fbpx “Политикийн поп дива“
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 2 секунд

“Политикийн поп дива“

Манай парламентын "Малена" саяхан тойргийнхоо төрийн албан хаагчдын өөхийг 70.000.000 төгрөгөөр шатаана гэжээ. Гуалиг гишүүнтэй тойрог ийм гоё. Гарьд ч гэсэн галбиртай бөхийн тоонд явсан. Завханыхан ч азтай юмаа. Шинэ жилээр санаа зовохгүй нь...

Гэтэл хэрэг бишдэж улсууд гишүүнийг сошиалаар нэг шүүмжлээд эхлэв. Бусад аймгийн тарган хүмүүс Завханыхныг турчихна гээд атаархсан юм болов уу.

Гээд бодлоо. Тарган, таргалалт, хэвлийн өөх, өөх шатаах, илүүдэл жин, харвин, гэдэс, гүзээ... Үүнийг уншиж буй та сая тэлээн дээгүүрээ давсан тэр нэг зөөлөн эдийг барьж үзэв үү дээ. Үнэндээ наадах чинь таны, миний, "Малена"-гийн, Монголчуудын шийдвэл зохих асуудлуудын айргийн тавд давхиж явна. Тарган мал тал бүрийн ашигтай бол тарган хүн тал бүрийн өвчтэй. Яаж турах вэ, турах юмсан, турчмаар байна, тураагаад өгөөч, турчуул л боллоо доо гэж эмэгтэйчүүд санаа алдан гуниглана. Туранхай нэгнийг таргалчих вий гэсэн айдас сүүдэр мэт дагана. Гүзээнээс салах бодол эрчүүдийн толгойд эргэлдэнэ. Зургаан толгой ч өнгөрч "ёотон"-той болж зуун грамм, тавжины тарган гуянаасаа салчих вий гэж битүүхэн санаа зовно. Завхан дээр нэмэх нь 20 аймагт, төрийнхнийг ч хэлэлтгүй хувьд ч "буяны тарга" бол асуудал. Илүүдэл жин иргэдийн эдийн засаг, эрүүл мэндэд илүү жин дарж байна. Эмнэлэгт хандсан иргэдэд эмч эхлээд илүүдэл жингээ хасахыг зөвлөнө. Ингээд илүүдэл жингээ хасахын тулд илүүдэл зардал гаргана. 70 кг даацтай үе мөчин дээрээ 80, 90, 100 кг ачаад явна. Үүнээс болж таниас үнэ өндөртэй үе мөчний тос үнэртэж байна.

Иймээс өөхийг шатаах нь зөв үү. Yes.

- Тэгвэл юунд уурлаад байгаа юм.

- Дорнодын Доржийн төлсөн татварын мөнгөөр Завханд байгаа Цэцэгийн тайлыг гаргах гээд Эрүүл мэндийн сайдаас мөнгө шаналгасан бичлэг нь энэ байна.

Төрөөс бүү хэл хувиасаа сохор зоос гаргахгүйгээр турах олон арга бий шүү. Хоолны дараа хорин минут гэдсээ илэн хэвтэх бус гэр бүлээрээ алхаж болно. Ажил руугаа эртхэн гараад таваргах хэрэгтэй. Тураахгүй ч таргалуулахгүй. Энэ бүгдийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгааг тань мэдэж байна. Тайл гаргах төсөв тачирхан орлоготой Монголд минь бий билүү. "Хатан эрдэнэ"-ийн жорлонгийн асуудал булан тойроогүй байхад шүү. Хүрээний хөрсний бохирдол гамшиг мөн үү. Мөн. Гэхдээ жорлонг жорлонгоор солих нь шийдэл мөн үү. Манай "Политикийн поп дива" нар төсвийн мөнгийг дуулхаар оргилдог булаг шиг л санах юм. Яндаж болдоггүй далай шиг яасан их төсөв бэ, ямар их хувь заяагаар би гишүүн болж сонгогдвоо гэлтэй аашилна. Тарган биеийг нь бус тархи толгойг нь фитнесдүүлбэл дээр бус уу. Тойргийнхноо тордох гэж буйг тань ойлгож байна. Сонгуулийн тогтолцоо олон гишүүнийг мэдсээр байж ийм байдал руу түлхдэг. Нэг аймгийнханд тал засах гэж бусад 20 аймгийнхний элэг доог болдог. Үндсийг таслах тал дээр бодохгүй бол үр жимс нь та нарыг ч ард иргэдийг ч хордуулсаар байх болно.

330 сумаас цугласан татвар хэдэн том үйлдвэр болохын оронд эргээд эрэг, шураг боолтоороо салаад энд тэндхийн жалга довонд шингэн уусна.

Чихэр боов, битаан, бакаал, гурил, будаа, түлээ нүүрс, одон медалийн цуваа уул толгод, хөндий талаар тоос татуулан давхисаар байх болно. Алгаа тоссон ах эгч, аав ээж, эмээ өвөө нар төрсөөр байх болно.

Жич: Бүх юмны үнэ өсөж байна. Гурил, будаа гээд таргалуулдаг, байцаа, өргөст хэмх гээд тураадаг хүнсний үнэ тэнгэрт хадчихлаа. Төрийн албан хаагчийн аманд ч үгүй хамарт ч үгүй цалин аяндаа тэднийг тураах болноо, гишүүнээ...

Ч.Явуухүү

sonin.mn

Шоронд хоригдож байгаа Алексей Навальныйг хаашаа шилжүүлсэн нь мэдэгдэхгүй байна
Шоронд хоригдож байгаа Алексей Навальныйг хаашаа шилжүүлсэн нь мэдэгдэхгүй байна
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​