fbpx Старлинк үйлчилгээнд сард 110 доллар төлнө
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 15 секунд

Старлинк үйлчилгээнд сард 110 доллар төлнө

Цахилгаан машины “Tesla” компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн хамгийн баян хүн Элон Маскийн “SpaceX” компани сансрын интернэтийн Старлинк үйлчилгээгээ Монголд нэвтрүүлэх гэж байсан ч том эрх мэдэлтэн хувийн компаниараа дамжуулна гэснээс үүдэн тус үйлчилгээг цуцалжээ гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархав. Тэгвэл ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “SpaceX” компанийн ерөнхийлөгч, үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гвинн Шотвеллтэй онлайнаар уулзжээ. Энэ үеэр Гвинн Шотвелл “Монголын хувьд газар нутаг томтой учраас хэд хэдэн газрын станц барих шаардлагатай. Газрын станц барих байршил бүрт шилэн кабелийн болон интернэтийн холболт гаргаж өгөх шаардлагатай. Үүнд багагүй хугацаа хэрэгтэй” гэж хэлжээ. Харин ЦХХХЯ-наас “Цахим үндэстэн бодлогод улс эх орныг хамарсан дижитал дэд бүтцийг байгуулах, хөдөө орон нутаг, алслагдсан бүс нутаг, аялал жуулчлалын бүс нутгуудад интернэтийн сүлжээ үйлчилгээ хүргэхэд Старлинк үйлчилгээ өндөр ач холбогдолтой” гэдгийг онцлов.

Старлинк өөрийн албан ёсны хуудастаа манай улсыг цэнхэрээр будан "Манай үйлчилгээ нэвтрэх дараагийн орон" гэж зарласан юм. Тодруулбал, Монгол Улсад 2023 он гэхэд үйлчилгээгээ нэвтрүүлнэ гэж бичсэн байна. Ингэснээр дэд бүтцээс үл хамааран Монгол орны өнцөг булан бүрт өндөр хурдаар интернэтэд холбогдох боломж нээгдэх юм. Үүнтэй холбогдуулан Старлинк үйлчилгээний талаарх мэдээллийг тоймлон хүргэе.

Старлинк 2000 хиймэл дагуулаар 32 оронд үйлчилгээ үзүүлж байна

Старлинк хиймэл дагуулын интернэт үйлчилгээ 14 хоногийн өмнө Африк тивийн зах зээлд нэвтрэх эрхээ анх удаа авлаа. Элон Маск твиттер хуудастаа Нигери, Мозамбик улсын эрх баригчид Старлинк компанид үйл ажиллагаагаа эхлүүлэх зөвшөөрөл олгосныг мэдээлсэн юм. Мөн Зүүн Өмнөд Азийн бүс нутагт Филиппин улсын Засгийн газар үйл ажиллагаагаа явуулах анхны зөвшөөрлийг нь өгчээ. Старлинк компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, өнгөрсөн гуравдугаар сард Филиппин улсад хиймэл дагуулын интернэт үйлчилгээгээ нээсэн нь Зүүн өмнөд Ази руу чиглэсэн шинэ зах зээл байсан юм. Гэхдээ Нигери, Мозамбик, Филиппин улсын хувьд Старлинкийн гол сул тал нь өндөр өртөг зардал болохыг мэргэжилтнүүд онцолжээ. Филиппинийн 110 сая хүн амын 67 хувь нь интернэт сүлжээнд холбогдсон байдаг. Иргэд нь олон аралд тархаж амьдардаг энэ улсын хувьд хиймэл дагуулын интернэт үйлчилгээ чухалд тооцогдож байна.

Старлинк одоогоор Австрали, АНУ, Канад, Их Британи, Франц, Герман, Австри, Австрали, Шинэ Зеланд, Европын холбооны орнууд гэсэн дэлхийн 30 гаруй улсад интернэт үйлчилгээ явуулах зөвшөөрөл аваад байна. Урьдчилсан захиалга өгсөн улсад Итали, Польш, Испани, Чили багтаж байна. Тухайлбал, өнөөдрийн байдлаар Старлинк компани 2388 хиймэл дагуулаар 32 оронд үйлчилгээ үзүүлж байна. Дэлхий даяар нийтдээ 400 мянга орчим хүн, байгууллага Старлинкийн үйлчилгээг ашиглаж байгаа гэсэн мэдээлэл бий. Дэлхийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэхэд хамгийн багадаа 10 мянган хиймэл дагуул хэрэгтэй гэсэн тооцооллыг гаргажээ.

