fbpx Биткоины ээлжит нуралт, түүний үндсэн шалтгаанууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
9 минут 4 секунд

Биткоины ээлжит нуралт, түүний үндсэн шалтгаанууд

Өнгөрсөн бямба гарагт дэлхий дээрх хамгийн найдвартай бөгөөд хамгийн эрэлттэй криптовалют хэмээн тооцогддог биткоины ханш сүүлийн жил хагасын хугацаан дахь хамгийн доод түвшиндээ хүртлээ унаж, 20 мянган доллароос доошлов.

Зөвхөн өнгөрсөн 5 хоногийн дотор гэхэд ханш 25 хувиар унажээ. Энэ удаагийн огцом уналт 6 дугаар сарын 6-наас эхэлсэн бөгөөд тухайн өдөр 1 биткоин 31,3 мянган доллартой тэнцэж байсан бол 19-ний өдөр 18707 доллар болж доошиллоо. Өнгөрсөн оны 11 дүгээр сард ханш 66 мянган долларт хүрч цойлж байсантай харьцуулахад даруй 3,5 дахин буурсан байна.

Өмнө нь биткоины ханш огцом өсөж байснаа навс унаж байсан "гашуун түүх" бий. Эргэн сануулахад, 2017 оны хоёрдугаар хагаст дэлхий даяараа криптовалютын халууралд автаж, 7-12 дугаар сарын хооронд гэхэд ханш бараг 10 дахин өсөж, 20 мянган ам.долларт хүрч байсан билээ. Гэвч удалгүй 2018 онд ханш шууд 80 хувиар унаж, 3-4 мянган ам.долларын хооронд эргэлдэх болсон. Тухайн үед дэлхий даяар биткоины арилжааг хатуу хянаж эхэлсэн, цахим валютын биржүүд хакеруудын халдлагад байнга өртөх болсноос гадна томоохон хөрөнгө оруулагчид криптовалютад оруулсан мөнгөө гэнэт татаж, бодитой, баталгаатай валютад оруулах болсон зэрэг нь огцом уналтын шалтгаан байлаа.

Нуралтыг өдөөсөн шийдвэрүүд

Харин энэ удаад криптовалютын зах зээлд огцом уналт болсон шалтгааныг мэргэжилтнүүд юуны түрүүнд Celsius гэдэг компанийн гаргасан шийдвэртэй холбон үзэж байна. Криптовалютаар зээл олгох тал дээр тэргүүлдэг тус компани хувь нийлүүлэгчдийнхээ активуудыг царцааж, данснуудын хооронд криптовалютын гүйлгээ хийхийг хориглосон эл шийдвэрээ “зах зээл дээр үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас” гэж тайлбарлажээ.

Түүнээс гадна, криптовалютын арилжаа эрхэлдэг Coinbase Global Inc, Gemini, Blockfi зэрэг хэд хэдэн компани олон мянган ажилтнаа ажлаас халсан нь ханш огцом унахад нэрмээс болов. Ийм шийдвэр гаргах болсны учир нь хөрөнгө оруулагчид эрсдэлтэй активуудаасаа салж эхэлсэн, эдгээр компаниар үйлчлүүлэгчдийн тоо эрс цөөрсөнтэй холбоотой ажээ.

Үүнтэй зэрэгцээд дэлхий дээрх криптовалютын хамгийн том бирж болох Binance биткоины бүх шилжүүлгийг хэдэн цагийн турш зогсоосон байна. Нэг гүйлгээ гацсаны улмаас ийм шийдвэр гаргасан гэж тус бирж тайлбарлаж байгаа боловч үүнд үнэмших хүн тун цөөн. Сүүлийн хэдхэн хоногт энэ мэт үйл явдлууд маш хурдтай өрнөсөн тул бирж дээр паник үүсэж, улмаар ханш огцом унахад хүргэлээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдын тухайн үеийн сэтгэл хөдлөлийн байдлаас үлэмж шалтгаалдаг криптовалютын зах зээлд өнгөрсөн амралтын өдрүүдэд нуралт болсон байна.

сонин mn

Яагаад чухам өдийд уналт болов?

Үүний шалтгааныг зөвхөн тухайн криптовалюттай бус харин дэлхийн эдийн засгийн нөхцөл байдалтай шууд холбон тайлбарлах нь зүйтэй гэдгийг шинжээчид хэлж байна. Олон сар үргэлжилсэн цар тахлын улмаас дэлхийн эдийн засаг уналтын байдалд орж, залгуулаад Украинд дайн дэгдсэн нь үүнд нэрмээс болов. Зээлийн хүү, инфляц өсөж, амьжиргааны түвшин буурсаар байна.

Үүнээс үүдэн томоохон хөрөнгө оруулагчид өөрсдийн активыг чөлөөтэй удирдаж чадахгүй болсон, харин жижиг хөрөнгө оруулагчдын хувьд криптовалютад оруулах хөрөнгө тун хомс болсон, байлаа ч гэсэн юугаар ч баталгаажаагүй, санхүүгийн зохицуулах байгууллагуудын хяналтаас гадуур биткоин зэрэг эрсдэлтэй активыг худалдан авах сонирхол нь буурчээ.

