим эцэг эх, асран хамгаалагчдын хувьд шинэ суудлаас илүү хүний хэрэглэж байсан хуучин суудал хямд үнээр авах сонирхолтой байдаг. Гэхдээ эдгээр суудал нь даац, хэрэглээний хувьд чанаргүй болсон байдаг. Мөн насны онцлогт нь тохирсон суудал сонгох нь хүүхдийг аюул ослоос хамгаалахаас илүү гадна тав тухыг нь бүрэн хангах болно” гэсэн юм. Мэдээж бидэнд хүүхдийн минь эрүүл мэнд хамгаас чухал. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй амьдрах эрхтэй. Тиймээс зориулалтын суудал таны хүүхдийг золгүй ослоос хамгаална.

Ч.Гантулга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

З.Шинэчагтага vs Э.Цэндбаатар
З.Шинэчагтага vs Э.Цэндбаатар
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​