Тоног төхөөрөмжинд 1.8 сая гаруй төгрөг төлнө

Cnet.com цахимын мэдээлснээр бид үйлчилгээ авах хүсэлт гаргаад барьцаа болгож 99 ам.доллар буюу 309 мянга орчим төгрөг төлнө. Үүний дараагаар ээлжээ хүлээнэ. Старлинк компани зарим урьдчилсан захиалгыг биелүүлэхэд зургаан сарын хугацаа шаардлагатай гэж мэдээлж байсан өдгөө “Зарим бүс нутагт 2023 онд үйлчилгээ нэвтэрч амжихгүй бололтой” гэсэн байна. Тус үйлчилгээнд бид сар бүр 99 ам.доллар буюу одоогийн долларын ханшаар 300 гаруй мянган төгрөг төлнө. Үүн дээр нэмэлт татвар, хураамж, гэрт суурилуулах хиймэл дагуулын хүлээн авагч, таваг авахаар бол 499 ам.доллар буюу 1.5 сая гаруй төгрөг зарцуулахаар тооцоолж байв.

Гэвч тус компаниас гуравдугаар сард үйлчилгээний үнэ сард 110 ам.доллар буюу 343 мянган төгрөг, тоног төхөөрөмжийн урьдчилгааг 599 ам.доллар буюу 1.8 сая гаруй төгрөг болгон нэмэгдүүлснээ зарлав.

2025 оноос жилд 30 тэрбум долларын орлого олно

Энэ төсөл 2015 онд эхэлсэн ч хиймэл дагуулыг 2018 онд анх хөөргөж, үйл ажиллагаа нь албан ёсоор эхэлсэн “SpaceX” компани Старлинк төслийг хэрэгжүүлэхэд хамгийн багадаа 10 тэрбум ам.доллар зарцуулсан байна. 2025 оноос жилд 30 тэрбум ам.долларын орлоготой ажиллана гэж тооцоолж байгаа юм. Хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээнийхээ давуу талын талаар www.starlink.com цахимд “Ихэнх байршилд хамгийн багадаа 20 метр секунд хурдтай байхын сацуу цахим тоглоом, онлайн дуудлагаас эхлээд хиймэл дагуулын интернэтийн хэзээ ч олгож байгаагүй өндөр хурдны дата үйлчилгээг үзүүлнэ. Шилэн кабелиас илүү их хурдаар мэдээллийг олон хүн, олон бүс нутагт цахимаар илгээнэ. Өнөөдрийн байдлаар хиймэл дагуулын интернэтийн үйлчилгээ нь нэг хиймэл дагуулаар 35 мянган км зайд тойрон эргэлддэг. Харин Старлинк нь олон хиймэл дагуулаар 550 км-ийн зайд тойрон эргэлдэж, дэлхийг бүхэлд нь хамарна. Интернэтийн холболт хийхэд хүндрэлтэй бүс нутагт манай үйлчилгээ яг тохирно” гэж бичжээ.

Учир нь старлинк үйлчилгээг ашиглахын тулд бид дохио хүлээн аваад чиглүүлэгч рүү дамжуулах жижиг сансрын хүлээн авагч таваг / satellite dish/-тай байхад болно. Энэ төхөөрөмжийг дээвэрт, хашаандаа эсвэл гэрийнхээ гадаа байрлуулах гэсэн олон сонголттой. Андройд болон I phone гар утсанд зориулсан хэрэгчдэд хүлээн авагчийг байршуулах хамгийн тохиромжтой байршлийг зааж өгч, зөвлөх утасны аплликейшн хүртэл бий. Старлинк үйлчилгээ манай улсад нэвтэрвэл бид нэг секундэд 50-150 мегабаттын хурдтайгаар бичлэг татаж авна.

Старлинк 5G сүлжээ нэвтрүүлэх зардлыг хэмнэнэ

Манай улсын хувьд өнгөрсөн дөрөвдүгээр сард нам орбитын хиймэл дагуулын сүлжээ ашиглахад баримтлах бодлого батлагдаж гарсан. Ингэснээр нам орбитын хиймэл дагуул ашиглан интернэтийн үйлчилгээ үзүүлдэг Starlink, Oneweb, Amazon, Telstra компанид Монгол Улсад үйлчилгээгээ үзүүлэх боломж бүрдсэн юм.

Дэлхийн хиймэл дагуулын сүлжээ LEO буюу нам орбит, MEO буюу дунд орбит, GEO буюу геосинхрон гэсэн гурван түвшинд хуваагддаг юм байна. GEO-гийн өргөн хэрэглээ нь телевизийн үйлчилгээ үзүүлдэг бол дэлхийн гадаргаас 18 мянган км өндөрт байрлах MEO-гийн өргөн хэрэглээ нь GPS юм. Харин LEO буюу нам орбитын хиймэл дагуул нь дэлхийн гадаргаас 500-1500 километрийн зайтай байрладаг.