Биткоинтой харьцуулахад төдийлөн эрэлттэй бус TerraUSD ба Terra Luna гэдэг хоёр криптовалютын ханш 5 дугаар сард унасны улмаас хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, активуудаасаа идэвхтэй салж эхэлсэн байна. “Даалуу ханаран нурах” нөлөөний үйлчлэлээр криптовалют хэчнээн хурдан борлогдох тусам төдий хэмжээгээр үнэ нь унаж эхэллээ. Энэ үзэгдэл ямар ч материаллаг үнэт зүйлсээр баталгаажаагүй биткоиныг ч тойрсонгүй. Яг өдийд уналт болсны өөр нэгэн шалтгаан бол АНУ-д сүүлийн 40 жилд үзэгдээгүйгээр инфляц өсөж байгаатай холбон тайлбарлаж байна. Улмаар инфляцийг тогтоон барихын тулд улс орнуудын Төв банкууд, юуны түрүүнд АНУ-ын Холбооны нөөцийн сан, Европын Төв банк зэрэг зохицуулагч байгууллагууд мөнгө-зээлийн бодлогоо чангатгаж байгаа нь криптовалютын ханш унахад нөлөөлжээ. Тодруулбал, Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ өсгөх нь гарцаагүй бөгөөд үүнээс шалтгаалан зээлийн олдоц багасаж, үйлдвэрлэл ба хэрэглээ буурснаар эдийн засгийн өсөлт саарна. Ийм үед хөрөнгө оруулагчид биткоин гэх мэт эрсдэлтэй активуудаасаа татгалзаж, илүү найдвартай хэрэгсэл болох засгийн газрын бондыг худалдан авах сонирхолтой болно.

Уналтын өөр нэг шалтгаан бол UST стеиблкоины уналт юм. Уг криптовалютыг гаргасан маркетингийн Тerra төслийг санаачлагчид “Хөрөнгө оруулагчдыг хамгаалах тухай” хуулийг зөрчсөн эсэхийг АНУ-ын Үнэт цаас, биржийн комиссоос шалгаж байна. Стеиблкоин гэдэг нь доллар гэх мэт бодит валюттай ханшийг нь уялдуулсан криптовалют юм.

Эдгээрээс гадна цэвэр техникийн шинжтэй зарим шалтгаан ч бий. Юуны өмнө, дэлхий даяар дэгдсэн эрчим хүчний хямрал нь криптовалют олборлох зардлыг өсгөж байна. Нөгөөтэйгүүр, майнинг хийхэд шаардлагатай компьютерийн техникүүд ба эд ангиудын үнэ нэмэгджээ. Үүнтэй зэрэгцээд санхүүгийн зохицуулах байгууллагуудын зүгээс криптобиржүүдийн үйл ажиллагаанд тавих хяналтыг чангатгах бодлого баримталж эхэлсэн нь “ковидын үеийн эрх дураараа байдал”-д дассан хөрөнгө оруулагчдыг сандралд оруулав.

Найдвар бий юү?

Онолын хувьд ханш эргээд өсөх магадлал мэдээж байгаа. Биткоиноо заралгүй хадгалж буй хүмүүсийн найдаж байгаагаар, өмнөхийн нэгэн адилаар бусад хөрөнгө оруулагчид криптовалютыг нь бөөнөөр худалдан авч эхлэх ёстой.

сонин mn

Зоригтнуудыг аз ивээнэ

"Уналт ёроолын цэгтээ хүрлээ, одоо л биткоин худалдаж аваад дарах хэрэгтэй, тэгээд нөхцөл байдал сайжирч, биткоин дахиад л эрчээ авах тэр цагийг хүлээгээд сууж байсан нь ашигтай" хэмээн криптовалютыг шүтэгсэд танд ухуулж байж магадгүй. Криптовалютад итгэх итгэлээ алдаагүй хүмүүс огцом баяжсан тухай нийтлэлүүд нийгмийн сүлжээгээр дүүрэн бий. Илон Маскийн Tesla компани гэхэд өнгөрсөн онд биткоинд 1,5 тэрбум доллар оруулсан гэх мэтчилэн. Харин санхүүгийн зөвлөхүүдийн ихэнх нь маш болгоомжтой байхыг сануулж байгаа бөгөөд хамгийн зоригтой хөрөнгө оруулагчид л ийм эрсдэлтэй алхмыг хийж чадна гэдгийг хэлж байна. Ташрамд дурдахад, 2021 оны 11 дүгээр сард Холливүүдийн од Мэтт Дэймон “Зоригтнуудыг аз ивээнэ” гэсэн үгтэй лоозон барьж, криптовалютын арилжааг дэмжиж байсан бөгөөд уг сурталчилгааг 28 сая хүн үзсэн байдаг. Мэдээж, тэднээс цөөнгүй хүн биткоин худалдан авсан байж таараа. Харин өнөөдөр криптовалютын ханш 3 дахин уначихаад байгаа үед зоригтнууд маань дээрх зөвлөгөөний талаар юу бодож байгаа нь сонирхолтой. Хөрөнгө оруулагчдын хувьд тааруухан мэдээ гэвэл, ойрын үед нөхцөл байдал сайжрах төлөв алга.

Б.Адъяахүү

Эх сурвалжууд: bbc.com; www.rbc.ru

Аялал жуулчлалын салбарыг шинэ түвшинд гаргах сургалт болно
Аялал жуулчлалын салбарыг шинэ түвшинд гаргах сургалт болно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​