Нам орбит дээр олон компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Старлинкаас гадна Канадын "Telstra", Английн "Oneweb" компани энэ төрлийн үйлчилгээг үзүүлэхээр хиймэл дагуулаа хөөргөчихсөн байгаа юм. Манай улс 5G сүлжээг 2023 онд нэвтрүүлэх бодлогын чиглэл ЦХХХЯ-аас гарсан. Энэ хүрээнд Мобиком, Юнител, Скайтел, ЖиМобайл, ОНДО гэсэн таван оператор компани ирэх жилээс 5G сүлжээ байгуулаад эхэлнэ. 5G сүлжээний онцлог нь станцуудыг илүү ойрхон зайтай байршуулах хэрэгтэй болдог. Нэг суманд 5-6, Улаанбаатарт байшин бүрийн орой дээр антен суурилуулах шаардлагатай болох тул шилэн кабелиар холбоход өндөр зардал гарна. Харин нам орбитын хиймэл дагуул 5G сүлжээний антенуудыг хооронд нь холбох сүлжээг сансраас холбох боломжийг олгох юм.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Зориулалтын суудал таны хүүхдийн амь насыг хамгаална
Зориулалтын суудал таны хүүхдийн амь насыг хамгаална
 
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

ОУ-ын Таеквондогийн домогт тамирчин Pak Chong Hyon Монголд үнэ төлбөргүй сургалт семинар орлоо

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Г.Тэмүүлэнгийн үзэл санаа МАН дотор илүү их түгээсэй

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Эмээлт захад хонь 200.000-300.000 төгрөгийн ханштай байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Б.Мөнхсоёл: Зарим улс төрчид энэ Засгийн газрыг Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл тэсээсэй гэж хүсч байх шиг байна

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Г.Лувсанжамц: Төсөв үр дүнтэй зарцуулагдаж байгааг хэмжиж чаддаг байх ёстой

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Үндэсний “Эхлэл брэнд“ХХК дуудлага худалдаагаар 9,3 тэрбум төгрөгөөр худалдаж авсан газрын гэрчилгээгээ гардаж авлаа

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Г.Занданшатарын зам хүнд ч зарчим нь зөв эхэллээ

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Д.Үүрийнтуяа: Улс орны хөгжлийн бодлого хүндээ суурилсан байх ёстой

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй 10 сартайгаас 15 настай хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Энэ Засгийн газрын эдийн засгийн гол ачааг Эрдэс баялгийн сайд Г.Дамдинням үүрнэ

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдтайгаа баг болж ажиллаарай, сүнс чинь засаг дээрээ байх ёстой шүү

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Г.Дамдинням сайд Ормузын хоолой болон нефтийн үнийн талаар үндэслэлгүй худал мэдээлэл тараав

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Цагдаагийн дэд хурандаа Д.Оюун: Гудамж талбайд дриффт хийсэн жолооч нарт Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцох тогтолцоог бий болгосон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Н.Ганибал: МАН-ын дарга нарын завхралыг АН-ын сайд, Хяналтын менежерүүд шалгаж эхэлсэн нь тэдэнд том цохилт болсон

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Экс сайд Л.Энх-Амгалан Монголын боловсролыг самрахаар шийдэв үү?!

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Улсаа самарсан улс төр удах уу, дуусах уу?

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Ю.Ариунзаяат: Цахим спортын талаар олон нийтийн сөрөг хандлагыг өөрчлөх цаг болсон

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Хуурамч зар байршуулан иргэдийг залилсан этгээдийг баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж иргэн “А”-г баривчилжээ

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Л.Оюун-Эрдэнэ оргон зайлчих вий дээ?

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Ах дүүгийн найрамдлын шинэ харилцаагаа эрхэмлэн ажиллая (1)

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Боловсролын сайд П.Наранбаярыг татуулаад оронд нь Л.Энх-Амгалан очих уу?

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Жендэрийн ялгаатай байдлын үзүүлэлтээр Монгол Улс 2025 онд 148 улсаас 65-т эрэмбэлэгдэж 20 байраар урагшиллаа trend

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Монгол Улсын Ерөнхий сайд нар

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

Урт хугацааны нүүрс тээвэрлэлтийн анхны цуваа хөдөллөө

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

“Цомхотгол хийхдээ шууд халахгүй, албан тушаалд шилжүүлэх зохицуулалт хийнэ”

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

Х.Тэмүүжиний хуулиар УИХ хууль хяналтынхныг “хазаарлах” Тусгай хяналтын хороотой болно

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​